Архангай аймгийн Хашаат сумын Засаг дарга 31 настай Н энэ сарын 27-нд бусдын гарт амиа алдсан ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, талийгаачийн аминд түүний хадам аав болох Б гэгч хүрсэн гэх мэдээлэл бий. Талийгаач гэр бүлийн маргааны улмаас амиа алдсан байж болзошгүй гэнэ. Хадам аав нь талийгаачийн зүүн гарын суганд нь нэг удаа хутгалж, амийг нь хөнөөсөн байжээ. Хэрэг гарах үед талийгаачийн хадам аав нь архи, согтууруулах төрлийн ундаа уусан байсан бололтой.
Цагдаа нар хэргийн газраас 0.5 литрийн "Экс" архины шил, бор өнгийн хутга болон 80 гаруй кадр зургийг эд мөрийн баримтаар хураан авсан ажээ.
Талийгаач Н 2020 оноос Хашаат сумын Засаг даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан аж.