fbpx Ц.Мөнхнасан: Хүнийг муу муухай харагдуулахын тулд сошиал медиаг ашиглаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
17 минут 30 секунд

Ц.Мөнхнасан: Хүнийг муу муухай харагдуулахын тулд сошиал медиаг ашиглаж байна

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн хоёр суманд шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Шүлхий өвчин, хаваржилтын бэлтгэл ажил болон энэ жил Архангайд хийгдэх дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын талаар Засаг дарга Ц.Мөнхнасангаас тодруулсан юм. Мөн түүнийг согтуугаар автомашин барьж яваад осол гаргасан, Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халж, сольсон зэрэг мэдээлэлийн талаар  өөрөөс нь тайлбар авлаа.   

АРХАНГАЙ АЙМГИЙН БҮХ СУМДЫГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД БАЙ ГЭСЭН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГСӨН

 

-Архангай аймгийн хоёр ч суманд гоц халдварт шүлхий өвчин гараад байгаа. Шүлхийн тархалтыг зогсоох ямар арга хэмжээ авч байна вэ?

-Нэгдүгээр сарын эхээр Булган аймгийн Рашаант суманд шүлхий гарсан. Нэгдүгээр сарын 13-аас эхлээд Рашаант сумтай залгаа Хашаат, Өгийнуур зэрэг сумын нутагт байнгын ажиллагаатай гурван постыг ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар Хотонт сумын Бургалтай баг, Өгийнуур сумын Дойт баг дээр шүлхий гарсан. Булган аймгийн дугаартай портер машин зам асууж явсан газраар шүлхий өвчин гарчихсан. Шүлхий өвчин гарсан бүс нутагт 120 гаруй хүн, 30 гаруй техник хэрэгсэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 20 мянган тун вакцин ирснээс 16 мянга орчим тун вакциныг хийгээд байна. Одоогийн байдлаар 329 толгой малыг устгасан. Вакцин хийснээс хойш өвчлөлийн хөдөлгөөн багассан. Вакцины нөөц  бага байгаа учир хорио цээрийн дэглэмээ сайн барих шаардлагатай байгаа. Архангай аймгийн бүх сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд бай гэсэн үүрэг чиглэл өгсөн. Булган, Өвөрхангай аймагт шүлхий гарчихсан. Өөрөөр хэлбэл манай аймгийн хаанаас ч өвчин ороод ирэх эрсдэл байна. Энэ жил Тариат, Эрдэнэмандал суманд хаврын морин уралдаан болох байсныг зогсоосон. Мөн Өлзийт суманд байдаг Алтан зуу гэдэг бурханд шинийн 15-нд мөргөхөөр маш олон хүн ирдэг. Морь уралддаг байсныг зогсоосон. Ингэж хөдөлгөөнийг хорьж байгаа. Хөрөнгө санхүүгийн байдал хүндхэн болж байна. Архангай аймагт өвөлжилт тийм таатай байсангүй. Өнгөрсөн зун, намар газрын гарц тааруу байсан. Өвөл хүнд болох вий гээд сум орон нутаг маань, малчид маань бэлтгэлээ сайн базаасан. 2016 онд 300 тонн өвс бэлдэж байсан бол 2017 онд 500 гаруй тонн өвс бэлтгэсэн. Онцгой комиссоос 480 тонн өвсийг малчиддаа үнэгүйгээр, 330 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгсөн. Одоо 10 мянган боодол өвс, 100 тонн тэжээлийг малчиддаа хүргэнэ. Шинэ төл авч буй малчдад тэжээл хамгийн их хэрэгтэй. Дээрээс нь эрдэс бодисын нийлүүлэлт хийх гэж байна. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс долооц авч малчиддаа хүргэхээр зорьж байна. Цаг хүнд байгаа учраас 70 гаруй мянган мал хорогдсон. Үүнийг дагаад сэг зэм устгах асуудал яригдаж байна.   

-Шүлхийний эсрэг вакцин тарьсан ч мал шүлхийгээр өвчлөөд байна гэдэг зүйл сүүлийн үед яригдаж байна. Архангай аймагт вакцин тарьсан мал өвчилсөн тохиолдол гарсан уу?

