fbpx УИХ-ын гишүүн Д.Гантулгыг нисэх онгоцны буудлаас баривчлах гэж оролдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 51 секунд

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг нисэх онгоцны буудлаас баривчлах гэж оролдлоо

Бусдыг хүчиндсэн байж болзошгүй гэх гэмт хэрэгт УИХ-ын гишүүн Д.Гантулгыг холбогдуулан шалгахаар АТГ-аас удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэхээр оролдож байгаа.

Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийн тухай хуулинд өөрчлөлт оруулж гишүүний халдашгүй эрхийг өөрчилж чадсан уг асуудлын ард томоохон улс төрийн зорилго байгааг иргэд гадарлах болжээ.

УИХ-ын хэсэг гишүүд Герман Улс руу 6 хоногийн хугацаатай уулзалт, сургалтад оролцохоор болж уг багт Д.Гантулга багтаж байгааг урьд орой нь олж мэдлээ.

Бидний хэсэг сурвалжлагч нар 2018.03.16-ний өглөөний 05 цагийн үед ОУ-ын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд эртлэн АТГ-ын офицеруудыг ажиглан суусан юм. Гишүүд ч эхнээсээ цугларч эхлэн тус нисэх буудлын зүүн хэсэгт байрлах тусгай үйлчилгээний хаалгаар орж яваа харагдана.

Өглөө 07 цагийн орчимд нисэх буудлын гадна талбайн автомашины зогсоолын дунд хэсэгт УИХ-ын гишүүн Д.Гантулгыг суулгасан хар машин зогссон харагдав. Бид ч машиндаа сууж дөхөн ажиглавал цонхоо онгойлгон тамхи татах түүний нөхөд дунд өмгөөлөгч нь байгаа харагдав.


                                 Үйл явдал яг энэ үед өрнөлөө. Гэнэт хаанаас ч юм хар өнгийн саравчтай малгай духалдуулан тавьсан, харааны шилтэй, хар цув өмссөн өндөрдүү нуруутай хүн ийш тийш бултагнан харсаар…


Д.Гантулгын суусан хар машины өмнүүр энгэртээ камер, бичгийн цаас тэвэрсэн мөн л хар цув өмссөн тагдгар эр хар хурдаараа гүйн очиж хойд хаалгыг дэлгэн “..Гантулгаас бусад нь газар хэвтээд..наанаасаа бүү хөдөл..” хэмээн чанга дуугаар захиргаадсан юм. Чихэнд сонсголгүй муухай хашгирах тарган шар эрийг хөмсөг зангидаж харц ширүүссэн байдлаар нь мөрдөгч гэдгийг төвөггүй ойлгосон Д.Гантулгын найзууд машинаас бууж сандран гүйлдсэн юм. Энэ зуур ойртон ирсэн өндөр мөрдөгч, тагдгар эр хоёр  өмгөөлөгчтэйгөө үлдсэн Гантулгын машинд чихэлдэн орж “..за одоо яллагдагчаар татах тогтоолыг уншиж сонсгоно оо..хурдан камераа асаагаарай Тамираа…” хэмээн хэлсэн гэх. Мань хоёр мөрдөгчийн Тамираа гэж дуудагдаж буй өндөрдүү нуруутай эр камераа асаах санаатай ноцолдож байх зуур тагдгар эр “…за камер бэлэн болох хооронд би өөрийгөө танилцуулъя…намайг Ууганбаяр гэдэг та одоо тогтоолтой танилцана уу…зөвшөөрөхгүй ч байсан болно. Бид таны эсэргүүцэж байгаа дүрсийг баримтжуулахад л хангалттай…” хэмээн индэр дээрээс үг хэлж буй мэт их л эелдэгээр амьсгаадан хэлжээ. н.Тамирын барьж буй дүрс бичлэгийн камер зүг нүд салгахгүй ширтсээр байлаа.  Гэтэл Д.Гантулга гишүүн “…би өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулсан үйл явдалд оролцохгүй ээ…би тэр үед болсон бүх үйл явдлыг та нарт үнэн зөвөөр мэдүүлсэн.  Одоо надад яриад байх зүйл алга…та нар миний өмгөөлөгчтэй учраа ол…” гэж хэлээд арын сандал дээрээс буугаад явчихаж. Энэ хооронд Тамир гэх нөгөө мөрдөгч камераа асаах гэж доош харан ноцолдсоор үлдлээ. Гишүүнийг буугаад явсны дараа түүний өмгөөлөгч “…гишүүний бүрэн эрх түдгэлзсэний дараа яллах тогтоолтой танилцах, баривчлагдах боломж нээгдэнэ… Гэтэл УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх хэсгийг хүчингүй болгосноор гишүүнтэй хуульзүйн хүрээнд харилцах бүх боломж хаагдсан…иймд шинэ хууль батлагдахыг хүлээх л үлдсэн…яллагдагчаар татсан тогтоолыг сонсох ямар ч боломжгүй байна…” гэж ярилцжээ.

