Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо энэ сарын 4-нд эхлэх Нагоя башёд барилдахаар шийджээ. Шинжээчид энэ тэмцээнийг түүний зодог тайлах эсэхээ шийдэх башё гэж үзэж байгаа юм.
варгын багш Миягино ояката сэтгүүлчдийн асуултад онлайнаар хариулахдаа “Хакүхо зургаадугаар сарын 27-нд Нагояд очсон. Ишиүра, Энхо гэсэн цолтой бөхчүүдтэй бэлтгэл хийж байгаа. Гэмтсэний дараах нэг сард алхахад ч хэцүү байсан бол одоо бэлтгэлээ хийж байна. Хөл өвдөхгүй байна гэж өөрөө хэлсэн. Мөргөлдөх бэлтгэлийг нь харсан ч сайжирсан нь илт байна. Өөрөө биеэ хамгийн сайн мэдэрч байгаа болохоор бид тэг, ингэ гэж хэлэхгүй. Сэтгэл зүйн хувьд ч бэлтгэлтэй байгаа нь харагдсан” гэж ярьжээ.