Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2021 оны долдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон хөнгөлөлт тусламж өгөх хуваарийг танилцууллаа.
Долдугаар сарын 21-28-ны өдрүүдэд:
- Нийгмийн халамжийн тэтгэвэр
- Онцгой тохиолдлын тэтгэмж
- Насны хишиг
- Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж
- Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж /жирэмсэн эхийн тэтгэмж, цалинтай ээж, ихэр хүүхдийн тэтгэмж/
- Асаргааны тэтгэмж, хөнгөлөлт, тусламж
- Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж.
Долдугаар сарын 20-нд:
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж
Долдугаар сарын 21-нд:
- Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ тус тус олгогдох хуваарьтай байна.