fbpx Афганистаны дүрвэгсэд аль улс руу очих вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 18 секунд

Афганистаны дүрвэгсэд аль улс руу очих вэ?

Талибан бүлэглэлд эзлэгдсэн афганчуудад эх орноосоо дүрвэхээс өөр сонголт үлдсэнгүй. Тиймдээ ч онгоцноос унаж үхэх эрсдэлээс үл айн зугтаж байхад нэг хэсэг нь хүүхдээ ч атугай сайхан амьдруулахын тулд АНУ-ын цэргүүдэд өгч явуулж байгаа зураг сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн сэтгэлийг шаналгаж байна. Мөргөлдөөн, улс төрийн тогтворгүй байдлаас өнөөдрийн байдлаар 2.2 сая афганистан хүн хөрш орнууд руугаа дүрвэсэн бол 3.5 сая хүн гэрээ орхин Афганистаны хилийн цэг дээр ээлжээ хүлээн зогсож байна. Гэвч газар нутгийн ихэнхийг нь эзэлсэн Талибан бүлэглэлийн зэвсэгт албаныхан афганчуудыг эх орноос нь явуулахыг хүсэхгүй байна. Энэ тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын хэвлэлийн ажилтан “Афганистанчуудын ихэнх нь эх орноосоо дүрвэж чадахгүй байна. Тэдэнд ямар аюул тулгарах нь тодорхой бус, аврах гарц алга” гэв.Одоогийн байдлаар 1500 афган хүн Узбекистан руу нэвтрэн хилийн ойролцоо майханд амьдарч байгаа бол үүнээс хэд дахин олон хүн Кабулын олон улсын нисэх буудалд толгой хоргодож байна. НАТО-гийн баасан гарагийн мэдээллээр талибанчуудад эзлэгдсэнээс хойш 18 мянган хүн Афганистанаас онгоцоор ниссэн байна. Гэхдээ үүний хэд нь афган үндэстэн гэдэг нь тодорхой бус байгаа юм.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын мэдээлснээр талибанчуудад эзлэгдэхээс өмнө мөргөлдөөний улмаас зөвхөн энэ жил 550 мянга гаруй хүн Афганистанаас дүрвэжээ. Ингэснээр гадаад руу дүрвэсэн афган хүний тоо ойролцоогоор 3.5 саяд хүрсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн оны сүүлээр 2.2 сая дүрвэгч хөрш орнуудаасаа орогнол хүссэн юм. Тэдний ихэнх нь энэ жил үер, ган гачигийн улмаас хүнсний дутагдалд ороод байна. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тооцоолсноор тус улсын хүн амын гуравны нэгээс илүү буюу 14 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн гэж зургадугаар сард мэдээлж байв. Хөрш орнуудаас Пакистан, Иран улс өнгөрсөн жил хамгийн олон Афганистаны дүрвэгчийг хүлээн авчээ. Тухайлбал, 2020 онд 1.5 сая афган хүн Пакистан руу, 780 мянган афган хүн Иран руу нисчээ. Үүний дараа 180 мянган хүн Герман, 130 мянган афганыг хүлээн авсан Турк улс орж байна. Ийн Афганистаны дүрвэгчдийг хүлээн авдаг улс орны жагсаалтыг BBC цахим онцолсныг орчуулан хүргэж байна.

1.Иран

-Афганистантай хиллэдэг гурван муждаа дүрвэгчдэд зориулсан яаралтай хүлээн авах майхныг байршуулсан байдаг. Одоогийн байдлаар тус улс 3.5 сая Афган хүнийг хүлээн авчээ. Тэднийг улс орны нөхцөл байдал нь сайжирсны дараа буцаана гэдгээ Ираны Дотоод хэргийн яам мэдэгджээ.

2.Пакистан

-Пакистаны ерөнхий сайп Имран Хан хэрэв Талибан Афганистанд хяналтаа тогтоовол хилийг нь мэдэлдээ авна гэдгээ долдугаар сард мэдэгдэж байв. Гэвч нэг л нээлттэй хилийн зурвасаар мянга мянган афганистан хүн Пакистан руу нэвтэрч байгааг хэвлэлүүд мэдээллээ.

3.Тажикистан

-Хэдэн хүн хүлээн авсан нь тодорхой бус байгаа ч Афганистаны Үндэсний армийн цэргүүд тэргүүтэй хэдэн зуун хүн Тажикистан руу очжээ. Тус улс Афганистанаас 100 мянган дүрвэгч хүлээн авахаар бэлтгэж байгаагаа долдугаар сард зарлаж байсан билээ.

4.Узбекистан

-Афганистан-Узбекистаны хил дээр 1500 гаруй афган хүн хуаранд амьдарч байна. Ингэхдээ албан ёсны визтэй хүмүүсийг хилээр гарахыг талибанчууд зөвшөөрчээ.

5.Их Британи

-Их Британи улс урт хугацаанд 20 мянган афган иргэн хүлээн авахаар төлөвлөснөө зарласан. Ингэхдээ эхний жил нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, цөөнх бүлэг гэсэн талибанчуудын хяналтад амьдрахад хамгийн аюултай бүлгийн 5000 хүнийг хүлээн авч, суурьших эрх олгох юм.

6.Америк

-Афганистанд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүмүүс, мөргөлдөөний хохирогчид гээд цагаачлал хэрэгтэй байгаа дүрвэгчид болон цагаачлалын онцгой виз мэдүүлэгчдэд 500 сая ам.доллар зарцуулахаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зарласан.

7.Канад

-Талибаны аюултай тулгарсан Засгийн газрын ажилчид болон эмэгтэй удирдагчид тэргүүтэй 20 мянган афганыг Канад хүлээн авна.

8.Австрали

-Афганистанаас дүрвэгчдийг амьдрахад зориулан хүмүүнлэгийн виз олгох хөтөлбөр хэрэгжүүлэн 3000 газар бэлтгэнэ гэж Австрали мэдэгдсэн. Үүнд одоо байгаа виз олгох хөтөлбөр багтжээ.

9.Герман

-Герман афганистанчуудыг хүлээн авахаа зөвшөөрсөн ч тоог нь хэлсэнгүй. Тус улсын канцлер Ангела Меркел 2015 онд боловсруулсан цагаачдын нээлттэй бодлогынхоо төлөө хурцаар шүүмжлүүлсэн. Тиймээс одоо тус улсын Засгийн газар афганистанчуудыг хөрш орнууддаа аюулгүй амьдрахад нь анхаарлаа хандуулж байгаа гэж мэдэгдэв.

10.Франц

-Тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Европ Афганистаны хууль бус цагаачлалын давалгаанаас өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Учир нь одоогийн энэ хэцүү нөхцөл байдлын үр дагаврыг Европ дангаараа зогсоож чадахгүй. Гэхдээ Франц улс хамгийн их аюултай нүүр тулсан афганчуудыг хамгаална” гэж мэдэгдсэн. Харин Австри, Швейцар улс афган дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзжээ.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Сүхбаатар: Барилгын тусгай зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй
Б.Сүхбаатар: Барилгын тусгай зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​