fbpx Минжийг байгальд дасгах хиймэл цөөрөм байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/07/07
Унших
0 минут 51 секунд

Минжийг байгальд дасгах хиймэл цөөрөм байгууллаа

Амьтан нутагшуулах ажлыг хийхэд хатуу, зөөлөн хоёр аргыг хэрэглэдэг. Хатуу арга гэдэг нь амьтнаа шинэ нутагт шууд тавихыг хэлнэ. Харин зөөлөн арга нь амьтныг амьдрах орчинд нь бага багаар дасган, аажмаар сулладаг.

Нийслэлийн Байгаль орчны газрын зүгээс олон жилийн судалгаанд үндэслэн, зөөлөн аргыг сонгон ажиллаж байгаа бөгөөд үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор минжийг байгальд дасгах хиймэл цөөрөм байгууллаа. Ингэснээр минжний шинэ орчинд дасах, байгальд амьдрах чадвар нэмэгдэх боломж бүрдэнэ. Цаашид Минж үржүүлэх, нутагшуулах төв орчмын газрыг орон нутгийн хамгаалалтад авснаар цөөрмийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
САЙН МЭДЭЭ: Өмнөговь аймагт PCR болон түргэвчилсэн шинжилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