fbpx ХОЁР ХӨРШИД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ ГАДААД БОДЛОГОД НӨЛӨӨЛӨХ ҮҮ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
8 минут 32 секунд

ХОЁР ХӨРШИД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ ГАДААД БОДЛОГОД НӨЛӨӨЛӨХ ҮҮ

Энэ оны гуравдугаар cap гарснаас хойш Монгол Улсын “мөнхийн хоёр хөрш” оронд хоёр том өөрчлөлт гарлаа. Нэгдүгээрт, Хятад улс Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлаараа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, “БНХАУ-ын дарга, дэд дарга дээд тал нь хоёр дараалж үүрэг гүйцэтгэнэ" гэсэн заалтыг хүчингүй болгов.

Үүний үр дагаварт тус улсын өнөөгийн удирдагч Ши Жиньпин 2022 оноос хойш Хятад улсыг үргэлжлүүлэн удирдах эрх 

зүйн үндэс бий болж буй хэрэг юм. Хоёрдугаарт, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 1-нд холбооны зөвлөлийн хуралдаан дээр тус улс дэлхийд өөр хаа ч байхгүй орчин үеийн шинэ зэвсэглэлтэй болсон хэмээн мэдэгдлээ.

БНХАУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлт болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины мэдэгдлийг /цаашлаад өчигдөр болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн хэрхэн гарах/ ЕвроАзид бий болж буй хоёр том өөрчлөлт хэмээн геополитикчид цохон тэмдэглээд үүний үр дагавраар бүс нутагт ямар үйл явц хэрхэн өрнөхийг урьдчилан таамаглах судалгаа хэдийнээ эхэлжээ.

Мөнхийн хоёр хөршид маань өрнөж буй үйл явдлыг дэлхий дахинд өөрчлөлт авчрах томоохон хүчин зүйл хэмээн олон улсад үнэлж дүгнэж байхад энэ бүхэн Монголын гадаад бодлогод ямар нөлөө үзүүлэх, хэрхэн өөрчлөх талаар одоогоор хэн ч ам ангайгаагүй байна. Дээрх хоёр өөрчлөлт монголчуудад шинэ сорилт, эсвэл боломж, ер нь юу дагуулах, тэр бүхэнд бид хэрхэн оролцож, юуг хожих, бас алдахаа тооцоолж, бодлогоо дахин тодотгох шаардлагыг авчирч байгаа нь харин тодорхой юм.

“Нэг зам-нэг бүс” хөтөлбөр: Хятад-Монгол-Орос

 

Хятад ба Төв Азийн орнууд, Европ ба Номхон далайн орнуудыг хамарсан худалдааны зам, эдийн засгийн бүсийг бий болгох учиртай “Нэг зам-нэг бүс" хөтөлбөрийн автор БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин урт хугацаанд улс орноо удирдах эрхийг авч байгаа нь энэхүү санаачилга цаашид тууштай үргэлжилнэ гэсэн үг болохыг шинжээчид юуны өмнө онцолж байна.

Энэхүү хөтөлбөрөө Ши Жиньпин 2013 онд Казахстанд анх зарласнаас хойш Монгол Улс энэ талаарх яриа, хэлэлцээнд соргог хандаж, “Талын зам” санаачилга, улмаар “Хөгжлийн зам” хөтөлбөр гэхчлэн төрийн бодлогын түвшинд өөрсдийн эрх ашгийг тодорхойлон “Нэг зам-нэг бүс” хөтөлбөртэй эрх ашиг, үйл ажиллагаагаа аль болох уялдуулахаар амбицлж ирсэн юм.

Нэг бүс, нэг зам санаачилгын зорилго нь Ази, Европ, Африкийг таван чиглэлээр холбох, олон улсын тээвэр, томоохон хот, боомтуудыг холбон давуу талыг бий болгох бөгөөд үр дүнд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны зургаан коридор бий болох юм. Эдгээр коридорын нэг нь Хятад-Монгол-ОХУ. Нэг үгээр бол, дэлхийн хамгийн их баялагтай Орос, асар хурдацтай хөгжиж байгаа, хамгийн олон хүн амтай Хятад улсыг холбосон хамгийн дөт зам Монголыг дайрч өнгөрөх юм.

“Зууны төсөл” хэмээн нэрлэгдэж, биелшгүй даалгавар мэт сонсогдож байсан уг санаачилга хэдийнээ гараанаас хөдөлж, одоогоор дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын байгууллага үүнийг дэмжихээ илэрхийлжээ. Тэрчлэн 40 гаруй улс хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, түншлэхээ мэдэгдээд байгаа. Евразийг бүхэлд нь хэлхэх “Нэг зам, нэг бүс”-ийн төслүүдийг хөдөлгөхийн тулд хөрөнгө оруулалт, санхүүжилт босгох зорилгоор “Торгоны зам сан”, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудыг байгуулаад байгаа бол Монгол Улс ч үүсгэн байгуулагчдынх нь нэг.