-Би өөрөө хөдөө аж ахуйн мэргэжлийн хүн. Мэргэжлийн хүний хувьд өөр ойлголттой байна. Шүлхий өвчний эсрэг вакциныг малд хийхэд өвчилсөн малын өвчин сэдэрч гардаг. Вакцин хийхэд өвчин сэдрэхгүй, илрэхгүй байвал мал эрүүл байна гэсэн үг. Далд үедээ байгаа өвчин вакцин хийхэд ил болдог.

БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙ ӨӨРӨӨ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЮМ

-Архангай аймаг хөдөө аж ахуйн салбараасаа гадна аялал жуулчлалын салбараа хөгжлийн нэг гарц гэж тодорхойлсон байдаг. Тун удахгүй аялалын улирал эхлэх гэж байна. Энэ жил жуулчдыг татах ямар ажлууд хийх вэ?

-Манай аймгийн хөгжлийн гарц болсон салбарын нэг бол аялал жуулчлал юм. Аялал жуулчлалын олон төрөл хөгжих боломж байна. Байгалийн аялал жуулчлалаас гадна бэлчээрийн мал аж ахуй өөрөө аялал жуулчлал юм. Бэлчээрийн мал аж ахуй дэлхийд ганцхан Монголд байна. Малаа яаж малладаг юм. Сүү цагаан идээгээ яаж бэлтгэдэг юм. Морь малаа яаж сургадаг юм гэх мэт. Архангай аймагт Хануй, Тамирын гол, Орхоны хөндий гээд түүхийн гол сүлжээ болсон суурин газар байдаг. Түрэгийн хаант улсын нийслэл, Хар балгас гээд Хүннүгийн үеэс эхлээд том гүрнүүдийн төв байсан нутаг юм. Тиймээс түүхийн аялал жуулчлал хөгжих боломж бий. Хархорум уг нь манай аймгийн нутаг юм. Аймаг салах үед Өвөрхангай аймагт өгсөн байдаг. Өнгөрсөн жил аялал жуулчлалын мэдээллийн төвийг бид байгуулсан. Архангай аймгийн аялал жуулчлал гэж юу юм. Хэдэн хоног аялж болохын, юу үзэж болохын гэдгийг нэгтгэж мэдээллийн сан бий болгосон. Энэ сарын 20-нд Архангай аймгийн аялал жуулчлалын форумыг зохион байгуулж аялал жуулчлалын компаниудтай уулзалт хийнэ.

-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ямар ажлууд хийх вэ. Хөвсгөл аймгийн “Мөсний баяр”-ыг жуулчид ихээр зорьдог болсон байна?

-Өвлийн аялал жуулчлалын хувьд хоёр эвент арга хэмжээнд төвлөрч байгаа. “Тамирын жавар”, “Буман зулын баяр”-ыг хийж байна. Анх байгууллагуудын цас мөсний баяр байсан. Түүнийг нь Архангай аймгийн цас мөсний баяр болгохоор энэ жил хоёр дахь жилдээ тэмдэглэлээ. Улаанбаатар хотоос хүмүүс ирдэг болсон. “Мөсөн шагай” гэдэг бас арга хэмжээ бий. Зая гэгээн анх бий болгосон. Халуун ханиадыг дарахын тулд хүрээний хүмүүсийг мөсөн дээр тоглуулж өвчнийг дарсан байдаг. Ирэх жилээс мөсөн шагайн харвааг илүү өргөжүүлнэ. Мөн Өгийнуурын спорт загасчлалыг хөгжүүлнэ. Энэ жилийн Өгийнуурын спорт загасчлал 3 сарын сүүл, 4 сарын эхээр болно. Хоног хугацаагаа одоогоор тогтоогүй байна.

АРХАНГАЙЧУУД ХЭРЭГЛЭГЧЭЭС ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛНО ГЭЭД ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС АРЬС ЭЛДДЭГ ЦЕХИЙГ СУМДАД БАЙГУУЛСАН

-Таны чонын арьсан хүрэм өмссөн зураг цахим сүлжээгээр явж, шүүмжлэлд өртөж байсан. Энэ жилийн мөсний баяраар авахуулсан зураг уу?