Ингээд өмгөөлөгч болон мөрдөгч нар машинаас буух үед тэдний хойд талд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Д.Тэрбишдавга, Н.Учрал нарын гишүүд машинаас бууж харагдлаа. Тэдний дундаас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанг олж харсан мөрдөгч нарын нүдэнд баярын оч гялалзав уу гэлтэй Д.Гантулгын өмгөөлөгчийг орхиод хар хурдаараа түүний зүг гүйцгээлээ. Баруун талаас бас нэгэн хүн хурдалж байгаа харагдсан нь Д.Гантулга мөн болох нь танигдав. Аав руугаа хов хүргэхээр гүйж яваа хүүхэд адил уралдан гүйлдэх мөрдөгч, гишүүн нартай нэгэн зэрэг шахуу бид ч очиж амжлаа. Учрыг нь олоогүй Лүндээ даргын нүд орой дээрээ гарч тал талаас нь гүйлдэх хүмүүсээс эмээн машиндаа буцаж суух гэж эргэн хаалгаа нэг самардаж үзээд гэнэт больж бидний зүг харсан юм. Энэ зуур хурдлан гүйх Тамир мөрдөгч арай л мөргөчилгүй тулан зогссон Д.Гантулга гишүүнийг ам нээхээс өмнө урьтан “…би АТГ-ын комиссар байна…Гантулга гишүүнд яллагдагчаар татагдсан тогтоол танилцуулах гэтэл үгүй гээд байна аа… бид бичлэг хийж байх зуур тогтоол уншаад л болоо…та туслаач, хэлээд өг л дөө..” гэлээ. Огцом тулгалтанд орж сандарсан Д.Лүндээжанцан гишүүн “.. за байз хууль дүрэм журмандаа юу гэж байдаг юм байгаан, тэрүүгээрээ явах хэрэгтэй…” хэмээн ээрч мууран гацлаа. Д.Гантулга гишүүн ч мөчөөгөө өгөлгүй “..би бол ямар ч гэм буруугүй..гүжир гүтгэлгэнд ороод явж байна…тэгээд ч би чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байхад та нар хүлээж аваагүй… одоо хууль зөрчөөд өөрөө өөрийгөө барьж өгөлтэй биш дээ…би зөндөө олон хүсэлт гомдол гаргахад миний хүсэлтийг нэгийг нь ч шийдээгүй ..ийм шударга биш мөрдөх ажиллагаанд би оролцох үүрэггүй…” гэж өгүүлэв. Хамгийн хашир туршлагатай парламентч хэр нь хамгийн залуу гишүүнээ харсаар байж мөрдөгч нарт өгч насан туршдаа намын нөхөддөө хүн муутайгаар  дуудуулах хатуу тавилан өмнө нь ирж байгааг мэдэрсэн өвгөн гишүүн “…үгүй ээ одоо, уг нь эвээ олоод явбал их зүгээр л юм даа…Германаас ирэхээр болж болдоггүй юм болов уу…” хэмээн ийш тийш харж байв. Гарцаагүй нуман тулгуурт орсон өвгөн гишүүний амыг бүгд харцгаан чимээгүй болцгоов. 10 алхмын зайнд зогсоод болж байгаа үйл явдлыг хэрэгт дурлан ажих Х.Батзандан гишүүн мөрдөгч нарын зүг Д.Гантулгыг бариад явчаасай гэсэн горьдлогын харцаар харан дэмжлэг үзүүлэх санаатай зогсох нь илт. Хэсэг чимээгүй зогссон Д.Лүндээжанцан гишүүний нүд гэнэт сэргэн “…хүүе энд нээрээ өмгөөлөгч нь байгаа юм байна… за тэгээд та нар хоорондоо учраа ол… ер нь бол хуулиараа л шийдэх нь хамгийн зөв шүү… тийм биз дээ..” гэж хэлээд өмгөөлөгчид нь бүх ачааг үүрүүлээд хашиж зогссон хоёр мөрдөгчийн дундуур ачаагаа чирэн бушуухан дотогшоо зүтгэлэв. Ингээд бүх найдвар нь тасарсан хоёр мөрдөгч “..за яахав… ядаж тэгвэл Гантулга гишүүнтэй хэдэн үг солчихоод гаръя..” гэж хэлээд дотогшоо орцгоов.

