fbpx 20,000 орчим аав 0-3 насны хүүхдээ асарч байгаа тэтгэмжид хамрагдахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Хэзээ
2021/07/07
Унших
1 минут 9 секунд

20,000 орчим аав 0-3 насны хүүхдээ асарч байгаа тэтгэмжид хамрагдахаар боллоо

УИХ-аас эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Дээрх хуулийн зарим хэсэг заалт нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж нэмэлт оруулсан юм. Уг хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталсан байна.

Хууль хэрэгжиж эхэлснээр 20 мянга орчим аав 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эцгийн тэтгэмжид хамрагдах юм гэж ХНХЯ-наас мэдээллээ.

1,309 хүнээс халдвар илэрч, 6 хүн нас барлаа
ТАНИЛЦ: "Токио-2020" зуны олимпын наадамд оролцох монгол тамирчдын албан ёсны спорт хослол
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