fbpx Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 22 секунд

Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ

Сүүлийн үед УБТЗ-ын асуудал олны анхаарлыг татаж, улс хооронд дуулиан болоод байгаа. Гэхдээ энэ дуулианыг ОХУ-ын талд намжааж, "ган бат найрамдал"-ыг сэргээх ганц л хүн бий.

Тэр нь С.А.Павлов. Тэр РЖД буюу Оросын төмөр замууд нийгэмлэгийн Тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд УБТЗ-ын ТУЗ-ийн дарга, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлөн Монголын төмөр замчидтай харилцдаг номер 1 хүн. Үндсэндээ түүний амаар л оросууд монголчуудын талаар, Монгол дахь төмөр замын мэдээллийг хүлээж авдаг гэж болно. С.А.Павловын намтрыг харвал “РЖД Интернэшнл” компанийг олон жил удирдсан, гадаад дахь Оросын төмөр замын хөрөнгө оруулалтын чиглэлээр сайн ажиллаж мэргэшсэн, ТЭЗҮ, хөрөнгө оруулалтын чиглэлээр тэндээ бол шилдэг лидер гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн нөхөр. Оросын төмөр замын акулууд болох И.В.Якунин, В.Н.Морозов, А.А.Красношек, А.С.Мишарин нар тэтгэвэрт гарснаас хойш ийнхүү гарч ирж буй дунд үеийн төлөөлөл.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Давааг хоёр цагийн турш бараг л "хөрөөдсөн" С.А.Павловын яриа, түүний монголчуудад, дэд бүтцийн салбарт хандаж хэлснийг хэдэн зүйлээр сийрүүлэн хүргэе

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг хорлон сүйтгэгч гэв

Үнэхээр ойлголцож чадахгүй бөгөөд ойлголцлын хил хязгаараа давсан хүний үг. Оросууд энэ хэмжээний үг хэлнэ гэдэг нь чамтай ахиж ярихгүй, дараагийн хүнээ аваад ир гэж буй хэрэг. Хорлон сүйтгэх ажиллагаа гэдэг нь Дэлхийн II дайны үед Орос хэлэнд идэвхтэй хэлэгдэх болсон бөгөөд энэ хэмжээний үнэлэлт, дүгнэлт авах нь Гитлерийн Германтай адил дүн авсантай ижил бөгөөд эцсээ хүртэл үзэлцэнэ гэдгээ л илэрхийллээ гэж ойлго.

Монголын талаас Замын даргад нэр дэвшүүлэгчид чинь гологдоод байна

Үнэндээ ч онигоо цаашаа л юм болж байна. Өдгөө 16.000 ажилтантай яруу алдарт УБТЗ-ын хэмжээнд Шүүхээр ял шийтгүүлж явсан Г.Сэрээнэндорж, Сэлэнгэ аймгийн өртөөний даргаар ажиллаж явсан 1986 оны жаалаас өөр хүн олдохгүй байна гэдэг нь өөрөө гутамшиг. Харин сүүлд Ц.Хүрэлбаатарын нэр явсан гэдгийг “хорлон сүйтгэгч” нэр аваад байгаа сайд хэлсэн билээ.

Тэгвэл Ц.Хүрэлбаатар нь одоогоор Нийгмийн асуудал эрхэлсэн замын орлогч дарга бөгөөд Эрхүүд политехникийн сургууль төгссөн байдаг. Энэ нь ахиад л оросуудын шаардлагыг хангахгүй гэсэн үг юм. Тэд эхний ээлжинд ашиглалтын эсвэл холбооны инженерийг хүлээн зөвшөөрөх талтай. Түүнээс биш нийгмийн асуудал эрхэлсэн хүнийг дэмжээд явах нь юу л бол. Бас л чамлалттай.

Үүнээс гадна Тарифаа нэм, Монп1, Монп2 гэсэн хоёр өрийг цайруул гэх зэргээр үнэндээ Л.Халтарын дааж давашгүй болзлуудыг тулгасан байна. Л.Халтарын хувьд энэ нь даашгүй ачаа хэдий ч хуучин сайд Б.Энх-Амгалангийн хувьд тал хагасыг нь ч гэсэн болгочихсон гавъяатай юм.

Богд ханы төмөр замд Оросын компаниуд оруулахгүй бол холболтын цэг өгөхгүй

Энэ бол үнэндээ Л.Оюун-Эрдэнийн хувьд сүйрэл. "Голомт"-ын Д.Баясгалан авсан сурагтай. Хэдийдээ ямар шалгуураар авчихсан юм бүү мэд. Гэхдээ энэ намартаа багтааж бүтээн байгуулалтын ажил эхлүүлнэ гэж мэдэгдсэн нь оросуудтай дайн зарлаагүй ч дайтаад эхэлсэн гэж хэлж болно.

Оросууд бол Рио Тинто биш. Шууд л нүүр лүү "шаана". С.А.Павлов хэлэхдээ АО РЖД строй, АО РазвИН гэх РЖД-ын охин компаниуд Монгол Улсад байсаар байтал яагаад биднээс мэдээллээ нуугаад, ярилцаж хэлэлцэхгүй, ТЭЗҮ, төсөөллөө ч ядаж ярихгүйгээр шууд ингээд явчихав аа хэмээн мэл гайхаж, цэл хөхөрч ЗТХЯ болон түүний сайдыг үнэхээр ойлгохгүй байгаагаа илэрхийллээ. Эцсийн эцэст Богд уул тойруулаад өөрсдөө өөр зам тавь, эсвэл бидэнтэй нийлээд ажилла, үгүй бол овоолсон шороогоо тэврээд үлд гэж хатуу хэллээ.

