fbpx Ноолуурын наймаа “дуншиж” байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 54 секунд

Ноолуурын наймаа “дуншиж” байна

Ноолуурын үнэ, ханшийг сонирхохоор “Эмээлт”-ийг зорив. Амихандаа хөдөөнөөс ирсэн малчидтай уулзахыг эрмэлзэн өглөө эрт гарсан ч тэнд эл хуль  хаа нэг ганц нэгээр алхах хүмүүс үзэгдэнэ. Бүхий л газруудын хаалга, цонх хаалттай байлаа. Өдийд хөдөөнөөс орж ирсэн малчдын ноолуурыг авах гээд ченжүүд зам дагуу зогсч байдагсан.

Тэгвэл 7:30 цаг өнгөрөхөд өнөөх л нам гүм, дүнсгэр байдал хэвээр. Хэдхэн жилийн өмнө энд ирэхэд армаг тармагхан барьсан хашаанууд хаалга нь нээлттэй хүмүүс холхилдон ноолуурын наймаагаа  ид ярьцгааж байв. Харин энэ жил байдал огт өөр. Цэмбийтэл өрсөн арьс шир болон бас бус зүйлийг эмх замбараатай хурааснаас үзвэл нэлээдгүй жигдэрч буй мэт. Өмнө нь “Ноолуур авна”, “Арьс шир авна”, “Малын түүхий эд авна” хэмээн 2-3 үгийг томоор бичин доод буланд нь жижгээр гар утасны дугаар бичээстэй самбарууд хаа сайгүй өлгөөтэй харагддаг байлаа. Тэгвэл энэ байдал өөрчлөгдөж “Ноолуур, арьс шир, түүхий эд авна” гээд компанийнхаа нэрийг тавьдаг болжээ.

Замд таарсан ченж байрын залуугаас “Ноолуур авч байгаа юу” гэхэд “Хаанахынх вэ. Шинэ юм уу” гэв. Учрыг лавлатал “Энэ жил өвөл хатуухан орсон болохоор үхсэн ямааны ноолуурыг самнаад ирэх хүн цөөнгүй байна” гэлээ. Эх сурвалжийн хэлж буйгаар өвөл хүнд орсон учраас малчид ямаагаа самнаагүй аж. Зүүн аймгийн ноолуур түрүүлж гардаг бөгөөд баруун аймаг арай хожуу гардаг хэмээн ноолуурын ченж Б.Сүхбаатар дээхэн үед хэлж байсан билээ. Энэ үгийг санагалзан түрүүчийн залуугаас дахин лавлав. “Одоо ч ноолуур тушаах малчид ид бужигнах цаг биш үү. Ер нь ноолуурыг хэдэн төгрөгөөр авах бол” гэхэд “Одоогоор ноолуур авч эхлээгүй байна. Хүмүүсийн хүлээлтээр 90-110 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх болов уу гэж таамаглаж байна. Гэхдээ тогтсон үнэ нь ч тодорхой биш байгаа” гэсэн юм.

 

ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН 500 ТЭРБУМ ТӨГРӨГ

Бид зам дагуух “Ноолуур авна” хэмээн хаяг өлгөсөн аж ахуйн нэгжүүдийн хашаагаар орж үзлээ. Арьс ширийг бог, бод бүр адуу, үхэр гээд мал тус бүрээр нь ялгаж хураасан байв. Тэнд ажиллаж байсан залуугаас /нэрээ хэлэхийг хүсээгүй/ ноолуурыг хэзээнээс авч эхлэх тухай асуухад “Гуравдугаар сарын 20-ноос эхлэх болов уу. Гэхдээ малчид цаг агаарын байдлыг хараад ямаагаа самнаж эхлээгүй байгаа юм билээ” хэмээн товчхон хариуллаа.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Ноолуур” хөтөлбөр батлагдахтай зэрэгцэн Засгийн газраас 500 тэрбум төгрөгийг үндэсний үйлдвэрүүдэд ноолуурын худалдаж авах эх үүсвэр болгох аж. Энэ нь ноолуурын ханшийг үндэслэлгүй хөөрөгдөх нөхцөл болох вий гэх болгоомжлолыг төрүүлсэн бололтой. Хэдийгээр гадны хэд хэдэн улсаас бизнес эрхлэгчид ирж ноолуур авч байгаа ч дийлэнх нь урд хөршөөс орж ирдэг. Тэгэхээр дотоодын үйлдвэрүүдтэй өрсөлдөн өндөр үнээр авсан ноолуураас ашиг гаргаж чадах эсэх эргэлзээг төрүүлэх үйл явц болсон тухай өөр нэг эх сурвалж хэлсэн юм. Тэр нь гааль дээрх татвар хураамж нэмэгдэх болон бусад асуудал хөөсөрсөн үнийг илүү дэвэргэх вий. Магадгүй түүнээс улбаалсан “шаталт” үүсэх эрсдэлийг тооцоолон гадныхан хүлээзнэж буй бололтой.

