fbpx С.Баярцогтыг АН-ынхан шагнав уу, шийтгэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 15 секунд

С.Баярцогтыг АН-ынхан шагнав уу, шийтгэв үү

Их хэмжээний мөнгөтэй нэр нь холбогдож, “хөрөнгөө мартсан баян” хэмээх тодотгол зүүсэн хүн бол С.Баярцогт. Энэ хүн оффшор бүсэд нэг сая. ам.доллартай байсныг анх 2013 онд илрүүлж, олон нийтэд зарласан ч түүнийгээ “мартчихсан” гэдэг тайлбар хэлж, олны доог тохуу болж байсан удаатай. Асуудал хэсэг хугацаанд намжсан ч түүнтэй холбоотой дуулиант мэдээлэл энэ сарын 19-нд дахин ил болов. Тодруулбал, Швейцарийн Дээд шүүх Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг сөхөж, тэндхийн банкин дахь түүний дансны үлдэгдэл 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан тухай мэдээлэв.

Үүнтэй холбоотойгоор АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, тодорхой шийдвэр гаргасан тухайгаа өчигдөр олон нийтэд мэдэгдлээ. Тодруулбал, тус хорооныхон С.Баярцогтод хариуцлага тооцох тухай хэлэлцэж, намаас хөөх шийдвэр гаргажээ. С.Баярцогтын хувьд 1989 оноос эхлэн улс төрд зүтгэж, өчигдрийг хүртэл АН-аар овоглож ирсэн. Төдийгөөс өдийг хүртэлх 30-аад жилийн хугацаанд АН-ын төлөө хүчин зүтгэсэн гишүүнээ хөөж байгаа нь шагнал байв уу эсвэл шийтгэл үү. Үүнийг дэнслэх ганц байгууллага нь цагдаа, шүүхийнхэн болж байна. Тэд иргэн С.Баярцогттой холбоотой оффшор данс, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан их хэмжээний авлига авсан, мөнгө угаасан эсэхийг шалгаж, зохих хариуцлага тооцно гэдэгт найдъя. С.Баярцогт оффшор бүсэд данстай гэж олон жил ярьж байгаа.2013 оноос хойш таван жилийн хугацаа өнгөрч байхад яагаад энэ асуудлыг шалгаж, шийдвэрлэхгүй  өнөөдрийг хүрэв. Хууль бус үйл ажиллагааг ил болгон хариуцлага тооцож, нийгэмд шударга ёсыг тогтоох үүрэг бүхий хууль хяналтын байгууллагынхан  энэ асуудлын талаар яагаад чимээгүй сууна вэ. Одоо л биш бол хэзээ гэж... Швейцарийн Прокурорын ерөнхий газраас С.Баярцогтод нэхэмжлэл хүргүүлжээ.

Швейцарийн банкин дахь 1.85 сая ам.долларын хадгаламж бүхий дансыг тус улсын шүүхээс битүүмжилсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Энэхүү данс нь “Рио Тинто”-гийн уул уурхайн төслийг батлуулсан тухайн үеийн Монгол Улсын Сангийн сайдтай холбоотой авлигын нэг хэсэг юм” хэмээн эх сурвалж уламжилжээ. Тодруулбал, Швейцарийн Прокурорын ерөнхий газрын мэдээлэл үүнийг нотолж байна. Үүнд, хэдийгээр гаднын улсын Засгийн газрын гишүүн ч гэлээ их хэмжээний ам.доллар хувийн дансаараа авсан нь сэжиг төрүүлсэн учраас шалгаж эхэлжээ.Тэрбээр Монгол Улсын Сангийн сайдын албыг хашиж байхдаа гарын үсэг зурсан энэхүү гэрээ нь Монголын талд хохиролтой юм. С.Баярцогтын дансанд 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар шилжүүлсэн талаарх дансны мэдээллийг бид 2016 оноос хянан шалгаж эхэлсэн. Гэхдээ энэ дансанд одоогоор 1.85 сая ам.долларын үлдэгдэл бий. Данс эзэмшигчийн шүүхийн харьяалал тодорхойгүй, дипломат эрхийн хугацаа дуусаагүй гэсэн шалтгаанаар түүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэхэд хангалтгүй байсан” гэжээ. Гадаадын иргэдийн хээл хахууль, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой байж магадгүй дансыг Швейцарийн Прокурорын ерөнхий газраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн шалгадаг байна. Хэрвээ С.Баярцогт эргэлзээтэй мөнгөнийхөө гарал үүслийг тодорхойлох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд ‘‘мөнгө угаасан” гэх үндэслэлээр хэргийг Швейцарийн Холбооны шүүхэд шилжүүлэх ажээ.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​