Нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 11-13-ны өдөр бүх нийтийн амралтыг тохиолдуулан вакцинжуулалтыг түр хугацаагаар зогсоогоод байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд ажиллаж эхэллээ.
Вакцинжуулалтад хамруулах цэгүүд долдугаар сарын 14-16-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд, долдугаар сарын 17-18 өдөр 10:00-15:00 цагийн хооронд ажиллах юм.