Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирус илрүүлэх шинжилгээг 9485 хүнд хийхэд 2376 хүний халдвар батлагджээ. Ингэснээр нийт халдвар улсын хэмжээнд 120,339 болж байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд 2,371 дотоодын халдвар бөгөөд эмнэлгээс шалтгаалах халдвар 5 байв. Мөн
- 1,494 нь Улаанбаатар хотод
- 877 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн сүүлийн 24 цагт 2,170 хүн эдгэрсэн.
Харамсалтай нь өвчний нэн хүндрэлээр 14 иргэн нас баржээ.
Эх сурвалж: shuurhai.mn