 

“ЧЕНЖ”-ЭЭС КОМПАНИ ХҮРЭХ ЗАМ

Дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд давуу тал энэ жил үүсэх төлөв ажиглагдаж байгааг зарим хүн онцлов. Үйлдвэрийнхээ хүчин чадалд хүрэлцэхүйц хэмжээний ноолуур гадныхантай өрсөлдөхгүйгээр авах боломж байгаа бололтой. Хүлээлттэй байгаа цаг хугацааг ашиглан дотоодын нөөцөө бэлтгэх ажлыг эхлүүлсэн байж болох юм. Гэхдээ ноолуур ченжийн гараар дамжуулан авахаас илүүтэй бүх орон нутгаар тойрч малчдын гар дээрээс шууд авахыг дотоодын үйлдвэрлэгчид эрмэлздэг болсон гэлээ. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд ноолуурын ченж хийж байсан ч өдгөө аж ахуйн нэгжийн хэлбэрт шилжин, улсын төсөвт татвараар дамжуулан хувь нэмрээ оруулдаг болсон нь олзуурхууштай байв. Ийнхүү компани хэлбэрт шилжсэнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноолууранд өртөг шингээн борлуулж байгаа газрууд ханган нийлүүлэгчээр хамтран ажиллах боломж өргөн хүрээг хамардаг болжээ. Нэг талаас энэ нь Засгийн газраас барьж ирсэн бодлого, шийдвэрийн үр нөлөө хэмээн ченжүүд ярьж байсан юм. Нөгөөтэйгүүр бүхий л зүйлээ албажуулаад ирэхээр гэнэтийн эрсдэлээс хамгаалах, эргэлтийн хөрөнгө дутсан үед зээл авах боломж өсөх, байнгын үйл ажиллагаатайгаар ажиллах зэрэг эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн байна. Тиймээс “Эмээлт”-д хувиараа ноос ноолуур авах ченж тун цөөн бий аж.

 

ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНД 30 ГАРУЙ ХУВИЙГ АШИГЛАДАГ УУ?

Манай улс нийт ноолуурынхаа дөнгөж 30 гаруй хувийг л дотооддоо шингээх боломжтой хэмээн судлаач хэлж байна. Тиймээс ашиглаж чадахгүй байгаа ноолуураа экспортод гаргахаас аргагүй гэлцдэг. Хэдийгээр түүхий ноолуурыг гадагш гаргаж байгаа нь буруу гэх шүүмжлэл байдаг ч угаах, самнах зэргээр бага ч атугай нэмүү өртөг шингээдэг байна. Энэ нь тодорхой хэмжээний ажлын байрыг нэмэгдүүлж байгааг ченжүүд болоод үйлдвэрлэгчид хэлж байлаа. Монголчууд арга ухаан сийлж арав, таван төгрөг олвол түүнээс татвар төлөхгүй бултчих санаа өвөртөлдөг нь нууц биш. Гэхдээ даяаршиж буй нийгэмд энэ нь эрсдэл дагуулахаас хэтрэхээ байсныг хүмүүс сануулж байгаа юм.

 

Г.Насанбаатар

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол гэж худлаа цээжээ дэлдсэн бүлэг этгээдүүд бусдын амар тайван амьдрах эрхэнд ноцтойгоор халдаж байна
Монгол гэж худлаа цээжээ дэлдсэн бүлэг этгээдүүд бусдын амар тайван амьдрах эрхэнд ноцтойгоор халдаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​