fbpx АВТО ЗАМЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД 6-Н ЖИЛИЙН ДАРАА ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛАА ХЭЛЭЛЦЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 55 секунд

АВТО ЗАМЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД 6-Н ЖИЛИЙН ДАРАА ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛАА ХЭЛЭЛЦЛЭЭ

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар“Авто замын чанар, үр ашиг” удирдах ажилтны зөвлөгөөнийг өчигдөр  зохион байгууллаа. Зөвлөгөөнд зам, тээврийн салбарын удирдлагууд, төр, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагын төлөөллүүд оролцож, салбартаа тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцлээ.

 

Сайд Ж.Бат-Эрдэнэ: Чанартай, үр ашигтай, тогтвортой, хүртээмжтэй, хариуцлагатай байх зарчим баримталж ажиллана

 

Зөвлөгөөнийг нээж сайд Ж.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Автозамын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, гэрээний хариуцлага хяналтыг сайжруулах, замын барилга, засварын ажлыг стандартын дагуу дэвшилтэт технологийг баримтлан хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Бид чанартай, үр ашигтай, тогтвортой, хүртээмжтэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан Авто замын сүлжээг хөгжүүлэх,  бэлэн байдлыг хангах, салбарын эрхзүйн орчинг сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох  үндсэн дөрвөн бодлого, чиглэлийн хүрээнд авто замын салбарыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол улсын хувьд авто замын сүлжээг хөгжүүлэх нь төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг тэтгэх үндсэн хүчин зүйлийн нэг юм. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, 2020 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлийн хатуу хучилттай авто замаар бүрэн холбохоор тусгасан. Энэ зорилтыг бид хэрэгжүүлнэ.

 

Мөн улсын чанартай авто замд хяналтыг сайжруулах, ялангуяа хүний оролцоо бага, хяналтын болон төлбөр тооцооны цахим нэгдсэн системийг үе шаттайгаар бий болгоно. Өнөөдөр авто замуудын тэмдэг, тэмдэглэгээ, тоноглол стандартын шаардлага хангахгүй байна. Иймд бид 2018 онд олон улс, улсын чанартай авто замыг стандартад нийцүүлэн “тэмдэглэгээжүүлэх” аян зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэдгийг онцолсон юм.

 

Мөн тэрээр зөвлөгөөний үеэр Монгол Улс 15.200 гаруй км замтай. Түүний 6.000 гаруй км нь хатуу хучилттай. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд 4.277 км зам, 4.239 м гүүр барьсан. Одоо бидэнд тулгамдаж буй гол асуудал цаашид барих замын чанарт анхаарах, барьсан замаа арчлах асуудал юм. Үүний тулд энэ зөвлөгөөнийг хийж байна. Замын зураг төсөл хийхээс эхлээд ашиглалт хүртэлх үе шатуудын аль дээр нь бид алдаад байна вэ гэдгийг энэ зөвлөгөөнр салбарын удирдлага, мэргэжилтнүүд хэлэлцэнэ. Ингэснээр хаана алдаа гаргаж буйг нь тодорхойлж, ажлыг чанаржуулж, хариуцлагыг өндөржүүлэх болно” гэв.

Зөвлөгөөнд “Авто замын чанар үр ашгийг дээшлүүлэхэд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын гүйцэтгэх чиг үүрэг” сэдвээр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Р.Буд, “Авто замын барилга, засварын ажилд гарч буй нийтлэг алдаа, дутагдал” сэдвээр МХЕГ-ын авто замын улсын ахлах байцаагч Ш.Гэрэлт-Од, “Авто замын чанарыг сайжруулах талаар авах арга хэмжээ” сэдвээр ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, “Авто замын чанар үр ашгийг дээшлүүлэхэд ТББ-ын оролцоо” сэдвээр Монголын авто замчдын холбооны  ерөнхийлөгч Т.Бямбаа нар тус тус илтгэл тавьж, Монгол Улсын зөвлөх эдийн засагч Б.Энхтөр “Авто замын тухай хууль”-ийн танилцуулгыг хийв. Илтгэл бүрийн дараа тус асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөгөөнд оролцогчид тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, авто зам болон салбарын талаарх үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд сайд Ж.Бат-Эрдэнэ хариулт өгсөн юм.

 

Энэ үеэр авто замын салбарын удирдлагуудаас салбарын асуудал, зөвлөгөөний талаарх байр суурийг сонслоо.

 

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Р.Буд: 2018 онд зам арчлах, хамгаалах ажилд ихээхэн ахиц гарна

Авто замын чанар, үр ашиг гэдэг бол мөнхийн сэдэв. Сүүлийн 6-н жилийн хугацаанд авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг хийж, тодорхой сэдвийг хөндөн ярилцсангүй. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн сайдаар томилогдож ирээд энэ зөвлөгөөнийг зохион байгуулахыг санаачилснаар бид өнөөдөр өргөн бүрэлдэхүүнтэйгээр асуудлаа хэлэлцэж байна. Мэргэжлийн хүн сайдаар ирсэн болохоор салбарын орхигдоод буй, тулгамдаж байгаа асуудал руу орж ажиллаж байгаад нь баяртай байна.

