fbpx Төрийн албан хаагч уучлал гуйгаад өнгөрөх биш хуулийн хариуцлага хүлээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 35 секунд

Төрийн албан хаагч уучлал гуйгаад өнгөрөх биш хуулийн хариуцлага хүлээнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, Ажлын хэсэг хамтран Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж байна. Есдүгээр сард нээлттэй хэлэлцүүлгийг цахимаар хийж ирэх намрын чуулганд өргөн барих хоёр хуулийн төсөл батлагдвал ёс зүйн хэм хэмжээг хуульчилсан анхны хууль болох юм. Төрийн албаны шинэчлэлийн бодлого, хуульд тусгаад буй онцлох өөрчлөлтүүдийг хүргэж байна.

1. Төрийн албыг шинэчлэх үндэслэл

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг УИХ-аар баталж хэлэлцэхийн өмнө зохион байгуулсан “Зөвлөлдөх санал асуулга”-д оролцсон иргэдийн 94 орчим хувь нь төрийн алба хүнд сурталтай, авлига хээл хахуульд идэгдсэн, төрийн албаны нэр хүнд унасан гэсэн байр суурийг илэрхийлжээ.

-Дээрх хүчин зүйл нь төрд итгэх иргэдийн итгэлийг бууруулж байна гэсэн судлаачдын дүгнэлт гарсан байна.

-УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд, ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газар хамтран ажиллаж хуулийн төслийг сайн боловсруулсан хэмээн үзсэн байна.

2. Ёс зүйн хороо ямар үүрэгтэй байх вэ?

-Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлтэй зэрэгцсэн бүтэц байх бөгөөд есөн гишүүнтэй байна.

-Есөн гишүүний гурав нь орон тооных, бусад зургаан гишүүн нь орон тооны бус байна. Гурван гишүүнийг УИХ-аас томилох бол Засгийн газар мөн гурван гишүүнийг томилно. Төрийн албаны зөвлөлийн дарга шууд орох бөгөөд ТАЗ-ийн хоёр гишүүнийг мөн сонгоно.

-Ёс зүйн хороо нь туршлагатай, өмнө нь төрийн алба хашиж байсан хүмүүсээс бүрдсэн байна.

-Хуулийн төсөлд тусгаснаар Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөл нь нэг ажлын албатай байна.

3.Хараат бус ажиллах боломжийг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Ёс зүйн хорооны гурван гишүүнийг УИХ-аас томилох бөгөөд Төрийн албаны зөвлөлтэй адил хараат бус статус нь хадгалагдана.

4. Ёс зүйн зөрчил гаргавал ямар арга хэмжээ авах вэ?

-Төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан бол эхлээд ёс зүйн зөрчил гаргасныг нь шалгаж тогтооно.

-Тухайн төрийн албан хаагч нь үнэхээр төрийн албанд ажиллах ёс зүйгүй хүн байна гэдгийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд төрийн албыг орхиод явсан бол хариуцлага хүлээсэнд тооцно.

-Дээрх алхмыг хийхгүй байгаа тохиолдолд тухайн хүнд сануулахаас эхлээд ажлаас халах хүртэл арга хэмжээ авч болох заалтыг хуулийн төсөлд тусгажээ.

-Одоогийн төрийн албаны ёс зүйн дүрмээр бол зөвхөн уучлал гуйх хэм хэмжээ үйлчилж ирснийг ийнхүү өөрчилжээ.

-Хуулийн төсөл эцэслэгдэж өргөн баригдах хүртэл асуудлыг нарийвчлан ярьж ажлын хэсэг дээр нэгдсэн байдлаар шийдэж явахаар зохицуулжээ.

ЭКСПЕРТИЙН ҮГ

Г.Занданшатар: Улсын хөгжлийн үндэс нь төрийн албаны шинэчлэл

/УИХ-ын дарга/

-Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байна. Монгол төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэ хүний хүн тэр хүний хүн” гэсэн шошготой болжээ.Сонгон шалгаруулалтын хуулиар энэ байдлыг өөрчилнө. Хууль батлагдсанаар төрийн албаны зөвлөлийн нэр хүнд, үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртай.

Сэтгэлтэй зүтгэлтэй хүмүүс төрд ажиллах ёстой. Төр төмбөгөр ёс ёмбогор, төрөө дээдлэх ёс, төрийн сүлдэндээ сүү өргөдөг зэрэг Азийн эрх зүй, зан заншил, соёл төрийн албаны нэр хүндээр хэрэгжих ёстой юм.

Мэргэшсэн, ёс зүйтэй, шилэгдэж сонгогдсон чадварлаг жинхэнэ төрийн албан хаагчид Монгол төрд шударга зүтгэж, сэтгэл гарган ажиллаж байж улс орноо хөгжүүлнэ. Иймд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага нэн чухал.

