fbpx Сэргэж байгаа итгэл найдвар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 46 секунд

Сэргэж байгаа итгэл найдвар

Ерөнхий сайд намын залуу дарга

АН хоёр сонгууль дараалан ялагдлаа. Таалагдахгүй байна. Сөрөг хүчнийг сөрөөд өгөөсэй гэж хүсэвч чадахгүй байна.Үнэхээр таалагдахгүй байна.

Таалагдахгүй гээд улсаа самралцаж, үймээн дэгдээлтэй биш, дүрмээ л дагахаас. Ардчилал гэдэг бол явж явж дүрэмтэй тоглох, дүрмээ хүндэтгэхийн нэр. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуулиар хариугаа авахад бэлдэхээс биш дараа нь сонгууль хийх чадваргүй болтол нь улсаа түйвээхийн нэр биш.

Ялагдал заримдаа хүндэдсэн ачаа, даахад амаргүй хариуцлагаас зайлуулдаг. Бас өөрийгөө шинэчлэх дахин төрөх боломж олгодог. Сөрөг хүчин нь тэгсэн ч юм бил үү?

Ялалт гэдэг тэмдэглэхэд ч сайхан ч тээж явахад ачааг толгой дээр овоолж, тэнцвэргүй тэнг үүрүүлдэг дүрэмтэй. Тэр ёсоор 100 жилээ тэмдэглэж байгаа МАН ч тэр 100, 200 дахь өдрөө өнгөрөөж байгаа шинэхэн Засгийн газар нь ч тэр, 1921 оноос нэг цаг хугацаанд, нэг дор нүүрлэж байгаагүй бэрхшээлтэй таарчээ.

“Ковид цар тахлын ард яаж гарах вэ, гарлаа гэхэд хөлд нь үрэгдсэн бизнес амьжиргаагаа сэргээж дийлдэг болов уу” гэсэн айдас, “МАН шинэ залуу даргатай, шинэ Ерөнхий сайдтай болов. Залуу хүн арай өөр байх болов уу гэх найдвар”, “Эхлээд гарч ирэхдээ гал цогтой л харагддаг, удаж төдөлгүй ах нарынхаа мөрөөр ордог доо хэмээсэн гутрал”, “Авлигатай үнэхээр тэмцэх гээд байгаа юм биш үү гэх сүүмийсэн горьдлого”, “Өөрийнхөнтэйгөө тэмцээд дийлэх үү гэсэн эргэлзээ”, энэ бүхний дунд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байв.

Гэтэл, Замын-Үүдэд Ерөнхий сайд бээр ажиллахдаа амласан үг, түүний мөрөөр хэрэгжүүлсэн алхмууд үнэхээр авлигатай тэмцэх Замын-Үүдийг нээж байгаа юм биш үү гэсэн итгэл төрүүлж эхэлсэн юм. Тэмцэнэ гэж яриад тэмцэхээ больдог олон дарга, удирдагчдын нүүрийг үзэж, урам хугарсан олон түмэн энэ удаад арай өөрөөр түүнийг харж байна. Улс орны үүд хаалгыг хэрсэн авлигын сүлжээ рүү ийм өргөн хүрээнд, ийм зоримог нэвтрэн орсон явдал урьд өмнө байсангүй. Одоо, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын зориг хэр байхаас манай үндэстний урам зориг хамаарах болоод байх шиг.

Нөгөө талаасаа цаг улирлын байдал ч түүнд боломж өгч байх шиг. Хэдийгээр, дэврүүхэн мөрөөдсөн “Маскгүй зун” биелээгүй хүсэл болж үлдсэн ч масктайгаа эх орноороо аялж зуслаа. Нүүдэлчин монгол хүний хувьд зунд хөдөө гарахгүй, төрсөн болон эцэг өвгийн нутагт очихгүй зусвал, (одоо нэмэгдсэнээр онгон байгальд сэлфийдсэн зургаа постлохгүй) тэр зун хүчингүй гэсэн үг. Олонтой таарвал маскаа зүүж, очсон газраа майхнаа зайдуухан босгож явсаар бид ямар ч байсан энэ зуныг “зун болсонд тооцох”-оор боллоо.

