fbpx “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал гурван сая зорчигч хүлээж авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 46 секунд

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал гурван сая зорчигч хүлээж авна

Монгол, Японы хамтран хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг болох Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал өнгөрсөн сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка-ийн 65.6 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн төслөөр барьсан. Энэ төсөл 2003 оны зургадугаар сараас эхлэн 17 жил үргэлжилж өнгөрсөн оны долдугаар сард дууссан ч цар тахлын улмаас энэ жил нээлтээ хийсэн юм. “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлаас даруй 2.5 дахин том буюу жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай энэ шинэ нисэх онгоцны буудлын 49 хувийг Монгол Улс, 51 хувийг Япон улс эзэмшдэг. Ямартай ч манай улс олон жил үргэлжилсэн шинэ нисэх онгоцны буудлын төслийг эцэслэж олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх онгоцны буудалтай боллоо. Энэ талаар Япон улсын Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Катанода Томоки “Монгол Улс далайд гарцгүй орон хэдий ч агаарын замаар дэлхийн улс оронтой холбогддог. “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор Монголын агаарын замын шинэ гарц болж бүс нутгийн уялдаа холбоо, аялал жуулчлал, ачаа тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Ирэх жил Монгол, Япон улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн тэмдэглэлт ой тохионо. Тиймээс бид ойн арга хэмжээг өргөн хүрээнд тэмдэглэж хоёр улсын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх боломжтой” гэв.

Мөн хөнгөлөлттэй зээлийн төслөөс гадна Жайка-аас шинэ нисэх онгоцны буудлын менежментийн тогтолцоог бий болгоход дэмжих зорилгоор Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компанийн хамтарсан “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” компанийг байгуулж, Монгол Улсын Засгийн газартай концессийн гэрээ байгуулсан. Үүний дагуу Япон улс 15 жил нисэх онгоцны буудлын менежментийг хариуцан ажиллах юм. Шинэ нисэх буудлын үйлчилгээ, менежментийг олон улсын стандартад нийцүүлэн хийсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Түүнчлэн “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудал нь зөвхөн нислэгийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай байсан бол шинэ нисэх онгоцны буудал нь олон улсын стандартад нийцсэн зорчигчийн ая тухтай үйлчлүүлэх орчныг бүрдүүлсэн байна. Энэ талаар “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” компанийн зорчигч терминалийн газрын дарга Иномата Акинобу “Энэ шинэ нисэх онгоцны буудал нь Монгол, Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан учраас Монгол, Япон улсын хэв шинжийг агуулсан. Зорчигчдод шаардлагатай үйлчилгээний төвүүдийг түрээсийн талбайд байршуулахыг зорьж ажилласан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулах бүртгэл, зөвшөөрөлтэй ААН-үүдээс түрээсийн талбайн сонгон шалгаруулалт явуулсан” гэв.

Өнгөрсөн сарыг хүртэл 64 жил гадаад болон дотоодын зорчигчдод үйлчилгээ үзүүлж ирсэн “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орсон цагаасаа жил бүр нислэгийн зурвасын хучилтын ажил, өргөтгөлийн засварыг тогтмол хийж ирсэн. Гэсэн хэдий ч урд ба зүүн талаараа уул толгодоор хүрээлэгдэж зөвхөн баруун хойд талаасаа нислэг үйлдэх боломжтой, газар зүйн байршил хязгаарлагдмал байсан учир аюулгүй, ая тухтай ажиллагаа гэсэн олон нөхцөлийг сайжруулах шаардлагатай байсан.

Тэгвэл “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь өмнө тулгарч байсан олон асуудлыг шийдэж өгснөөрөө онцлог юм. Жишээлбэл, шинэ нисэх онгоцны буудал нь гурван давхар 33000 м2 үйлчилгээний талбайтай, Монгол, Япон хоёр улсын болон олон улсын стандартыг шингээсэн консефцоор бүтээсэн байна. Түүнчлэн өдөрт олон улсын болон орон нутгийн нислэгийн 139 агаарын хөлөг, 12 мянга орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай, цаашлаад жилдээ 4.5 сая зорчигч хүлээн авах боломжтой юм. Мөн нислэгийн зурвасын урт “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд ашиглаж байсан зурвасаас 500 метрээр урт буюу 3600 метр. Нисэх онгоцны буудлын баруун талд орон нутгийн бүртгэлийн цэг, зүүн талд Олон улсын нислэгийн бүртгэлийн цэг байрлана. Олон улсын 16, орон нутгийн бүртгэлийн 10 цэг энд ажиллаж давхар бүрт зорчигчдод зориулсан мэдээллийн төвийг байршуулжээ. Мөн зорчигчдод шаардлагатай үйлчилгээний төвүүд, татваргүй барааны дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улсын хувьд зуны улиралд зорчигчдын тоо ихсэж өвлийн улиралд харьцангуй багасдаг учир зорчигчдын нислэгийн цагаа хүлээж суух сандалын тоог ч хангалттай хүрэлцэхээр тооцоолон зохион байгуулжээ. Түүнчлэн зорчигчдын ая тухтай байдлыг харгалзан ачаа тээш хадгалах үйлчилгээ, аялал жуулчлалын мэдээлэл авах боломжтой мэдээллийн төвүүд, амрах хэсэг, мэдээллийн салбар, банк, вальют арилжааны цэгүүдийг шаардлагатай хэсэг бүрт байршуулсан байна.

