Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж Улсын баяр наадамтай холбоотой шийдвэрийг гаргажээ.
Коронавирусын халдварын тоо нэмэгдэж, нөхцөл байдал хүнд байгаа учир цахим наадмыг цуцлах саналыг иргэд олон нийтийн зүгээс гаргаж буй. Мөн #Nonaadam эсэргүүцлийн жагсаалыг хоёр өдрийн туршид Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Харин уяачдын зүгээс баяр наадам зохион байгуулахыг шаардаж морьтой жагсаалыг мөн хийж байгаа юм.
УОК-ын зүгээс наадмыг хойшлуулах шийдвэрийг өчигдөр гаргаж саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар энэ жилийн наадмыг цуцлахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, ирэх жилийг хүртэл наадмыг хойшлуулжээ.
Эх сурвалж: shuurhai.mn