Өнгөн талаас нь харахад зугаалга, аялал мэт харагдах энэхүү зуншлага нь Монгол хүнд их утга учиртай. Хүнд хэцүү өвлийг давсан стрессээ тайлах төдийгүй, дараа өвлийн давах сэтгэлийн тэнхээгээ хурааж хуримтлуулж байдаг юм. Гадаадынхан “Монгол өвөл нь малтайгаа цуг тураад, зун нь сэргэж тэвээрэн өнгө зүс ордог” хэмээн бичсээр ирсэн нь цаанаа тийм учиртай.

Жишээлэхэд, герман хүн Альпын нурууг жилдээ харчихад ямар ч бэрхийг давах сэтгэлийн тэнхээтэй болдог эсэхийг мэдэхгүй. Харин, монгол хүн бол нэг салхинд гараад ирэхэд хийморь сэргэнэ гэж үздэг, сэргэдэг ч юм аа.

Олон мянган иргэн, масктай, халдвараас хамгаалах дэглэмтэй ч гэсэн эх нутгаараа чөлөөтэй аялан амарч чадсан нь биднийг сэргээн цэнэглэж, хүнд бэрхийг туулах сэтгэл тэнхээ нэмлээ гэж ч болно.

Улмаар, зургаадугаар сарын дундуур оргилдоо хүрсэн цар тахлын халдвар аажмаар тасралгүй буурч байна. Хэдийгээр, “Зургаан сарын дунд үеэс халдвар буурна гэсэн прогноз худлаа болов” гэдэг тайлбар их явж байгаа ч байдал арай өөр. Тэр үед оргил цэгтээ хүрээд дахин шинэчлэгдээгүй гэхээр тухайн цэгээс хойш халдвар буурсан гэсэн үг.

Тиймээс, зургаадугаар сарын дундаас “Ковид- 19”-ийн халдвар, тархалт буурч эхэлнэ гэдэг прогноз бодитой байсан ажгуу.

Дээр нь хүүхдүүдээ вакцинжуулж эхэллээ. Битүү нөмөрсөн мэт санагдах гутрал дундуур итгэл найдварын гэгээ үзэгдэх боллоо. Тодорхой утгаараа, зуныг зун шиг өнгөрөөсөн болохоор барагтай бэрхшээл, хүндрэлийг даваад гарах сэтгэл тэнхээ бүрдэж байна.

Үндэстний энэ урам зориг, сэлбэгдэн сэргэсэн сэтгэлийн тэнхээ бол Засгийн газарт шийдсэн алхам, зориглосон төлөвлөгөө байдаг бол үзээд алдах боломж юм. Эс тэгвэл, цар тахал жамаараа нэг талдаа гарлаа гэхэд хүн ардын сэтгэл дарамтлах өвөл, стрессээр дүүргээд өгөх хавар хүлээж л байгаа.

-Боломж сүүлчийнх байж магадгүй-

2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАН дараалан ялалт байгууллаа. Мундаг байлаа энэ тэр гэхээсээ өмнө гол сөрөг хүчин АН-ын дотоод хагарал энэ ялалтад нөлөөлснийг мартаж болохгүй. Гэхдээ өмнөх дүрийн тус эрдэм буюу ХХ зууны МАХН-д байсан хатуу сахилга, намын болон үзэл суртлын эрх ашгийг чухалчилдаг үзэл санаа их нөлөөлсөн. Дээр үеийн “учраа мэдсэн сахилга бат” гэдэгтэй зүйрлэх юм байхгүй ч гэсэн олон түмэнд танигдахуйц улбаа нь үлджээ.

Энэ яагаад чухал болохыг сүүлд өгүүлнэ.

Энэ дараалсан ялалтын дараа МАН-д юу үлдэж байна.

Зарим хүний бодож байгаа шиг МАН дангаараа ноёрхогч болоод цаашаа явна гэдэг юу л бол? Нөгөө талаасаа, Монголд нэг намын систем, нэг хүний дарангуйлал сэргэлээ гэхэд МАН-д ашигтай тусаад, МАН-ын гишүүд л хожоод явчихна гэсэн үг огоот биш. Эрх чөлөөний мэдрэмжтэй нүүдэлчид үүнийг сайн мэдэж байгаа. Хязгааргүй эрх мэдэлд тэмүүлсэн этгээд хамгийн түрүүнд гавьяаг нь хуваалцах боломжтой нөхдөөс хамгийн үрүүнд салдаг. Өөрөөр хэлбэл, байр суурийг нь булаалдах боломжтой этгээдүүдийг дайснаа гэж хардаг. Бас дөрөөлж гарч ирсэн намаа устгаад шинээр бүтээж, хуучин ой санамжийг нь баллуурддаг.

