fbpx Т.Баяртсайхан: Зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулж болохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 2 секунд

Т.Баяртсайхан: Зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулж болохгүй

Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг танилцууллаа.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Т.Баяртсайхан "Захиргаадалтын аргаар хүүг бууруулах оролдлого нь зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудлыг бий болгох учир тогтвортой хэрэгжих боломжгүй. Ялангуяа, макро эдийн засгийн болон санхүүгийн зах зээлд тогтвортой орчин бүрдээгүй үед зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулах оролдлого нь санхүүгийн эс зуучлал, хөрөнгийн дутагдлыг бий болгож, санхүүгийн болон эдийн засгийн хүндрэл рүү ч хөтлөх эрсдэлтэй. Иймд энэ удаагийн “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг ч зах зээлийн зарчмын хүрээнд боловсруулах учиртай” гэв.

Сүүлийн 27 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж ирсэн зээлийн хүүг бууруулснаар хөрөнгө оруулалтын орчин сайжирч, ажлын байр нэмэгдэж, ДНБ хурдацтай өсөх боломжтойг мэргэжилтнүүд онцолж байв.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах үүргийг Засгийн газар, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо хүлээсэн. Энэ хүрээнд 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулсан байна.

Урт хугацаанд инфляцыг нам дор байлгах нь зээлийн суурь хүү буурах үндсэн нөхцөлийг бүрдүүлэх юм байна. Дээрх замаар бодлогын хүүг бууруулах шаардлагатайг онцолж байна. Түүнчлэн чанаргүй зээлийн төлөлтийг түргэн хугацаанд шийдвэрлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ авах, орлогын албан татвар ногдуулж буй шатлалын босгыг өсгөх, хямд өртөгтэй гадаад эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх замаар хүүнд нөлөөлөх зардлыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой аж.

Энэ үеэр Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир “Зээлийн хүү өнөөдөр асуудал болчхоод байгаа юм биш. 27 жилийн өмнө бий болсон зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцын нэг хэсэг. Энэ хугацаанд бид эдийн засгаа хэрхэн удирдав гэдгийн гол толь юм.

Хүмүүс Төв банкны бодлогын хүү өндөр байгаа учраас зээлийн хүү их байна гэдэг. Бодит байдал дээр Монгол Улс гадаад шоконд өртөмтгий, олон улсын зах зээл дээр ашигт малтмалын түүхий эдийн үнэ унахад эдийн засагт шууд нөлөөлдөг. Гадаад шокоос хамгаалахын тулд валютын албан нөөцийг нэмэх болон төсвийн орлогоос илүү хөрөнгийг баялгийн санд хадгалах замаар эрсдэлээс сэргийлэх боломжтой. Гэхдээ энэ богино хугацааны арга хэмжээ. Урт хугацаандаа бид эдийн засгаа төрөлжүүлэх ёстой" гэж байлаа.

Жүдогийн холбоог Д.Цогтбаатар удирдах уу

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​