fbpx 12-17 насны хүүхдийг Pfizer вакцинаар дархлаажуулах ажлыг түр зогсоож байгааг ЭМЯ мэдэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/07/08
Унших
1 минут 4 секунд

12-17 насны хүүхдийг Pfizer вакцинаар дархлаажуулах ажлыг түр зогсоож байгааг ЭМЯ мэдэгдлээ

Эрүүл мэндийн яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар өнөөдрөөс эхлэн 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг түр зогсоож байгааг мэдэгдсэн.

Энэ талаар тус яамны хэвлэлийн ажилтантай холбогдож тодруулахад "12-17 насны хүүхдүүдэд Pfizer вакцины нэгдүгээр тунг хийхийг түр хойшлуулж байгаа. Давтан тунг хийх ажил үргэлжлээд явна. Товлосон хугацаанд хоёр дахь тунгаа хийлгээрэй" гэлээ.

Зургаадугаар сарын 16-наас нийслэлд 16-17 насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Улмаар зургаадугаар сарын 28-наас 12-15 насныхныг Pfizer вакцинд хамруулж байгаа бөгөөд долдугаар сарын 5-ны байдлаар 132 мянга гаруй хүүхэд, 5.5 мянга орчим хөхүүл, жирэмсэн эмэгтэй вакцины эхний тунг хийлгэжээ. Вакцины эхний тунг хийлгэсэн 16-17 насны хүүхдүүд өчигдрөөс давтан тунгаа хийлгэж эхлээд байна.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Э.Даваажамц хүүхдийн зам тээврийн ослоос сэргийлэх “ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ“ аянд нэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