Биднийг нисэх буудлын тусгай зориулалтын өрөөнд ороход Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт, Б.Мөнхтуяа нар зогсож байлаа.

н.Тамир мөрдөгч Д.Гантулга гишүүнтэй тусдаа өрөөнд хоёулханаа уулзах хооронд Д.Гантулгын өмгөөлөгчтэй үлдсэн н.Ууганбаяр байцаагчийн яриа хальт сонсдоно. Үүнд Д.Гантулгын өмгөөлөгч “…Саранзаяа, Наранзаяа нарыг та нар шалгахгүй байна..тэд 2017.06.14-ний өдөр БЗД-ийн цагдаад “…би уур хүрээд хүчиндсэн гэж худлаа гүтгэсэн юмаа..одоо гомдолгүй…” гэсэн хүсэлт гаргасан үйлдлийг шалгаагүй….энэ бол худал мэдүүлэг өгсөнийг нотолсон баримт….үүнд  ЭХ-ийн 21.2-оор эрүү үүсгээгүй….2018.02.14-ний орой олон нийтийн сүлжээгээр эгч Ч.Саранзаяа нь “…Гантулгын үрийн шингэн тохирсон, бид хоёр тохиролцоод унтсан гэсэн мэдүүлгийг Д.Гантулга өгсөн…”.гэх мэтчилэн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэл гаргаж байгааг мэдсээр байж ЭХ-ийн 21.9 дэх хэсэгт зааснаар шалгаагүй. Бид БГД-ийн цагдаад “…Ч.Саранзаяа, Ч.Наранзаяа нар 2017.06.13-ний өдөр Д.Гантулга гишүүн бусдыг хүчиндсэн гэдэг мэдээлэл олон нийтэд тараана гэж сүрдүүлэн хоёр удаагийн үйлдлээр 20 сая төгрөг авсан.. үйлдлийг ЭХ-ийн 17.6 дах хэсэгт заагдсан дарамтлах гэмт хэргээр шалгаад өг..” гаргаад байхад шалгаагүй….Та нар ингэж улс төрийн зорилгоор юм шиг тэгш бус хандаж болохгүй ш дээ…хуулийн дагуу адилхан шалгавал гомдоод, уцаарлаад байх юм алга ..” гэх мэтчилэн ярилцаж санал бодлоо солилцож байгаа харагдана. Тун удалгүй н.Тамир байцаагч, Д.Гантулга гишүүн нар өрөөнөөс гарч ирснээр гишүүд, шүүгчид онгоцондоо сууцгаахаар явцгааж Д.Гантулга гишүүний өмгөөлөгч, мөрдөгч ярилцаад хоёр тийш салж явцгааснаар бидний сурвалжлах ажиллагаа дууслаа. АТГ-ын явуулж байгаа ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийхэд хэт нэг талыг барьсан, хохирогч гэдэг нэрээр бусдын хууль бус үйлдлийг нуун дарагдуулсан байж болзошгүй байдлууд ажигладаж байсныг тэмдэглэх нь зүйтэй байх.

Ингэж хоёр өдрийн өмнө АТГ, ЦЕГ-ын шилдэг мөрдөгч нарын УИХ-ын гишүүн Д.Гантулгад ял тулгах ажиллагаа хоёр дахь удаагаа бүтэл муутайхан өндөрлөв.

Эх сурвалж: Туг.мн 

"Дүнжингарав-2018"-д Б.Нямжавын хээр азарга түрүүллээ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​