fbpx Япон: Дельта хувилбар сургуулийн насныханд хурдацтай тархаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
9 минут 52 секунд

Япон: Дельта хувилбар сургуулийн насныханд хурдацтай тархаж байна

Дэлхийн олон орны тамирчдын аюулгүй байдлыг хангах үүднээс бүтэн нэг жилээр хойшлуулсан Токиогийн олимпийг Япон улс өнгөрсөн долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд амжилттай зохион байгууллаа. Гэвч олимп эхэлсэн цагаас тус улсад халдварын тоо нэмэгдэн, улмаар олимп дуусах үед оргилдоо хүрсэн билээ. Иргэдийн зүгээс халдварын тархалтад олон улсаас тамирчин цуглуулсныг буруутгасан бол эрх баригчдын зүгээс халдварын тоо нэмэгдэхэд олимп хамааралгүй гэж мэдэгдсээр ирсэн. Олон нийтийн энэ хэл амыг үл тоон Токиогийн паралимпийн олимп наймдугаар сарын 24-нд эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Ийн Япон улсын халдварын тархалттай холбоотой мэдээллийг тоймлон хүргэе.

ДЕЛЬТАГИЙН АНХНЫ ТОХИОЛДОЛ ДӨРӨВДҮГЭЭР САРД БҮРТГЭГДЖЭЭ

Тэгвэл дэлхий нийтийг айлгаад буй халдварлах чадвар өндөртэй COVID-19-ийн дельта хувилбарын анхны тохиолдол Японд бүртгэгдсэнийг даваа гарагт зарлалаа. Токиогийн анагаах ухааны “Dental” их сургуулийн дэд профессор Хироаки Такеучигээр ахлуулсан судлаачдын баг дельта вирусын анхны тохиолдол наймдугаар сарын дунд үеэр бүртгэгдсэнийг зарлалаа. Геномын судалгаа хийхэд дотоодод бүртгэгдсэн вирус мутацид орсон вирус болох нь илэрчээ. Учир нь дельта вирусаар анх халдварласан хүн гадаадаар аялсан түүх байхгүй байсан аж. Тэд COVID-19 халдвар аваад “Dental” их сургуульд хэвтэж эдгэрсэн өвчтөнүүдэд геномын судалгаа хийн дельта хувилбарыг илрүүлжээ. Ингэхэд дельта хувилбар олон нийтийн дунд зургадугаар сарын сүүлчээс долдугаар сарын сүүл хүртэлх хугацаанд хурдацтай тархсан нь илэрчээ. Тиймээс яг одоо Японд дельта хувилбар давамгайлж байгааг судлаачид анхаарууллаа. Эрүүл мэндийн яамнаас өгсөн хамгийн сүүлийн мэдээгээр наймдугаар сарын 16-наас хойш долоо хоногт тус улсад бүртгэгдсэн 17701 тохиолдлын 1046 нь дельта хувилбараар халдварласан байжээ. Ингэхдээ дельта хувилбарын AY.4, B.1.617.2 гэсэн хоёр дэд хувилбар долдугаар сард Японд бүртгэгдсэн байж болзошгүй гэсэн дүгнэлтийг судлаачид гаргажээ. Харин одоогоор тэд B.1.617.2 хувилбарыг геномын судалгаагаар илрүүлээд байгаа юм.

Мутацид орсон вирусын хамгийн сүүлийн хувилбар болох N501S нь өнгөрсөн жил Их Британид бүртгэгдсэн N501Y буюу альфа хувилбартай төстэй юм. Дэлхий дахинаа Энэтхэг, Израйль улсад дельта вирусын 10 орчим дэд хувилбарыг бүртгэснийг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Хэрэв N501Y мутациар өвчилсөн тохиолдолд хоёр удаа халдвар авах, хүндрэх улмаар нас барах магадлал өндөр байдаг аж. N501Y нь Японд бүртгэгдсэн N501S хувилбартай ижил тул ижил шинж тэмдэг, үр нөлөө үзүүлнэ гэж судлаачид таамаглажээ. Гэхдээ энэ хувилбарыг хамгийн анхны дельта хувилбартай харьцуулахад халдварлах чадвар нь хэр хүчтэйг мэдэхийн тулд илүү их судалгаа хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна.

Судалгааг илүү нарийвчлахад дельтагийн анхны тохиолдол Японд дөрөвдүгээр сарын 20-нд бүртгэгджээ. ДЭМБ-аас анхааруулаад байгаа дөрвөн хувилбарын нэг болох дельта нь Токиогийн нийт халдварын 95 хувийг эзэлж байна гэсэн тооцооллыг саяхан эрдэмтэд гаргасан байна. Ингэхдээ өнгөрсөн долоо хоногийн байдлаар дельта хувилбар 19 ба түүнээс бага насныхныг илүү их өвчлүүлсэн байгааг Эрүүл мэндийн сайд нь мэдээлэв. Тиймээс сургуулийн насны сурагчдын халдварын тархалтаас сэргийлэх оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сургуулиудад уриаллаа.

21 муждаа есдүгээр сарын 12-ныг хүртэл хөл хорио тогтоов

Дельта хувилбарын улмаас Япон яг одоо халдварын гуравдугаар давалгаатай нүүр тулж, өвчтөнүүд хүндэрч, эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрэхэд тун ойрхон байна. Токиогийн халдварын 50 хувийг залуу ба дунд насныхан эзэлж байгаагаас дунд ба ахимаг насныхны халдвар хүндрэх магадлал өсчээ. Эмнэлгийн ор хүрэлцэхгүйгээс гэртээ тусгаарлагдахыг зөвлөж байна. Гэвч баасан гарагийн байдлаар гэртээ эмчлүүлж байсан таван хүн нас баржээ. Ийн Япон улс эрүүл мэндийн салбараа доройтуулахгүйн тулд наймдугаар сарын 25-наас онц байдлын зэргээ нэмэгдүүлж хэд хэдэн мужид хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал, Токио, Хоккайдо, Мияги, Айчи, Хирошима, Окояма тэргүүтэй 21 муждаа есдүгээр сарын 12-ныг хүртэл онц байдал зарлаад байгаа юм. Онц байдлын хугацаанд зоогийн газрууд 20:00 цаг хүртэл ажиллах бөгөөд согтууруулах ундаа зарахгүй.