Д.Зүмбэрэллхам: Бүтцийг цогц болгоно

/Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор, профессор/

-Хууль батлагдан гарснаар төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хариуцсан тусгай хороог байгуулна. Энэ хорооны салбар хороод байгуулагдана. Ингэж байж улсын хэмжээнд төрийн алба бүрэлдэнэ. Ажлаа тайлагнадаг, мэдээлдэг, УИХ-д хэлэлцүүлдэг байдлаар үйл ажиллагаа нь явна. Ёс зүйн хариуцлагын талаар мэдээ мэдээлэл түгээхээс өгсүүлээд бүхэлдээ энэ байгууллагын цогц бүтэц бий болно. Өнөөдөр төрийн албаны бүхий л салбарт мянга гаруй байгууллагад Ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Энэ зөвлөлүүд дор бүрдээ асуудлаа шийдээд явдаг. Нэгдсэн, төвлөрсөн тогтолцоо бий болоогүй учраас ийм байдлаар явж байгаа. Хууль боловсруулж УИХ-аар батлуулснаар энэ орон зайг цогц байдлаар шийдвэрлэнэ.

Г.Тэмүүлэн: Монгол төрийн босго өндөр байх ёстой

/УИХ-ын гишүүн/

-Төрд, тэр тусмаа улс төрийн албанд хариуцлагатай, ёс зүйтэй хүмүүс “мерит” зарчмаар сонгогддог, томилогддог, бас чөлөөлөгддөг байх ёстой. Сүүлийн 30 жил улс төрийн алба хаагчид /Монгол Улсын Ерөнхий сайд, сайд, дэд сайд, ЕТГ, ЗГХЭГ-ын дарга, дэд дарга, бүх шатны засаг дарга, орлогч нар болон нам, эвслийн бүлгийн ажлын алба, улс төрийн албан тушаалтнуудын зөвлөх, туслахууд/ хуулиараа ямар ч шалгуургүй томилогдож ирлээ. Улс төрийн албан тушаалд тавих “шалгуургүй”, “улс төрийн томилгоо” нэрээр хэн нэгнийг сайд, дарга болгодог эсхүл “дарга” нар томилж ирсэн нь, төрийн албаны залгамж чанар алдагдаж, Монгол төрийн нэр хүнд, хариуцлага, иргэдийн итгэл алдагдахад хүргэжээ. Улс төрийн албанд шинэчлэл хийх цаг нь болсон. Монгол төрийн босго өндөр. Энэ босгыг хуулийн хүрээнд бий болгоно. Миний өргөн барьсан хуулийн төсөлд ийм зүйлүүдийг тусгасан байгаа.

Б.Баатарзоригт: Сонгон шалгаруулалтын судалгааг хийж эхэлсэн

/Төрийн албаны зөвлөлийн дарга/

-Дата буюу их өгөгдөлд үндэслэн сонгон шалгаруулалтыг хийх судалгаанууд өнгөрсөн жилээс хийгдэж ирсэн. Өнөөдөр Монгол Улсад 4147 төрийн байгууллага бий. Энд ажиллаж буй хүмүүсийн 32 хувь нь эмэгтэйчүүд, 38 хувь нь эрэгтэйчүүд. Албан тушаалын төрлөөр авч үзвэл долоон хувь нь удирдах албан тушаалд ажилладаг. Насны ангиллаас харахад төрийн албан хаагчдын 60 хувь нь 1980 оноос хойш төрсөн хүмүүс байдаг. Тэдний хүсэл эрмэлзэл өөр болж байна. Мөн Z үеийнхэн түрж орж ирж байгаа. Өмнө нь бүх байгууллагын хүний нөөцийн алба салангид явж ирсэн. Одоо бүх төрийн байгууллага, яам, тамгын газар системд холбогдсоноор төрийн албаны шинэтгэл эдийн засгийн агуулгатай байх гэхчлэн бүх чиглэлээр цахим дэвшил гарч байна.

Ж.Мөнхбат: Хууль улс төрийн албан тушаалуудад ч үйлчилнэ

/УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга/

-Төрийн албан хаагч нь ёс зүйтэй, үлгэр жишээч, ийм сахилгын тухай хуультай улс орнууд бий. Япон улсын жишгийг энд дурдаж болно.Канад улсын төрд ажилладаг албан хаагчид нь ёс зүйн кодтой, хөтөлбөртэй, дүрэм журамтай, хариуцлага, шийтгэлийг тодорхой зааж өгсөн байдаг. Хариуцлага алдсан бол, ёс зүйн алдаа гаргасан бол түүнийг нь хянадаг, шалгадаг, тогтоодог болох ёстой. Үнэхээр хариуцлага алдсан бол, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, улс төрийн албан тушаалууд дээр энэ хуулийн зүйл заалтууд үйлчилдэг байх ёстой.

Ч.Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Голомт банк: Тендерийн урилга
Голомт банк: Тендерийн урилга
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​