Иймээс, МАН-ын шинэ үеийнхний ч, олон мянган гишүүдийн ч хүсэх зүйл огоот биш, Монгол Улс нэг нам ба нэг хүний удирдлагад төвлөрнө гэдэг нь.

Нөгөө талаасаа, АН буюу голлох сөрөг хүчин хямралтай байгаа нь ерөөсөө сөрөг хүчингүй болохын дохио ч бас биш. МАН шиг сахилгын уламжлалгүй атлаа МАХН-ын бүтэц зохион байгуулалтыг хуулбарлан төрсөн “нэгэн төрөл” юугаа юүлэн дуусгаж байгаа л төдий. Тэд шинээр төрнө. Гэхдээ АН гэдэг нэрийг хадгалах, хадгалахгүй, Монголын ардчиллыг эхлүүлсэн гавьяа хийгээд сүүлийн 30 жилийн түүхийг өөртөө наах наахгүйг хэлэхэд эрт байна.

Сөрөг хүчин нь дахин төрөхөө хүлээн азнаж байгаа энэ чөлөөнд МАН юу хийж чадах вэ гэдэг маань, түүний засгийн газар юу хийж чадах вэ л гэсэн үг шүү дээ.

Яг энэ мөчид МАН-ын Засгийн газрын сөрөг хүчин нь МАН өөрөө л болж үлдэв. Энэ амаргүй. МАН-ын өмнө тулгарсан хамгийн эхний зорилт эдийн засгаа хөл дээр босгох, ингэхийн тулд авлигатай тэмцэх. Гэтэл авлигатай хийх тэмцэл нь өөртэйгөө хийх тэмцэл л болно. Намын залуухан дарга бөгөөд Ерөнхий сайд, даргаасаа ч залуухан МАН хоёрын хувь заяа “МАН өөрийгөө ялж чадах эсэх”-ээсх амаарна.

Үнэн хэрэгтээ “Өнөөдөр манай нам эрх барьж байгаа, намайг юу ч хийсэн манай удирдлага өмөөрөх үүрэгтэй, энэ нь намын эв нэгдэл юм” хэмээн ойлгосон болчимгүйчүүд нь МАН-ын хамгийн том дайсан болох болно. Санаснаар нь байлгахгүй бол тэд АН болоод дуртайдаа саналаа өгөөгүй дэмжигч олон түмэнтэй нэг тал болоод довтолно. Тэд сөрөг хүчнээс ч илүү дайсан болно. Учир нь намынхаа эмзэг цэгүүдийг сайн мэдэх тул “Ийшээ цохь”, “тийшээ өшиглө” хэмээн хөндүүр цэгүүдийг нь дайсанд зааж өгдөг.

МАН-ын өмнө хэзээ ч тулгарч байгаагүй хүнд сорилт ирсэн байна. Энэ бол “өөрийгөө ялах” тэмцэл. МАН цаашдаа, орших уу, АН-ын араас орох уу гэдэг энд шийдэгдэнэ. Авлигачид, поп улстөрчдөд боломж өгснөөр МАН бэхэжнэ гэж байхгүй.

Гэхдээ, мухарт тулна гэдэг бол шинэ замаар орохын дохио гэж үг бий. Магадгүй “урвагч” гэхэд ихдэх, нөхөр гэхэд багадах “гомдогч”нарыг олигтой дэмжээд босоод ирэх сөрөг хүчингүй байгаа нь шинэ боломж ч юм бил үү?

Залуу дарга нэг талаасаа туршлага багатай түүх богинотой. Бас тэр хэрээрээ, өмнөх үеийн олон дарга удирдагч, “авлигач ах” нарт “ачийг хариулах” үүрэг хүлээсэн өр ширгүй. Иймээс “хийе гэвэл айлгүй хийх” боломж түүнд байгаа. Гэхдээ энэ боломж Л.Оюун-Эрдэнийн хувьд ч, МАН-ын хувьд ч тулгамдсан, магадгүй сүүлчийнх байж мэдэх юм аа.

