fbpx АНУ Афганистан руу 1000 цэрэг нэмж илгээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 25 секунд

АНУ Афганистан руу 1000 цэрэг нэмж илгээнэ

ВАШИНГТОН. /NBC/. Афганистаны нийслэл Кабул хотод аюулгүй байдлын нөхцөл байдал доройтож байгаатай холбогдуулан тус хотод дахин 1000 цэргээ байршуулна гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Ингэснээр АНУ-ын цэргүүдийг Афганистанаас гарч эхэлсний дараа байр сууриа хурдацтай бэхжүүлсэн “Талибан” хөдөлгөөн Кабулд цөмрөн орж, Засгийн газрыг түлхэн унагаагаад буй энэ үед Афганистан дахь Америкийн цэргүүдийн тоо ойролцоогоор 6000-д хүрэх юм.

Ерөнхийлөгч Ашраф Ганигийн хувьд улс орноосоо дүрвэсэн бөгөөд зэвсэгт хөдөлгөөн улс төрийн эрх мэдлийг бүрэн хяналтдаа оруулан авахад тун ойртоод байна.

“Al Jazeera” сувгаар гарсан дүрс бичлэгээс үзэхэд, талибууд ерөнхийлөгчийн ордон дотор сандал дээр налайн сууж, галт зэвсгээ барин сэлгүүцэж, бие биетэйгээ зургаа авхуулж байжээ. Тэд “Al Jazeera”-гийн сэтгүүлчид ийнхүү сурвалжлахыг зөвшөөрсөн байна.

АНУ-ын Хойд Каролина муж улсын Форт-Брэгг баазын Агаарын цэргийн 82-р дивизийн батальоноос нэмэлтээр илгээх цэргүүд нь Кувейтэд ажиллагаанд оролцож байжээ. Ийнхүү гурван батальоны хоёр нь Кувейтээс Кабул руу шууд нисэн хүрэх ажээ.

Ням гаргийн оройн байдлаар, АНУ-ын цэргийн хүчин, “Талибан”-ы хооронд ямар нэгэн зөрчил үүсээгүй, харилцан гал нээгээгүй гэж Пентагоны төлөөлөгчид мэдээлжээ. Мөн агаарын цохилт өгөх ямар ч хүсэлт Афганистаны Зэвсэгт хүчнээс ирүүлээгүй байна.

Ерөнхийлөгчийн Жо Байдены наймдугаар сарын 31 гэхэд цэргүүдээ Афганистанаас бүрэн гаргах шийдвэрийн дагуу цэргүүдийг Афганистанаас дөрөвдүгээр сараас гаргаж эхэлсэн юм. Тийнхүү “Талибан” улсын нутаг дэвсгэрийг асар богино хугацаанд хяналтдаа оруулсны дараа АНУ-ын Элчин сайдын яам бүх ажилтнаа нүүлгэн шилжүүлэх ажлыг яаравчлан явуулж байна.

Тодруулбал, АНУ-ын ЭСЯ-наас Америкийн далбааг буулгаж, яамны ажилтнууд аюулгүй газарт байрлаж байна. АНУ-ын Зэвсэгч хүчин цэргийн нисэх онгоцоор яамны 500 ажилтныг тус улсаас шилжүүлжээ. Өдөрт 5000 орчим хүнийг шилжүүлэхийг зорьж байгаа боловч ойрын өдрүүдэд ийм хүчин чадалтай болох төлөвгүй байна гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.

АНУ-ын ЭСЯ-ны дийлэнх ажилтнууд “Hamid Karzai” олон улсын нисэх буудалд буюу “аюулгүй байдлын асуудал” гарсан талаар төлөөлөгчид мэдээлээд буй газарт байрлаж байна. Ням гарагт Афганистаны нэгэн сэтгүүлчийн “Twitter”-т нийтэлсэн дүрс бичлэгт маш олон хүн нисэх буудлаас гарахыг оролдож буй бололтой байгааг харуулжээ.

АНУ-ын Зэвсэгт хүчин уг нисэх буудлын агаарын хөдөлгөөнийг хянаж байгаа бөгөөд арилжааны хөдөлгөөнийг өргөнөөр зогсоогоод байна гэж төлөөлөгчид мэдээлжээ. Туркийн цэргүүд мөн аюулгүй байдлыг хариуцаж байгаа бөгөөд АНУ туслалцаа үзүүлэх нэмэлт цэргүүдийг авчирч байна.

Нэгдсэн штабын дарга Марк Милли, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Конгрессын гишүүдтэй ням гарагт утсаар ярих үеэрээ, “Талибууд улс орныг богино хугацаанд эзлээд буй энэ үед “Аль-Каида” болон өөр террорист бүлэглэл Афганистанд хоёр жилийн дотор дахин бий болж болзошгүй эсэх үнэлгээг хянах хүсэлтэй байна” хэмээн хэлжээ.

Ж.Байден бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ, “Америкийн иргэнийг эрсдэлд оруулсан аливаа үйлдэл АНУ-ын Зэвсэгт хүчний шуурхай, хатуу хариу арга хэмжээтэй тулгарах болно” гэдгийг талибуудад анхааруулсан байна. Цагаан ордны төлөөлөгчийн мэдээлснээр, Ж.Байден ням гаргийн өглөө үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан багийн гишүүдтэйгээ Афганистан дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэж, энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь авахаар болжээ.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Б.Одсүрэн: Төсөв тасалдсан учир замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлд хуучин зохицуулалтууд үргэлжилнэ
Б.Одсүрэн: Төсөв тасалдсан учир замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлд хуучин зохицуулалтууд үргэлжилнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​