Үлэмж хэмжээний санхүүжилт шаардагдах нь гарцаагүй “Нэг зам нэг бүс”-ийн төслүүд бэлэн болсон хэдий ч цаасан дээр буусан хэвээр байгаа. Харин Ши Жиньпиний урт хугацааны улс төрийн эрх үүнийг өөрчилнө гэсэн таамаглал хүчээ авах магадлалтай боллоо.

“Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр ОХУ-д болон Төв Азид Хятадын нөлөөг нэмэгдүүлэх ч Хятадын эх ашиг газар нутгаараа ОХУ-ын нутаг дэвсгэртэй давхацна. ОХУ, Хятадын харилцаа холбоо ЕвроАзийн эдийн засгийн шинэ орон зайг үүсгэнэ”, “Хятадын хамтран ажиллах потенциалыг дагуулан улс орнууд өөрсдийн хөгжилд ашиглах ёстой” гэсэн байр суурийг өрнөдийн судлаачид дэвшүүлж байна. Тэр дунд “Хятад өөрийн хэт үйлдвэрлэлээ шилжүүлэх гэж байна" гэх сөрөг дүгнэлтээс гадна олон улс орны хөгжил, бус нутгийн хөгжил, оршихуйн аюулгүй байдал, нийгэм, соёл иргэншлийн маш олон асуудал, сорилт, эрсдэл хурцаар хөндөгдөж буй. Ялангуяа “Хятад АНУ-ыг гол хүч гэж үзэн шахах бодлого явуулна, зарим талаараа АНУ-ын бодлогыг сөрөх чиглэлтэй" гэсэн тооцооллууд хүчтэй яригддаг.

Тэгвэл энэ дунд Монгол Улс өөрсдийн байр суурь, эрх ашгаа дахин тодотгох шаардлага үүсээд байгаа гэж үзвэл гадаад харилцааг төлөөлөх эрх бүхий албан тушаалтнуудын хандлага юуг илэрхийлэв?

Юутай ч Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хандан шинэ оны өмнө захидал бичиж, хоёр асуудлаар туслалцаа хүссэний хариу нь хоёрдугаар сарын 22-нд ирсэн ч түүний Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 6-нд соашл хуудсаараа мэдээлсэн нь санаандгүй гэмээр давхцал болоод байгаа нь анхаарал татах байх. Мөн үүний дараахан /3 дугаар сарын 14/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчийг энэ ондоо багтаж хоёр хөрш болон гуравдагч хөршдөө айлчилна гэж онцоллоо.

Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хятадын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараахан буюу энэ сарын 13-14-ний өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ. Монгол Улс 2012 онд гишүүнээр элссэн/-ын Парламентын Ассамблей дахь “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн гишүүн орнуудын анхдугаар бага хуралд оролцлоо. ЕАБХАБ-ын гишүүн 22 орон одоогоор “Торгоны замыг дэмжих бүлэгт” нэгдээд байгаа юм.

Бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ Торгоны замын хөгжилд Монголын эзэнт гүрний гүйцэтгэсэн түүхэн үүргийг онцлохын хамт Торгоны замыг сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн орчин цагийн санаачилгууд, нэн ялангуяа БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгааг тэмдэглэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршийн харилцаанд хэрхэн хандах нь түүнийг сонгогдсоноос хойш олон нийт, хэвлэлийнхний анхаарлыг гойд татаж буй сэдэв. Тэр утгаараа түүнийг Хятадад айлчлал хийх магадгүй талаар ам нээсэн Тамгын газрын даргынх нь үгийг чихний хажуугаар хийсгэж боломгүй. Мөн үүний зэрэгцээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд БНХАУ-д айлчлах тов сонсогдож эхэллээ. БНХАУ-д үүссэн өөрчлөлтийн дараа томчууд ар араасаа айлчлахаар болж буй нь дотоодод төдийгүй олон улсад анхаарал татах сэдэв байх болов уу.

Өглөөний сонин
З.Боргилмаа

Харанхуй шөнө болсон “Дүнжингарав”-ын үеэр гурван хүүхэд эмнэлэгт хүргэгджээ
Харанхуй шөнө болсон “Дүнжингарав”-ын үеэр гурван хүүхэд эмнэлэгт хүргэгджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​