Хоёр жилийн өмнө төрөлх Иран улсаасаа дүрвэж, Монгол улсын иргэн болсон Сайед Моллай Токио-2020 олимпийн наадмаас жүдогийн 81 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн билээ.
Гэвч Сайед Моллай Монголын Засгийн газарт гомдолтой байгаагаа өөрийн цахим хуудсаар илэрхийлжээ.
Тэрбээр "Монголын төр засаг амжилтыг минь үнэлэхгүй байгаад сэтгэл дундуур байна. Хүрэл медаль авсан Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар орон сууцаар шагнуулсан. Харин би мөнгөн медаль хүртсэн шүү дээ" хэмээжээ.