-Мөсний баяраар авахуулсан зураг л даа. Одоо чинь чонын арьс гэдэг бараг үнэгүй эд болсон байна л даа.  Архангайчууд хэрэглэгчээс үйлдвэрлэгч болно гээд өнгөрсөн жилээс арьс элддэг цехийг сумдад байгуулсан юм. Тэр хүрээнд л арьс элдүүлээд хүрэм хийж өмсөөд хүн бүрийн адил гоёсон. Тэр зураг дээр ард зогссон хүмүүс болохоор манай спорт хорооныхон. Тэд нар маань спортын куртикээр  жигдрээд зогс ч байгаа. Тэрийг л ард нь хувцасгүй хүмүүс зогссон мэтээр бичсэн. Дарга нар нь ямар баян тарган юм гэсэн. Сошиал ертөнцийн нэг хэцүү зүйл бол бодит байдлыг гуйвуулдаг. Хүнийг гүтгэж доромжилдог. Би ямар булга, минж өмссөн биш. Орон нутагтаа байгаа зүйлийг элдүүлээд нутгийнхантайгаа адилхан гоё сайхан харагдах гээд өмссөн.

-Засгийн газрын 21:100 хөтөлбөр саяхан батлагдсан. Аймаг бүрт үйлдвэр барих асуудал яригдаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Архангай аймагт ямар үйлдвэр баригдах нь тодорхой болсон уу?

-Манай аймаг дээр 4 үйлдвэрийн асуудал яригдаж байгаа. Борцны үйлдвэр, зуурмагийн үйлдвэр, жимс, жимсгэнэ савлах үйлдвэр, цагаан идээ боловсруулах /хуурай сүү/ үйлдвэр гэсэн 4 үйлдвэр барина. Энэ жил хоёр үйлдвэр, 2019 онд хоёр үйлдвэр барина. Үйлдвэржилтийн хүрээнд дотоод нөөц боломжоо бид дайчилж байна. Энэ жил ноос угаах үйлдвэр барихаар хөрөнгийг нь  тусгасан. Улаанбаатар хотын ноос боловсруулах үйлдвэрүүдтэй танилцсан. Махны үйлдвэр байгуулах чиглэлд ажиллаж байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр дөрвөн аймагт махны үйлдвэр барих асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа. Архангай аймаг үйлдвэртэй болохоор нэрээ өгсөн. Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын дараа асуудал тодорхой болох байх. Зарим хүмүүс Архангай аймаг махны үйлдвэртэй байж дахиж үйлдвэр барих гэлээ гэж шүүмжилж байна. Гэтэл Архангай аймгийн махны үйлдвэр сүүлийн 3 жил ажилласангүй. Эзэмшил нь хувьд байдаг. Ноос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 200 хүний ажлын байр, мах боловсруулах үйлдвэртэй болсноор 300 хүний ажлын байр шинээр бий болно.

ӨНГӨРСӨН ЖИЛ БИД 1400 ХҮНИЙГ БАЙНГЫН БОЛОН ТҮР АЖЛЫН БАЙРААР ХАНГАСАН

-Архангай аймаг ажилгүй иргэдийн тоогоороо улсад дээгүүр байр эзэлсэн статистик судалгаа харж байсан. Ажилгүйдлийн түвшин хэдэн хувьтай байна вэ?

-Манайх хүн ам ихтэй аймгуудын нэг. Уул уурхайн илэрц орд багатай. Мал аж ахуй дээр түшиглэж яваа аймаг юм. Гэхдээ гарц бий. Өөрт байгаа зүйлээ үйлдвэрлэж ажлын байр бий болгох нь чухал. Өнгөрсөн жил бид 1400 хүнийг байнгын болон түр ажлын байраар хангасан. Жишээ нь сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж байна. 2017 онд 2000 дүрэмт хувцсыг дотооддоо хийсэн. 7 мянгыг хийдэг болоход аймгаа бүрэн хангах юм. Энэ жил өрх бүр дээр судалгаа хийж ямар мэргэжлийн хэдэн хүн ажилгүй байгааг тогтоохоор ажиллаж байна. Дараа нь судалгаагаа түшиглэж ажлын байрыг бий болгоно. Ирэх 4-р сард судалгааны ажил дуусах юм.

