fbpx УИХ-ын гишүүдэд тавьж өгсөн шилэн хоргоор хүүхдүүдийг хамгаалсан бол?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 16 секунд

УИХ-ын гишүүдэд тавьж өгсөн шилэн хоргоор хүүхдүүдийг хамгаалсан бол?!

Ямартаа ч хоёр жил хоригдсон хүүхдүүд анги руугаа яарч, хүслийн хонх жингэнэсэн хөлтэй хөөртэй есдүгээр сарын 1 өнгөрлөө. Төрийн гурван өндөрлөг, салбарын сайдаас эхлээд бүгд л “хөөрхөн” зураг, хөнгөхөн мэндчилгээгээр булсан гоё ч өдөр байв. Гэтэл энэ гоё өдрийн ард эрсдэл нуугдаж, эцэг эхчүүд битүүхэн айдастайгаар хүүхдүүдээ сургуульд нь үдэв. Арга ч үгүй. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд коронавирусын халдвар огцом нэмэгдэж олон нийтийг сандаргаж байна. Наймдугаар сарын 30-нд 2200 байсан халдварын тохиолдол хоёр хоногт 3800 давлаа. Нас баралт ч нэмэгдлээ. Ерөөсөө л есдүгээр сарын 1-ний өглөөнөөс эрсдэл эхэлжээ.

Мэдээжийн хэрэг цар тахлын эрсдэл дундуур танхимын хичээл оруулж байгаа нь браво. Харин боловсролын салбарыг хоёр жил завсарлах хугацаанд БШУЯ ямар бэлтгэл хийснийг давхар шалгах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалан сайд цар тахлын үед хичээл оруулж чадлаа хэмээх амбици, алдраас илүү ард түмний хүүхдүүдийг хамгаалж чадсан уу гэдэг л өнөөгийн нөхцөлд эрхэм сайдад өгөх үнэлгээ болоод байна. Учир нь Засгийн кабинетад багтаж, хамгийн их эрсдэл үүрч байгаа салбарыг удирдаж байгаа хүний хувьд цар тахлын нөхцөл байдал 4000 шахсаныг гайхаж, балмагдаад байх зүйлгүй.

Эрдэмтдийн судалгаа, олон улсын хандлагаас эхлээд хэдэн нүүдлийн цаадахыг харсан байх учиртай. Угаас коронавирустай тэмцэх, олон мянган хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалахын тулд энэ суудал дээр сууж буй юм.

Халдварын өнөөгийн нөхцөл байдлыг энгийн “нүдээр” харахад л наадмын аялал, амралтаар хөдөө рүү тархсан коронавирус эргээд нийслэлд “цугларч” байгаа хэрэг. Үүн дээр нэмэгдээд олон зуун хүүхэд нэг дор хичээллэх сургууль, цэцэрлэгээр дамжин өрх гэрт тархах бодит эрсдэл тулгарч байна. Гэтэл хичээлийн шинэ жил эхэлсэн эхний өдөр л салбарын яамны бэлтгэлд сэтгэл дундуур байгаа дуулгая.

Манай улсад цар тахлын халдвар тархахтай зэрэгцээд л УИХ-ын гишүүд хурал зөвлөгөөнөө цахим болгож, чуулганы танхимдаа шилэн хорготой суух болсон. Жаахан муухайгаар хэлэхэд гишүүд гадуур “тэнэж” яваад халдвар авдаггүй л юм бол чуулганы танхимаас тархах ямар ч боломжгүй. Гишүүн үр шилэн хаалт, шилэн хорготой сууж, олонх нь цахимаар хуралдах дэг тогтоосон юм. Энэ бол цар тахлын халдвараас сэргийлэх олон улсад шалгарсан найдвартай арга гэдгийг Парламентын судалгааны хүрээлэнгээс судалсны үндсэн дээр хэрэгжүүлсэн юм билээ. Гэтэл үнэхээр л хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалъя гэсэн бол гишүүдэд тавьж өгсөн шиг шилэн хоргыг ангийн ширээ бүрт байрлуулж болох байв. Яахав, гишүүдийнх үнэтэй шилэн хорго биш юм гэхэд хүүхдүүдэд хямдхан хуванцар хаалт байсан ч болно шүү дээ. Эцэг эхчүүд УОК-ын анхааруулсны дагуу зай барих, хоорондоо ноцолдохгүй байх, маскаа тайлахгүй байж гараа ариутгах чиглэлийг амаа цуцтал хүүхдүүддээ хэлж байгаа нь мэдээж. Гэхдээ хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Ариун цэврийн өрөө орох, үдийн хоол идэх зэргээр багшийн нүдийг хариулаад дэггүйтэж л таарна. Дээр нь хоёр жил гэрээс гараагүй жаалууд амны хаалт зүүж хэвшсэн нь юу л бол. Мөн сургууль, анги танхимд халдвар хамгааллын дэглэм сахиулж байгааг хэн хянах вэ зэргээр зүгширч цэгцрээгүй зүйл олон байна. Энэ мэт эрсдэл дагуулсан олон асуудлаас сэргийлэхийн тулд хүүхдүүдийн ширээ болгонд хаалт хийсэн бол харин аюул багасах байлаа. Ангид нэг л халдвар тархлаа гэхэд түймэр шиг асна. Нэдэр дээрээ анги засвар гэж зунжин будаг нялж байхаар захын мужаанаар хаалт хийлгэж болох байв. Хэрэв төр үнэхээр шилэн хаалт хийх мөнгөгүй юм бол эцэг эхчүүдээс гаргуулах хувилбар ч бий. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө би лав өгнө. Ингээд харвал Л.Энх-Амгалан сайдын эрсдэлээс сэргийлэх бэлтгэл их л шүүрхий эхэлж байна даа.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Энхбат: Л.Халтар сайдыг АТГ-т шалгуулахаар өгч байна
Д.Энхбат: Л.Халтар сайдыг АТГ-т шалгуулахаар өгч байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​