Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдаанаар, коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэж буй “Remdesivir” эмийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Ингэснээр зах зээл дээр “Remdesivir” эмийн үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Ташрамд дурдахад, АНУ-ын Gilead Sciences компанийн “Remdesivir” нь вирусийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд COVID-19 халдварын үед зарим улс орон хэрэглэж байгаа.
Манай улсын хувьд, Remdesivir тариаг 50,000 төгрөгөөр худалдан авч байсан талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өмнө нь мэдээлж байв.