ХҮНИЙГ МУУ МУУХАЙ ХАРАГДУУЛАХЫН ТУЛД СОШИАЛ ОРЧИНГ АШИГЛАЖ БАЙНА

-Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан гурван сумын ойн ангийг татан буулгаж хууль бус мод бэлтгэгч нарт боломж олгосон. Ойн ангийг татан буулгаснаас 10 гаруй хүн ажилгүй болсон гэх мэдээлэл гарч байсан. Ийм зүйл болсон уу?

-Манай аймаг гурван суманд төвлөрсөн ойн ангитай. Намайг ажил авах үед 13 хүнтэй ойн анги байсан юм. Бид чадавхыг нь  сайжруулах зорилгоор бүтцийн өөрчлөлт хийсэн юм. Тухайн үед бүтцийн өөрчлөлт хийхдээ татан буулгах гэсэн захирамж гаргасан юм билээ. Түүгээр нь намайг татан буулгасан, үгүй хийсэн гээд мушгиж байгаа. Татан буулгасан зүйл огт байхгүй. Өнөөдөр 13 хүнтэй байсан ойн анги 16 хүнтэй болсон. Өнгөрсөн жилүүдэд 2 мэргэжлийн инженертэй байсан ойн ангид 5 инженер ажиллаж байгаа. Архангай аймаг чинь ойн нөөц, сантай аймаг. Тиймээс цаашид хүн хүчийг нэмнэ. Байгаль хамгаалагчдын тоог багаар ч болов нэмнэ. Энэ сарын 20-нд таван байгаль хамгаалагчид мотоцикль өгөхөөр бэлдээд байна. Архангай аймагт самартай холбоотой асуудал их гардаг учир энэ жил байгаль орчны нөхөрлөлийг бий болгох, тэднийг дэмжихээр ажиллаж байна.

-Таныг бас сургууль, цэцэрлэгийн захирлуудыг хольж сольсон гэх яриа байна?

-Анх намайг ажил авсны дараа Төрийн албаны зөвлөлөөс журам гарч тухайн ажлын байр дээр сонгон шалгаруулалт зарлаад шалгарсан хүмүүсийг ажиллуулж хуульд нийцүүлэх шаардлага гарсан. Зөвхөн цэцэрлэг, сургууль биш олон газар сонгон шалгаруулалт зарлаж тэнцсэн хүмүүс нь өнөөдөр ажлаа хийгээд явж байгаа. Үүнийг л улс төржүүлээд байна. “Ундарга” компанийн захирал гээд нэг нөхөр намайг үндэслэлгүй халсан гэж яриад яваад байгаа. Аудитын газар, АТГ-аас энэ хүнийг ажлаас нь хал гэсэн дүгнэлт ирсэн юм. Санхүүгийн зөрчил гаргасан учир ажлаас нь хал гэсэн учир тэрхүү шийдвэрийн дагуу халсан. Гэтэл өнөөдөр намайг хуулиас давсан хүн гээд яриад байгаа юм.

-Мал сүргийн тоо нэмэгдэхийн хэрээр малын хөлийн татварын асуудал хөндөгдөж байна.  Малчдаас татвар авах нь зөв, буруу гээд янз бүрээр ярих юм. Та ямар бодолтой явдаг вэ?

-Малын хөлийн татварын талаар малчидтайгаа ярьдаг. Би малын хөлийн татварыг юу гэж ойлгодог вэ гэхээр бэлчээрийн мал аж ахуй өөрөө эрсдэлтэй учир малчдаас авсан татвараа өвөлжилтийн бэлтгэл ажил, худаг ус гаргахад зарцуулдаг байвал малчид үгүй гэхгүй. Малын хөлийн татварыг эрүүл мэндийн үйлчилгээ, өвс тэжээлийн нөөцөд зарцуулдаг. Малчдаас асууж байгаад татварыг нь энэ чиглэлээр  зарцуулдаг байвал болохгүй зүйлгүй.