ЭМНЭЛГИЙН ОР ДҮҮРЧ, ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ДУТАГДАЛД ОРЖЭЭ

Токио хотод долдугаар сарын 12-ноос хойш хөл хорио тогтоосон ч өдөрт 5000 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 25 мянгад хүрчээ. Үүний улмаас эмнэлгийн ор дүүрч, хүчилтөрөгчийн дутагдалд орсон төдийгүй хүмүүс гэрээрээ эмчлүүлэхэд хүрээд байна. Токиод 35 мянга гаруй өвчтөн гэрээрээ эмчлүүлж байгаагийн гуравны нэг нь нэн даруй эмнэлэг болоод зочид буудал олж чадахгүй байна. Эмнэлгүүд санхүүгийн улмаас гэрээр эмчилгээ хийлгэх боломжгүй өвчтөнүүдийн цөөн хувийг хүлээн авчээ. Японы хүн амын 40 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсанаас ихэнх нь настай хүмүүс байна. Гэвч халдвар вакциндаа хамрагдаагүй 20-50 насныхныг илүү их өвчлүүлж байгаа тул сэрэмжээ нэмэгдүүлэхийг Эдийн засаг, төсвийн бодлогын сайд Ясутши Нишимура анхааруулав. Мөн Токиогийн Засгийн газар хүчилтөрөгчийн станцуудыг нэмж барихаар төлөвлөөд байна.

Сургуулийн хичээл эхлэхээр сургуулийн насныхан буюу өсвөр үеийнхний дунд халдвар хурдацтай тархахыг Японы Засгийн газрын анагаах ухааны топ зөвлөх, доктор Шигеру Оми сэрэмжлүүлэв. Тэрбээр ахлах сургууль болон коллежиудыг дахин цахимаар хичээллэхийг уриалсан юм. Шигеру Оми “Өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэж буй учир та хаанаас ч халдвар авч болно. Маргааш ч та халдвар авч болзошгүй. Тиймээс багш нарыг вакцинжуулах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилго” гэж лхагва гарагийн хуралдааны үеэр ярьжээ. Ерөнхий сайд Сүга бизнес эрхлэгчидтэй өнгөрсөн долоо хоногт уулзаж, ажилчдынхаа 70 хувийг зайнаар ажлуулахыг уриалжээ. Мөн сургуулиудыг боломжоороо зайнаас хичээллэхийг уриалсан байна.

Японы Засгийн газар залуучуудаа вакцинд идэвхтэй хамруулахын тулд вакцинжуулалтыг бүртгэх гурван цахим сайтыг даваа гарагт нээлээ. Учир нь дархлаажуулалтын цэгүүдэд очиж дугаар авах нь халдвар тараах эрсдэлтэй хэмээн олон нийт төдийгүй судлаачид эсэргүүцжээ. Токиод лхагва гарагт 3168 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос хойшх халдварын тоо буурсан дахь хоног юм.

“ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭН Ч ЗАСГИЙН ГАЗРЫГ ТАРААХГҮЙ”

COVID-19 халдварын нөхцөл байдал хүндэрсэн ч Төлөөлөгчийн танхимыг удахгүй есдүгээр сарын дунд үеэр болох ерөнхий сонгуулиар тараахаас татгалзаж байгаагаа Японы ерөнхий сайд Сүга Ёшихидэ лхагва гарагт мэдэгдлээ. Мөн есдүгээр сарын 29-нд товлогдсон эрх баригч Либерал Ардчилсан намын удирдагчийг сонгох сонгуулийг хойшлуулахаас татгалзжээ. Энэ сонгуулиар тэр ялалт байгуулснаар Засгийн эрхэнд үлдэх эрхтэй болох юм.

Тэрбээр “COVID-19 халдварын тархалтыг хумих нь миний нэн тэргүүний зорилго гэж хэлж байсан. Энэ зорилго маань өөрчлөгдөөгүй. Тиймээс одоогийн халдварын хүнд нөхцөл байдалд Төлөөлөгчийн танхимыг тараах нь боломжгүй зүйл” гэж ярьжээ. Парламентын доод танхимын бүрэн эрхийн хугацаа аравдугаар сарын 21-нд дуусах ч ерөнхий сайд хугацаанаас нь өмнө огцруулах эрхтэй. Засгийн газрын COVID-19 эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд олон нийт сэтгэл хангалуун бус байгаа үед танхимыг тараах эсэх нь анхаарал татаж байна. Гэвч COVID-19-ийн нөхцөл байдал улам муудаж байгаа үед доод танхимыг тараах эсэхийг шийдэх боломжгүй гэж Сүгагийн ойрын хүн ярьжээ.

Япон улсад пүрэв гарагийн байдлаар 1486153 хүн COVID-19 халдвар авч, 16 мянган хүн нас баржээ. Үүнээс өчигдөр 17 мянган тохиолдол бүртгэгдэж, 47 хүн цар тахлаар амиа алдсан байна.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нэмэлт гурав дахь тунд 49.831 иргэн хамрагдаад байна
Нэмэлт гурав дахь тунд 49.831 иргэн хамрагдаад байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​