Тэгвэл “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь шинэ шийдлүүдийг танилцуулж байна.

Салхины чигээс хамааран хоёр талаас хөөрөх, буух боломжтой

Хөшигийн хөндийд сүндэрлэсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нь эргэн тойрондоо өндрийн саадаас чөлөөтэй, тэгш уудам хөндий учраас салхины чиглэлээс хамааран хоёр талын буулттай зурвас төлөвлөх боломжтой гэдгээрээ давуу талтай. Нисэх онгоцны шинэ буудал нь олон улсын C9 зэрэглэлийн гал унтраах байгууламж, дулааны станц, цахилгаан дамжуулах 110 Кв-ын өндөр хүчний шугамын дэд станц, найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй галын цамхаг, 8000 тоннын багтаамжтай шатахууны агуулах гэсэн шаардлагатай дэд бүтцийг цогцоор нь шийдэж өгсөн байна. Мөн гүний худгийн барилга, бохир ус цэвэрлэх ариутгах татуурга, ус цэвэршүүлэх байгууламж, агаарын хөлөгт үйлчлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний барилга, газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн гарааш, ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант системийг шийдэж ашиглалтад оруулжээ.

Цахилгааны хэрэглээг 50 хувь бууруулсан эко зохион байгуулалт

Шинэ нисэх онгоцны буудлын шинэ давуу тал нь эрчим хүчний хэрэглээг 50 хувь бууруулах эко зохион байгуулалт юм. Энэ нь олон улсын том нисэх буудлын адил бүтэн шилэн фасатаар хийсэн учраас байгалийн гэрлийг сайн нэвтрүүлэх боломжтой. Мөн эрчим хүчний зарцуулалтыг багасгах зорилгоор зорчигчгүй хэсэгт гэрэл автоматаар унтрах, асах ухаалаг системийг суурьлуулжээ.

Ангилан ялгах хогийн савыг байршуулжээ

Манай улсад энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, журам баталсан байдаг ч төдийлөн хэрэгжиж төлөвшөөгүй. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд ААН-үүд, иргэд өөрсдийн санаачлагаар хогоо ангилан ялгахыг тууштай уриалсаар байгаа. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал энэ асуудлыг орхилгүй хог ангилан ялгах хогийн савыг байршуулжээ. Энэ нь олон улсын онгоцны буудалд мөрдөгддөг аюулгүй байдлыг хангах зориулалттай аж.

“Буянт-Ухаа”-Гаас 2.5 дахин их буюу 830 автомашины зогсоолтой

“Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудал төдийгүй нийслэлчүүдийн хамгийн том тулгамддаг зогсоолын асуудлыг энд бүрэн шийджээ. Тухайлбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нь гадаа талбайдаа 830 автомашины зогсоолыг байгуулсан байна. Энэ нь “Буянт-Ухаа” нисэх буудлын автомашины зогсоолоос даруй 500 зогсоолоор илүү гэсэн үг юм. Зогсоолын төлбөрийг автомат машин болон заасан цэгт төлөх боломжтой. Мөн өмнө нь “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу хуваарийн дагуу явдаг чиглэлийн автобус байдаггүй байсан. Тиймээс энэ удаа цагийн хуваарийн дагуу явдаг чиглэлийн автобус, такси, машин түрээсийн үйлчилгээг цогцоор нь шийдсэн байна.

Баглаа боодлын үйлчилгээг цэгцэлжээ

Баглаа боодлын үйлчилгээ нь “Буянт-Ухаа” хуучин нисэх онгоцны буудалд байсан зорчигч ашиглахад ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг цэгцэлж тусгай цэг гаргажээ. Ингэснээр зорчигчид ачаа бараагаа баглаж, цэгцэлэхэд илүү хялбар болох юм.

Зорчигчдын ачааг автоматаар хүргэх “BHS” шинэ системийг нэвтрүүлжээ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын нэг шинэлэг шийдэл нь “BHS” систем. Энэ нь зорчигчийн ачааг тавихад автоматаар явах нислэг рүү нь хүргэдэг аж. Мөн энэ шинэ системийг нэвтрүүлснээр ачаан дотор хориотой болон тэсэрч дэлбэрэх бодис байгаа эсэхийг илрүүлэх боломжтой. Мөн “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас ялгарах шинэ бүтэц нь 40 хүний багтаамжтай “Линк” лоунж юм. Бизнес зэрэглэлийн болон бүх зорчигч үйлчлүүлэх боломжтой бөгөөд өдөр бүр халуун хоол, төрөл бүрийн уух зүйлээр үйлчилдэг энэ лоунжийг шууд хилийн бүс рүү буюу нислэгийн хоолой руу орох боломжтой учраас “Линк” гэж нэрлэсэн байна.

Хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэргэнцэрийг байршуулжээ

Олон улсын стандартад нийцсэн, зорчигчдын ая тухтай үйлчлүүлэх орчныг хангах үүднээс хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэргэнцрийг давхар бүрт мэдээллийн төвийн хажууд байрлуулжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болон бүх зорчигч ая тухтай үйлчилгээ авах боломжтой орчныг бүрдүүлсэн байна. Энэ мэтээр олон жил үргэлжилсэн төсөл эцэслэж монголчууд олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх онгоцны буудалтай болжээ.

Б.Бямбажаргал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

БШУЯ: БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ЭРХМҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
БШУЯ: БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ЭРХМҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​