fbpx Цахим бооцоо тавьдаг сайтуудад цагдаа хяналт тавьдаг уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 8 секунд

Цахим бооцоо тавьдаг сайтуудад цагдаа хяналт тавьдаг уу?

Сүүлийн үед залуус мөнгөө хурдан өсгөх, их хэмжээний орлого амархан олох зорилгоор цахим мөрий, бооцоо тавих нь ихсэж байна. Үүний улмаас эд хөрөнгөөрөө хохирох, залилуулах тохиолдол ч нэмэгдлээ. Жишээлбэл, зөвхөн цахим гэмт хэргийн хохирол 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум байсан бол өнгөрсөн онд 67.2 тэрбум төгрөг болж өссөн байна. Энэ нь зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн статистик мэдээлэл ийм гэж үзвэл үүний цаана бүртгэгдээгүй, хэдэн төгрөгөө цахим бооцоонд алдаж байгаа нь тодорхойгүй гэсэн үг. Зарим улс оронд крипто вальют, виртуал хөрөнгө, цахим бооцоо тавих нь эрчимтэй хөгжиж хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны үйл ажиллагаа болсон. Гэвч манай оронд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах, цахим мөрийтэй тоглоом, бооцоо тавихыг хуулиар хориглодог.

Энэ талаар ЦЕГ-ийн мөрдөн байцаах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Нямсүрэн “Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрийтэй тоглох, зохион байгуулах нь хууль бус үйлдэл. Олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450-14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Харин мөрийтэй тоглоом тоглосон асуудлыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг. Мөрийтэй тоглоом тоглосон бол тухайн этгээдийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж байлаа.

Спорт бооцоо тавьсан 10 хүн тутмын ес нь бооцоогоо алдсаны дараа өөрийгөө хянах, нөхцөл байдлыг бодитоор харж шийдвэр гаргах чадвараа 87 хувь алддаг гэсэн судалгаа байдаг. Цаашлаад бооцоо тавьдаг 10 хүн тутмын долоо нь бооцоо тавьж байгаа үедээ ажлын бүтээмж нь 72 хувь хүртэл буурч анхаарал төвлөрөх чадвар нь илтэд буурдаг байна. Энэ мэтээр үр дүнг урьдчилан тааварлах боломжгүй мөрийтэй тоглох нь донтуулах, эд хөрөнгөөрөө хохирч үлдэх олон сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Гэвч энэ төрлийн бооцоо хөгжсөн орнууд спорт бооцоо тавихдаа хожлын магадлалыг тооцоолсны үндсэн дээр өөрийн алдаж чадах боломжит хэмжээгээр өөрийгөө хянаж зөв тоглохыг уриалж байгаа юм.

Спортын салбарын мөнгөний эргэлт цахим мөрий, бооцоотой салшгүй холбоотой. Энэ бизнест их хэмжээний мөнгө эргэлддэгийг спорт сонирхогчид мэднэ. Жишээлбэл, Bet365 нь дэлхийн 200 гаруй оронд зургаан сая гаруй хэрэглэгчтэй Английн хоёр дахь том татвар төлөгч компани юм. Залуус ихэвчлэн 1XBET, Bet365 гэсэн олон улсын том цахим дээр спортын тэмцээнүүдэд бооцоо тавьдаг. Бооцоо нь олон хэлбэр, төрөлтэй. Мөн эдгээр цахимд зөвхөн спортын бооцоо тавихаас гадна олон төрлийн цахим мөрийтэй тоглоом байдаг аж. Цаашлаад монголчуудын ажиллуулдаг цахим бооцооны вэб сайт, типстерийн үйлчилгээ үзүүлдэг залуус ч бий. Дэлхий нийтээр виртуал хөрөнгө, цахимаар мөнгө олох олон аргад нээгдэхийн хэрээр монгол залуус ч түүн рүү судалгаагүйгээр хошуурч өөрсдийн эд хөрөнгөөр хохирч байна.

Тухайлбал, 23 настай залуу цахимаар бооцоо тавьж, олон төрлийн мөрийтэй тоглоомоор удаан хугацаагаар тоглож 70 гаруй сая төгрөгөөр хохирсон тохиолдол байна. Мөн залуучууд өөрсдийн сонирхдог спортын багийг дэмжих зорилгоор бооцоо тавьж эд хөрөнгөөрөө хохирч байна.

Агентуудын үйлдэл хууль бус

Цахим бооцоо тавихдаа иргэд ихэвчлэн агентаар дамжуулан бүртгэлтэй хаягийн дансаа цэнэглүүлдэг. Гэвч агентууд нь албан ёсны бүртгэлгүйгээс иргэд мөнгөө залилуулах тохиолдол гарч байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр цахим мөрийтэй тоглох, зохион байгуулахад оролцсон л бол хяналт шалгалт явуулсны үндсэн дээр гэм бурууг тогтоодог ажээ. Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдлийг 2017 онд Эрүүгийн хуулиас хасаж зөрчил гэж үзэж байсан. Харин УИХ-аас өнгөрсөн оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж эхэлсэн. Түүнчлэн үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй аливаа бооцоо, мөрийтэй тоглоом тоглож эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд хохирлыг эргэн барагдуулах боломжгүй, улсын орлого болгодог байна.

Цахим бооцоо, мөрийтэй тоглоомын хяналтыг сайжруулах хэрэгтэй

Мөрийтэй тоглоомын шинжтэй аливаа хууль бус үйлдлийг иргэдийн өгсөн гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын хяналтаар шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэвч хуулиар хориглосон ч төрийн хяналт хангалттай байж чадахгүй байна. Иргэдийн түгээмэл ашигладаг Facebook, Instagram-т “бэт тавихад tip өгнө”, “данс цэнэглэнэ” гэсэн зар байдаг нь үүний тод жишээ. Эдгээр нь мөн л хууль бус үйлдэлд багтана.

Иргэд цахим мөрийтэй тоглоомын сайт, газруудыг хэвийн ажилладаг учраас хуулиар хориглоогүй, хариуцлага хүлээлгэдэггүй гэж ойлгодог. Гэвч хуулийн заалтыг мэдэхгүй нь хариуцлагаас мултрах үндэслэл биш юм.

Тиймээс цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг сайжруулж, хууль тогтоох байгууллагууд мөрийтэй тоглоомын эрх зүйн зохицуулалтад анхаарах цаг болсныг дээрх жишээ харуулж байна. Иргэд үр дүнг нь урьдчилан тааварлах боломжгүй мөрийтэй тоглоомын аливаа төрлөөс татгалзаж, эд хөрөнгөөрөө хохирохоос сэргийлэх хэрэгтэй. Түүнчлэн мөрийтэй тоглоомын үйл ажиллагааны журам, хариуцлагын асуудлыг тодорхой болгож зохицуулах шаардлагатай байна.

Б.Бямбажаргал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Барилдааны талбайд ёс зүйгүй аашилсан улсын харцага Д.Анарын асуудлыг МҮБХ хэлэлцэнэ
Барилдааны талбайд ёс зүйгүй аашилсан улсын харцага Д.Анарын асуудлыг МҮБХ хэлэлцэнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​