Увс аймгийн төв Улаангом хотноо ТЭСО корпорацийн зүгээс Увс аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий зориулалтын машин, тоног төхөөрөмж хандивыг ТЭСО корпорацийн үүсгэн байгуулагчдын нэг, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл аймгийн удирдлагууд болон сумдын эрүүл мэндийн байгууллагуудад гардуулан өгчээ.
Уг хандивд 19 суманд эмнэлэгийн зориулалтын авто машин,19 хүчилтөрөгчийн аппарат, мөн аймгийн эрүүл мэндийн газарт 1 амьсгалын аппарат болон бусад туслах хэрэгсэл багтсан байна.
ТЕСО группийн үүсгэн байгуулагч О.Сайнбуян ковид 19 халдварын улмаас өнгөрсөн 4 дүгээр сард таалал төгссөн харамсалтай явдал болсон билээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ахынхаа хойдын буянд зориулж энэхүү хандивын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Эх сурвалж: shuurhai.mn