Сонгуульд ялсан нам, түүний засагт хийж бүтээх, зориглох хоёрхон жил л байдаг. Гурав дахь жилээс сонгуулийн кампани эхэлж, бүх зүйл улс төржин, эрээгээ алддаг.

МАН ялсан эхний нэг жилд өөр кабинет бүхий Засгийн газар ажилласан. Л.Оюун- Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 200 өдөр л ажиллаад байна. Хойтонгийн өдийд сонгуулийн уур амьсгал ороод эхэлчихсэн байна гэхээр түүнд жил хүрэхгүй хугацаа байна.

Улс орныхоо эдийн засгийг л өөд татаж эхлэхийн өмнө эдийн засагтаа дайсагнасан “поп үзэл суртал”, “поп улс төр”-ийг цэгцлэх учиртай гээд бодохоор түүнд бүүр ч бага хугацаа үлдэж.

Бага хугацаа үлдсэн ч гэсэн цуу шуугиан дэгдээгч улс төрөөс олон нийт уйдаж эхэлсэн цаг үе таарч байгаа нь олдохгүй завшаан юм. Гучин жил гадаадынхантай нийлж хорлоод байхад байж л байдаг ийм долоон голтой улс гэж хаана ч байх вэ дээ гэдгийг хүмүүс эргэцүүлэх болсон. Өнөөдөр “Гадаадынхан ингэж хорлоод, тэгж хор идүүлээд” хэмээн олныг хуйлруулдаг үзэгдэл үеэ өнгөрөөж эхэлсэн нь эдийн засагтаа зоримог шинэтгэл хийж, цус сэлбэх боломж олгож байна.

Зориглож чадвал 1921 оноос хойш тоолсон 100 жилд ч, дахин төрсөн МАН-ын 30-аад жилд ч олдоогүй боломж эрх баригчдад тохиожээ. Учир нь сөрөг хүчин дахин төрөхөөр түр амсхийсэн, цар тахлын цаг үеийн онцлогоос болоод эрх мэдлээ хэрэгжүүлэх боломж нэмэгдсэн, зөвхөн өөрийн өөрийн намын гишүүд, засгийн газраа атгаад явбал улс орноо бүхэлд шинэтгэх боломж.

Эрх мэдлээ ашиглаад гайхуулаад аль гэж байгаа юм биш, эрх мэдлээрээ, нэр төрөөрөө дэнчин тавиад, эдийн засгаа босгоод ирээсэй л гэж бичиж байгаа юм. Эдийн засгаа хорлосон боомилсон улс төрийг тасчаад эхлэхэд энэ орон өөрөө нахиалаад эхэлнэ дээ.

Хүндээр өвдөөд эдгэрсэн хүн дахин төрсөн мэт шал өөр болоод амьдралын хэвшлээ шинэтгээд, эрүүл аж төрөх ёс баримтлаад ирдэг шиг, цар тахал хямрал дундаас улс орноо босгохдоо цоо шинээр амилуулах түүхэн чөлөө гараад байх шиг санагдана.

Ингэж эс чадвал “Л.Оюун-Эрдэнэ гэж ерөнхий сайд, намын дарга байлаа” гэсэн өгүүлбэр, “МАН гэдэг нам 100 жилийнхээ ойгоор үнэмлэхүй ялж байсан” гэх баримт л үлдэнэ. Аа тийм, ордны хонгилд зурмал зураг нь өлгөгдөнө.

Дахин хэлэхэд, Монголын ардчилал, сөрөг хүчин хямарснаас биш алга болоогүй, тэр бүү хэл ахин төрөх гэж хямарснаас, алга болох гэж хямраагүй шүү. Хойтон зун сөрөг учраа олчхоод, Дарханы замаас сонгуулиа эхлүүлээд явж байх ч юм бил үү?

Нийтлэлч Б.Цэнддоо

О.Энхзаяа: Дельта хувилбар нь 7-8 хүнд халдвар тараах чадвартай
О.Энхзаяа: Дельта хувилбар нь 7-8 хүнд халдвар тараах чадвартай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​