fbpx Г.Занданшатар: Иргэний нийгмийн байгууллагуудыг бодлогоор дэмжиж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж өгөх нь бидний зорилт, үүрэг юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 52 секунд

Г.Занданшатар: Иргэний нийгмийн байгууллагуудыг бодлогоор дэмжиж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж өгөх нь бидний зорилт, үүрэг юм

Европын Холбооны Төлөөлөгчдийн газраас “Монголын иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах хүрээ” цахим хэлэлцүүлэг зохион байгуулав. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.07.07) тус арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэлэв.

Тэрбээр Европын Холбооны Төлөөлөгчдийн газраас энэхүү чухал чиглэлээр цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж, үг хэлэхийг урьсан ноён Элчин сайд Траян Христеад талархал илэрхийлж, аливаа ардчилсан оронд иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй оролцоо төрийн бодлогыг хэрэгжүүлэх бүхий л салбарт нэн чухал үүрэгтэй болохыг тодотгон тэмдэглэв.

Ялангуяа хууль тогтоох үйл ажиллагааны бүхий л үе шат болон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэний нийгмийн байгууллагууд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал, жендерийн мэдрэмжтэй байдал зэргийг бэхжүүлэхэд иргэний нийгмийн оролцоог онцлон сайшаах нь зүйтэй. Ардчилсан институцийг төлөвшүүлэхэд хуучин үеэс уламжлагдаж ирсэн сэтгэлгээг өөрчлөхөд иргэний нийгэм чухал үүрэг гүйцэтгэж байгаа.

Түүнчлэн залуучуудын хөгжлийг дэмжих, нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах зэрэгт төр, иргэний нийгмийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо, харилцан итгэлцлэл дээр суурилсан хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, хамтран ажиллаж байна.

Хүний хөгжлийг хангах нь сайн засаглалын суурь хэмээн үзэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ иргэний нийгэм-хувийн хэвшил-төрийн түншлэлийг бэхжүүлэхийг онцолсон билээ.

Төрийн бус байгууллагуудад хүчтэй байх нь төрийг нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэхэд нөлөөлдөг. Нөгөө талаар төрийн бус байгууллагууд төрийн үйлчилгээ дутмаг орчинд хүрэх, олон нийтийг соён гэгээрүүлж, нийгэмд зерэг өөрчлөлтийг авчрахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Иймд иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, тэдгээрийг бодлогоор дэмжиж, хараат бус байдлыг нь хангах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж өгөх нь бидний зорилт, үүрэг юм.

Монгол Улсын Их Хурал цахим шилжилтийг хэрэгжүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангахыг зорьж байна.

Иргэдээс хуулийн төсөлд санал авах www.lawforum.parliament.mn платформыг нэвтрүүлж, иргэдэд Улсын Их Хурлаар хэлэлцэгдэхээр бэлтгэгдэж буй хууль, тогтоолын төслийн зүйл, заалт бүр дээр санал бодлоо цахимаар илэрхийлэх боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл хууль бичих, хуулийн төслийг анхнаас нь бичих боломжийг бүрдүүлсэн. Шинэчлэл хийснээр цах тахлын үед Улсын Их Хурлын гишүүд ард иргэдтэйгээ ойр ажиллаж, дуу хоолойг нь сонсох, эрх ашгийг нь хамгаалах буюу төлөөлөх үүргээ биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх нэгэн цахим механизм бүрдэж байна. Мөн хууль санаачлагчдад зориулсан www.lawmaker.parliament.mn цахим платформыг ашиглаж байна. Энэ нь хуулийн төсөл өргөн баригдахаас өмнө санал авах зорилготой аж.

Монгол Улс Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосон 30 гаруй жилийн хугацаанд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн.

Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн Евролын Холбооны идэвх чармайлтыг бид өндрөөр үнэлдэг.

Европын Холбооны зүгээс Монголын иргэний нийгмийн байгууллагуудтай цаашид хамтран ажиллах боломж бололцоо дүүрэн байна. Тэр тусмаа Европын Холбоо хөгжлийн тэргүүлэх чиглэлдээ анхаарлаа хандуулж, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг сайжруулан бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Үйл ажиллагааны нээлт болон хамтын ажиллагааны хүрээг танилцуулсны дараа “Уур амьсгалын өөрчлөлт, орчны өөрчлөлтөд иргэний нийгмийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд ногоон эдийн засаг, байгалийн нөөц баялгийн тогтвортой ашиглалт, хүрээлэн буй орчин ба жендер, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг асуудлаар Монгол Улсын иргэний нийгэм, төр-хувийн хэвшлийн салбарын 100 гаруй төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг явагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЗГ: "Наадмын ес хоногийн амралтын үеэр аялж буй гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулна"
ЗГ: "Наадмын ес хоногийн амралтын үеэр аялж буй гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулна"
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​