fbpx Үндэсний шигшээ багийн цалин, урамшуулал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
3 минут 52 секунд

Үндэсний шигшээ багийн цалин, урамшуулал

Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, амжилт үзүүлсэн тамирчиддаа хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, амьдралын баталгааг нь хангах зорилгоор төрөөс тогтмол урамшуулал олгодог болсон. Засгийн газар анх 1997 онд 252 дугаар тогтоолоор олимп, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдад төрөөс мөнгөн шагнал олгож эхэлсэн. Тухайн тогтоолд 2001, 2005, 2008 онд өөрчлөлт орж байсан. Мөн 2009 онд Засгийн газрын 326 дугаар тогтоолоор “амжилт гаргасан тамирчныг шагнаж урамшуулах журам” баталж, олимпийн бус төрлийн тамирчдыг урамшуулалд хамруулах болсон. Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны нэгдүгээр сарын 12-ны хуралдаанаараа Засгийн газрын 2009 оны “Мөнгөн шагнал олгох” тухай 326 дугаар тогтоолыг өөрчлөн олимпод оролцож медаль авсан тамирчдын амжилтыг илүү үнэлэх зарчмаар боловсруулахыг тусгажээ. Энэ тогтоолоор Монгол Улсын тамирчин олимпоос нэг удаа алтан медаль хүртвэл 120 сая, мөнгө 60 сая, хүрэл медальд 30 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор заасан байна.

Харин тамирчдад насан турш нь буюу сар бүр 2-4 сая төгрөгийг олгох тогтоол гарсан байдаг. Тиймээс “Токио-2020” зуны олимпод оролцож амжилт үзүүлсэн Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус бүр 30 сая, дасгалжууулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт 15 сая төгрөгийг олгохоор болсон.

Харин мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчин эсвэл тухайн багтай нэгээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд дасгалжуулагчдад олгох мөнгөн шагналыг дараах хувийг харгалзан хуваарилахаар тогтоосон. Энэ тогтоолоор Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад төр, засгаас 60 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгосон байдаг.

Олимпийн наадамд оролцож буй тамирчдын цалин хэрхэн нэмэгдэв

2019 оноос Монгол Улсын Засгийн газраас “Токио-2020” олимпод илүүтэй анхаарч, олимпийн бэлтгэлийн төсөв, шигшээ багийн тамирчдын цалинг онцгойлон нэмсэн. Монголын үндэсний олимпийн хороо өнгөрсөн онуудад олимпод бэлтгэж байгаа тамирчдыг тэтгэх, тэмцээн, эм бэлдмэл, материалд дэмжлэг үзүүлэх зорилгоор 11.3 тэрбум төгрөгийг төсөвтөө оруулсан. Ингэснээр Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын цалин өнгөрсөн оноос 600-700 мянган төгрөг болж өссөн. Харин олимпийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдаа бүх боломжоороо дэмжихээ илэрхийлж, тамирчдын цалинг олимп хүртэл 1.5 сая төгрөг болгож, олимп, паралимпийн эрх авсан тамирчдад нэг удаа 10 сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн юм.

Түүнчлэн урамшуулалд олгох мөнгийг жил бүрийн улсын төсөвт суулгах бөгөөд шаардлагатай бол урамшууллын хэмжээг төгрөгийн ханштай уялдуулан шинэчлэн тогтоохоор Ерөнхийлөгчийн зарлигт тусгасан байдаг.

Үүний зэрэгцээ олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай тамирчин нас барсан тохиолдолд эхнэр, нөхөр, хүүхэд нь хүсэлт гаргавал нэг жилд олгох урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа авах боломжтой юм байна.

Д.Дарамбазар

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Баасанцогтын хэргийг шүүхэд шилжүүлж, Ш.Нямдоржийн хэргийг прокурор хянаж байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​