Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1439 хүнээс коронавирусийн халдвар илэрч, бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 143128 болов. “Ковид-19”-ийн хүндрэлээр дөрвөн хүн амиа алдаж, улсын хэмжээнд нийт 707 нас баралт бүртгэгдээд байгаа юм.
Шинээр коронавирусийн халдвар нь илэрсэн 1439 хүнээс:
- 855 нь Улаанбаатар хотод,
- 584 нь орон нутагт илэрсэн байна.
Мөн шинээр 3347 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаас улсын хэмжээнд нийт эдгэрсэн тохиолдол 118219 болов. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 6389 нь хөнгөн, 3230 хүндэвтэр, 1030 нь хүнд, 213 нь маш хүнд биеийн байдалтай байгаа юм.