-Аймаг бүрт 1000 айлын орон сууц барих хөтөлбөр хэрэгжиж байгаа. Архангай аймагт энэ ажил ямар явцтай байна?

-Энэ жил 120 айлын орон сууц барих төлөвлөгөө гарсан. Гэхдээ хөрөнгө, санхүүгийн асуудал шийдэгдээгүй байна.

-Таныг согтуугаар автомашин жолоодож яваад осол хийсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр авсан ланд-200 маркын автомашиныг төмрийн сэг болгосон гэдэг мэдээлэл гарсан. Та ямар тайлбар хэлэх вэ?

-Намайг ажил авахад албанд нэг ланд-200 маркын автомашин байсан. Нөгөөх нь мотор нь цохиод явахаа байгаад 4-5 сар унаагүй явсан. Тэгсэн аймгийн ИТХ-аас унаа шийдэж өгсөн. Тэр осол гардаг өдөр бол амралтын өдөр байсан. Манай жолоочийн ах нь машин барьж яваад осол хийсэн юм билээ. Энэ бол сахилга хариуцлагын асуудал юм. Амралтын өдөр байсан учир ослын талаар 11:00 цагийн үед мэдсэн. Өглөө эрт гарсан осол юм билээ. Урдуур нь автомашин дарж ороод осол болсон юм байна лээ. Хүнийг муу муухай харагдуулахын тулд сошиал орчинг ашиглаж байна. Гүтгэлэг дандаа цахимаар явсан. Сүүлд Ц.Мөнхнасан ослын талаар хариу мэдээлэл хийгээгүй нь хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж бичсэн байна лээ. Ослын талаар цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийнхэн тодруулаад хэн жолоо барьж явсныг мэдээлсэн. Энэ бүхний араас би тэгээгүй гээд явах цаг зав надад алга. Миний хийж бүтээснээр ард түмэн надад дүнгээ тавина. Улс төржилгүйгээр цаг хугацаанаас өрсөж ажиллахад анхаарч байна даа.

-Дарга нар дандаа том тэрэг унах юмаа гэж шүүмжилдэг. Жижиг тэрэг унах тал дээр ямар бодолтой явдаг вэ. Осолд орсон машинаа засуулаад унаж байгаа юу. Эсвэл өөр машин унаж байна уу?

-Тэр машинаа унаж байгаа. Жолооч мөнгөө гаргаад машиныг засуулсан. Манайх чинь хангай газар учир том тэрэгтэй явахаас өөр арга байхгүй. Тамгын газрын үйлчилгээнд явдаг жийпээ сольж жижиг тэрэг болгосон. Улаанбаатар хот руу явах, сургалт семинарт явах ажилдаа жижиг тэргээ унадаг.  Голцуу тамгын газрын ажилтнууд маань жижиг тэргээ ашигладаг.

АРХАНГАЙ АЙМАГ 2020 ОНД ДЦС-ТАЙ БОЛНО

-Дулааны цахилгаан станцтай болох асуудал яригдаж байгаа гэсэн?

-Дулааны цахилгаан станцтай болох аймгуудын нэгт Архангай аймаг байгаа. Солонгос улсын хөнгөлөлттэй зээлээр дулааны цахилгааны станцыг 2020 оны 06-р сард барьж дуусах юм. Солонгосын тал ТЭЗҮ-г боловсруулна. Өнгөрсөн оноос эхлээд аймагт баригдаж буй барилгад халуун, хүйтэн усны хоёр шугамтай байх шаардлага тавьж байгаа. Мөн 2019 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр цэвэрлэх байгууламжтай болно.

Ярилцсанд баярлалаа.

Г.Дугар

ШИНЭ БОЛОМЖ-ИЛҮҮ ТӨСӨӨЛӨЛ
ШИНЭ БОЛОМЖ-ИЛҮҮ ТӨСӨӨЛӨЛ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​