fbpx Т.Ганди юм үзэж, нүд тайлах хэрэгтэй гэж бодоод Унгарт элчин сайдаар явжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Т.Ганди юм үзэж, нүд тайлах хэрэгтэй гэж бодоод Унгарт элчин сайдаар явжээ

УИХ-ын гишүүнээр 1992-2008 онд МАХН-аас нэр дэвшин, сонгогдон ажиллаж байсан сэтгүүлч Т.Ганди гэдэг эмэгтэй бий. Мөн тэрээр Эрүүл Мэндийн Сайд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдаар ч ажиллаж байв.

Төгсжаргалын Ганди 2012-2016 онд Монгол Улсаас Унгар улсад онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын албыг хашиж байгаад УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө ирж, МАН-ын сонгуулийн сурталчилгааны багт ажилласан бөгөөд өдгөө УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй аж. Хачирхалтай нь тэрээр саяхан "Ам нээвэл" телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Монгол Улсаас Унгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллах болсон шалтгаанаа : "Миний хувийн шийдэл. Тодорхой хэмжээнд өөр салбарт юм үзэж, нүд тайлах хэрэгтэй... Би өөрөө л тэгж бодсон" гэж тайлбарласан байна.

 

Г.Нямаа

sonin.mn

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монголын ирээдүй болсон шилдэг 100 оюутанд тэтгэлэг олгоно
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монголын ирээдүй болсон шилдэг 100 оюутанд тэтгэлэг олгоно
 
УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ
УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