Чанар, үнэ хоёр бол нэг зүйлийн хоёр тал. Чанартай зам тавихад үнэ өртөг ихтэй. Сүүлийн жилүүдэд замын барилга угсралтын ажлын үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Гэхдээ зорилтот түвшинд хүрч чадаагүй. Зам засварын ажлын хувьд хөрөнгө байнга дутагдалтай байдаг.

 

Монгол Улсын төр засгаас авто замын салбарт анхаарч, 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох нөхцөл бүрдэж байна. Замыг барина гэдэг нэг асуудал. Барьсны дараа тус замыг арчилж, хамгаалж, засвар хийж зорчигчдын тав тухтай зорчих нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлэх ёстой. Үүнд 60-аад тэрбум төгрөгийн хэрэгцээ байдаг. Гэтэл өнгөрсөн жилүүдэд түүний 10 тэрбумыг оны эцэст, 12 тэрбумыг оны эцэст улсын төсөвт батлаад өгч байсан удаа бий. Энэ жил харин сайд хөөцөлдөж байж оны эхэнд 20 тэрбум төгрөгийг баталж өглөө. Тиймээс зам арчлах, хамгаалахад ахиц, өөрчлөлт гарах байх гэж бодож байна.  Чанар гэдэг бол нэг хүн анхаараад, хэлээд шийддэг асуудал биш. Тухайн замын ажилд оролцож буй гэрээний ажилтнаас эхлээд салбарын сайд хүртэлх бүх хүний хариуцлагаас шалтгаалдаг. Дээрээс нь барьсан замыг иргэд хэрэглэгчид зориулалтын дагуу зөв зүйтэй ашиглах нь чухал. Ингэснээр тухайн зам чанартай, үр ашигтай байх юм. Аливаа зүйлд хариуцлага чухал. Авто замын тухай хуульд хариуцлагын асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Замын чанар олон зүйлээс шалтгаалдаг ч зураг төслөөс ихээхэн хамаардаг. Зарим зам, гүүрийн зураг төсөл чанарын шаардлага хангадаггүй. Тиймээс тус хуульд зам, гүүрийн зураг төслийг чанаргүй боловсруулнаас замын эвдрэл гарвал, зураг зохиогч нь асуудлыг хариуцна гэх зэрэг олон зүйлийг тодорхойлж, шат шатанд хариуцлагын асуудлыг  ярьж байна.

 

Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа:  Тусгай зөвшөөрөл олгох журманд өөрчлөлт оруулах шаардлагатай

Замыг барихаас өмнө тендер шалгаруулдаг. Энэ тендерт ТББ-уудыг оролцуулж байх, эргээд оролцож буй компаниуд нь инженер, техникийн ажилчид нь зам барьж байсан туршлагатай байх зэргийг анхаарахыг хүсч байна. Авто замын тухай хуульд тусгай зөвшөөрөлтэй байна гэж тусгасан. Тэгэхээр одоо тусгай зөвшөөрлийг ямар компанид олгох вэ гэдгийг тодорхойлж журманд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Туршлагагүй компаниудыг хэрхэн үе шаттайгаар туршлагажуулж, тусгай зөвшөөрөл олгох вэ гэдгийг тодорхой болгох нь чухал байна.  Ямар ч туршлагагүй компани, маш олон км зам барих тусгай зөвшөөрөл авна гэдэг нь эргээд чанар, хариуцлагын асуудал болдог.  Өнөөдрийн зөвлөгөөний үр дүнд үүнийг цэгцлэх байх. Мөн зээлийг улс өөрөө авчихаад, дотоодын компаниудад тендер зарлаж концесс өгдөг болчихвол зүгээр байна. Энэ асуудлаар би зөвлөгөөнд илтгэл тавьсан. Мөн дорвитой өөрчлөлт гарна гэж итгэж байна.

Авто замын чанар, үр ашгийн талаарх асуудал байнга хөндөгддөг. Тулгамдаж буй асуудал ч олон байдаг. Гэвч  2012 оноос хойш тус салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг нэг ч удаа зохион байгуулаагүй аж. Энэ удаад  тулгамдаж буй асуудлыг мэдэж, цаг үеэ олсон зөвлөгөөнийг зохион байгуулж буйд сэтгэл өндөр буйгаа оролцогчид илэрхийлсэн юм. Мөн тэд салбарынхаа хүмүүстэй нүүр тулан уулзаж, асуудлаа ярилцаж, цаашид хийх ажлуудынхаа талаар хэлэлцэж буй нь Монгол Улсын авто замын салбарын хөгжлийг хурдасгах, бүх шатанд хариуцлагыг нэмэгдүүлэх зарчмаар авто замын чанар, үр ашгийг сайжруулах маш том алхам болж байна хэмээгээд цаашид тус зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж байхыг хүслээ.

БХБ сайд Х.Баделхан: 2018 он  барилгын салбарт хямралаас гарсан бүтээн байгуулалтын жил болно
БХБ сайд Х.Баделхан: 2018 он барилгын салбарт хямралаас гарсан бүтээн байгуулалтын жил болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​