fbpx Монгол байгаа цагт уул овоогоо тахина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 32 секунд

Монгол байгаа цагт уул овоогоо тахина

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаас байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, тахиж шүтэж, уул овоогоо тахиж ирсэн уламжлалтай. Тэр бүү хэл ус мөрөндөө хүндэтгэл үзүүлж ирсэн түүх бий. Цагийн саалтад энэ жаяг эвдэгдэж, төрийн тахилгатай хайрхан уулс лицензэд дарлуулж, ус мөрөнгөө бохирдуулж ширгээх болжээ. “Зууны мэдээ” сонин өнгөрсөн жил “Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” нийтлэл, сурвалжлагаар энэ сэдвийг хөндөж ирсэн юм. Мөн төр, засгийн зүгээс анхаарал хандуулахыг уриалсан билээ. Учир нь Төрийн тахилгат 10 хайрхан дотор нэг ч хөндөгдөөгүй бүтэн үлдсэн уул үгүй. Одоо ч олгосон лиценз нь цуцлагдсан эсэх нь эргэлзээтэй, ухсан төнхсөн шарх сорви нь аниагүй газар олон. Ийм байхад төрийн тахилга утга төгөлдөр болох уу. Утга бэлгэдэл, дэг жаяг талаасаа ийм байж болдог юм уу гэдэг талаар бид асуудал дэвшүүлсэн юм.

сонин mn

Саяхан зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сутай хайрханы тэнгэрийг тайхад биечлэн оролцсон нь манай нийтлэлийн дараа болсон Монголын төрт ёсны томоохон зан үйл болов. Үүнээс улбаалан нийгэмд янз бүрийн хэлэлцүүлэг ч бас өрнөв. Зарим нь улс төрийн өнцгөөс шүүмжилсэн бол хувь хүн рүү дайрч давшлах явдал ч гарсан. Хамгийн гол нь өнө эртнээс, өвгөдийн үеэс уламжлаад ирсэн зан үйлийг болиулах, ёс заншлыг буруугаар сурталчлах, улмаар гутаан доромжлох тал руу хэлбийсэн нь харамсалтай.

Уул хайрханы тэнгэрийг тайх үйл нь Монгол түмний өнө эртнээс уламжилсан төрт ёсны нэг юм. Нөгөөтэйгүүр, Төв Азийн цээжинд Монгол хэмээх өвөрмөц онцлогтой, түүх соёлтой орон оршиж байгаагийн нотолгоо юм. Тусгаар тогтнолын маань баталгаа юм. Энэ үүднээс мөн утга бэлгэдэл талаас ч дөнгөж тангаргаа өргөөд байсан шинэ Ерөнхийлөгч Сутай хайрханы тахилгад элч төлөөлөгч илгээх бус өөрөө биечлэн очиж оролцсон болов уу. Нөгөөтэйгүүр, тахилгын ёслол өмнөхөөс зохион байгуулалт сайтай болсны дээр эртний уламжлалт ёс заншил руу ойртуулан тууль хайлж, долоон бурхан одны тахилга, Алтайн 13 овооны тахилга гэсэн олон нийтийг хамруулан хийж ирсэн зан үйлийг хийсэн нь зөв зүйтэй болсныг олон нийтийн зүгээс хэлж байгаа юм. Мөн цаашид анхаармаар зүйлүүд байгааг ч хэлж сануулсан нь цөөнгүй байна. Тухайлбал, сутай хайрханы их тахилгын дараа Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид “Их хааны бурханчилсан хөрөг, Төрийн долоон эрдэнэ, Хар сүлдийг бөөгнүүлэн залах нь зөв эсэх дээр эрдэмтэн, судлаачдын санаа оноог сайн сонсож, нэг мөр тогтвол зөв санагдав. Төр, шашны зан үйлд нэгтгэх, зааглах зүйл байгааг бас анхаармаар бодогдсон. Уулын тэнгэрийг тайхдаа уг хайрханы бараа харагдах газарт тахилгаа зохион байгуулж, наадмаа хийж, түүнд нь эр эм, хүүхэд хөгшидгүй оролцож, харин өргөлийг болохоор тусгай элчүүд томилон овоондоо өргүүлдэг байсан эртний уламжлалыг сэргээвэл зүгээр санагдав” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Харин шог зохиолч, сэтгүүлч Д.Жаргалсайхан “Улс тахидаг нэг л уул овоотой байвал яасан юм бэ” гэсэн санааг дэвшүүлжээ.

Ер нь бол тухайн уул овоог төр тахиж байна гэдэг нь тэр чигт нь төрийн хамгаалалтад авсан гэсэн ойлголтыг бий болгодог. Ийм ч байх учиртай санагдана. Гэвч Ерөнхийлөгчийн зарлигаар дархалсан байхад Засгийн газар нь юм уу, Ашигт малтмал, газрын тосны газар эсвэл БОАЖЯ нь мэдэж эсвэл мэдэн будилж уул уурхайн компанид зөвшөөрөл өгсөн, өөгшүүлсэн жишээ олон байдгийг Төрийн тэргүүн анхааралдаа авч цаашид судлан нэг мөр болгоно гэж найдна. Сутай хайрханы хувьд 2007 онд Ерөнхийлөгчийн 183 тоот зарлигаар төрийн тахилгатай болгосон байдаг.

Гэтэл түүний дараахан Дарвийн нуруу орчим дахь нүүрсний том ордын эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” буюу “Mongolian energy corporation” гэх компани Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж өчнөөн тэрбум ам.доллар босгосон нь ил болж байв. Энэ үеэс Төрийн тахилгат Сутай хайрханы салбар уулс болоод тэр хавийн газар нутаг сүйдэх болсон нь нууц биш.

Удахгүй Отгонтэнгэр хайрханы их тахилга болно. Одоогийн Ерөнхийлөгч өмнө нь Ерөнхий сайд байхдаа Отгонтэнгэр хайрханд лиценз олгосон асуудлыг гарган тавьж хүчингүй болгуулж байсан юм. Түүнчлэн төрийн тахилгат бусад уул овоонд лиценз олгосон гэх асуудлыг эцэс болгож, нэгэнт ухаж төнхсөн бол дэг жаягийн дагуу сэргээн засах, бүрэн бүтэн болгох, тахилгын ёслолыг ном журмаар нь хийхэд Төрийн тэргүүн анхаарал хандуулаасай. Монгол Улс байгаа цагт, монголчууд мөхөөгүй гэдгийг илтгэсэн төрт ёсны их тахилга үргэлжилнэ. Харин түүнийг улам зөв болгож, дэг жаяг, утга бэлгэдлийг улам төгөлдөржүүлж, зөв болгоход түүхч, судлаачид ч гэсэн дуу хоолойгоо өргөж, хувь нэмрээ оруулах биз ээ.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын гурав, суурин 58 цэг ажиллана
Өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын гурав, суурин 58 цэг ажиллана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​