Оросын тээврийн сайд ч “Оросуудыг тоохгүй бол монголчуудыг орхи” гэжээ Путины шадар 3 цэрэг нь РЖД О.В.Белозёров, Ростех С.В.Чемезов, Роснефть И.И.Сечин нар. Тэдний доор Газпром зэрэг аварга компаниуд, Оросын банк санхүүгийн нэгдэл бүгдээрээ эгнэн жагсаж байдаг. Гэтэл юу болох нь энэ вэ?

С.А.Павлов нь Газпромын ТУЗ-ийн дарга В.А.Маркеловт монголчуудын ямар хариуцлагагүй, хамтын удирдлагын наад захын соёлгүй Л.Халтар зэрэг үл бүтэх сайд нартай яаж үгээ барж, үйлээ идэж байгаа тухай, Монгол Улсын Засгийн газрын үнэн нүүр царайг хэлэхэд цочирдон хүлээн авсан тухай мөн Москвад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамтай ХангиМандалын төмөр замын тухай ярьсан гэдгээ дахин дахин Хятадын Элчин сайдтай Монгол дахь төмөр замын асуудлаар уулзаж ярилцана гэдгээ ч хэлээд авав.

Харин Монгол Улс эдгээр хоёр улсын хоорондын яриа, РЖД-ээр дамжин Газпром улмаар Роснефтьтэй харилцаа маш хүнд болж байгааг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд маань мэддэг л байгаа даа.

В.В.Путин зөвхөн РЖД-г л сонсож Монголтой юм ярина

Бүүр муу мэдээ бөгөөд маш муу ирээдүй эндээс харагдаж байна. Өмнө нь монголчууд Зүүнбаянгаас Таван толгой чиглэлийн төмөр зам дээр 50 хувь хийж орох байр сууриа удаа дараа илэрхийлж УБТЗын ТУЗ-өөр дамжуулан ихээхэн санаачилгатай ажилласан байдаг.

Гэхдээ тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, ЗТХ сайд Б.Энх-Амгалан нар Орос овсгоо гаргаж зөвхөн оператор хийлгэх зөвшөөрөл амаар өгч, холболтын цэгээ авч дуусгасан байдаг. Тухайн үед УБТЗ-ын ТУЗ-ийн дарга А.С.Мишариныг монголчуудтай муу ойлголцож ажиллалаа гэдэг шүүмж өрнөж удалгүй тэтгэвэрт нь гаргаад санаа амарсан байна. Харин энэ удаад оросууд ялангуяа С.А.Павлов өмнөх алдааг давтахгүйгээр Ханги-Мандал, Богдханы төмөр зам дээр РЖД-ын оролцоог заавал хангаж ажиллах үүрэг даалгавар авсан нь илт байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Оросын Ерөнхийлөгч утсаар ярихдаа төмөр замын талаар ганц ч үг ган хийгээгүйг Монголын төмөр замын асуудлыг толгой даан шийдэж мэдэж байгаа С.А.Павлов хариуцлагатайгаар хэлсэн бөгөөд “Би сайн юм яриагүй цагт Путин ерөнхийлөгч хэзээ ч сайн үг дуугарахгүй” гэдгээ тэнэг хүнд ч ойлгогдохоор хэлээд өглөө.

Орос Хятадтай харилцах харилцаа нь Монгол Улсын хамгийн чухал харилцаа бөгөөд Япон, Америк зэрэг бусад орнууд бол дараагийн асуудал байдаг. Хуурай газраар хиллэн оршдог мөнхийн хөршүүдтэйгээ бид 1000 удаа муудаж, 1001 удаа сайдсан байдаг.

Харин Л.Халтарын үе шиг ийм дорой байдалд орсон түүх сүүлийн Ардчилсан 30 жилийн хугацаанд байгаагүй. Одоогийн байгаа Монгол Улсын Засгийн газар урд, хожид байгаагүй чадваргүй ажиллаж байгааг мэргэжлийн олон салбарууд бүх цаг үеийн сайд нар, одоогийн УИХын гишүүд ч хатуу ширүүнээр шүүмжилж байна. Хариуцлага алга. Хариуцлага тооцох хүн ч алга. Уг нь анх хариуцлага ярьж гарч ирцгээсэн.

Оростой харилцах харилцаа бол тэргүүн зэргийн харилцаа мөн бөгөөд монголчуудыг хатуу ширүүн үгээр бөмбөгдсөн РЖД Тэргүүн дэд ерөнхийлөгч С.А.Павловт баяр хүргэх ёстой болохоос шүүмжлэх арга алга. Оросын төрийн байгуулалт маш өвөрмөц бөгөөд Монголыг хариуцсан хүн юм ярьж байхад түүний үгнээс зөрж, өөр байр суурь илэрхийлэх орос энэ дэлхий дээр байхгүй. В.В.Путин ч түүний л үгийг сонсоно. Түүнд харин ч талархал дэвшүүлж Монгол Оросын харилцаанд цав суулгасан тааламжгүй этгээд Л.Халтарт хариуцлага тооцох нь зүйтэй юм.

Эх сурвалж: Erennews.mn

Улаанбаатар хотод дархлаажуулалтын явуулын нэг, суурин 59 цэг ажиллана
Улаанбаатар хотод дархлаажуулалтын явуулын нэг, суурин 59 цэг ажиллана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​