fbpx Оюутолгойн хэлэлцээрт “ташуур” өгсөн мэдэгдлүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 2 секунд

Оюутолгойн хэлэлцээрт “ташуур” өгсөн мэдэгдлүүд

Зунжингаа намуухан байсан улс төрийн “халуун” огцом нэмэгдсэн долоо хоног өнгөрлөө. Оюутолгойн хэлэлцээр, нөхөн сонгууль гээд улс төр өндөрөө авах өдрүүд эхэлж байна. Дээр нь эрч нь улам нэмэгдэж байгаа цар тахлыг даван туулах төлөвлөгөө, танхимын хичээлийг амжилттай үргэлжүүлэх гээд төр засгийн зүтгэл, зөв бодлого шаардсан ажил ч өрнөнө.

ХАРИУЦЛАГА ДАГУУЛСАН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Хоёр жил завсарласны дараа танхимын хичээл эхэлсэн нь энэ намрын хамгийн том хүлээлт байлаа. Эрсдэлтэй зэрэгцээд битүүхэн айдас, хариуцлага ч эхэлж байна. Цар тахлын үеийн хоёр дахь хичээлийн шинэ жил танхимаар эхэлсэн ч Ерөнхийлөгчийн заадаг уламжлалт хичээл, сургууль бүр тууз хайчилдаг нээлтийг энэ удаа өнжив. Тиймээс төрийн өндөрлөгүүд цахимаар мэндчилсэн юм. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий боловсролын тогтолцоонд олон улсын үнэлгээг нэвтрүүлж, Монгол хүүхэд бүр суурь боловсролын 12 жилийн хөтөлбөрт бүрэн хамрагдах тогтолцоонд үе шаттай шилжих замаар хот хөдөөгийн боловсролын тэгш бус байдлыг арилгаж, Их дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ” гэдгийг онцоллоо.

Манай улс танхимаа хичээл эхлүүлсэн нь том амжилт, зоригтой шийдвэр хэдий ч 700 гаруй мянган хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих учиртай юм. Тиймээс хичээлийн шинэ жил дагасан хариуцлага хийгээд хоёр жилийн хугацаанд БШУЯ хэрхэн бэлтгэсэн нь тодорч эхэлнэ.

НАМУУД НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭЭ ЗАРЛАВ

Ерөнхийлөгч, Хотын дарга нарын оронд сонгогдох хоёр шинэ гишүүнтэй болох нөхөн сонгууль ойртож байна. Хэнтий аймгийн 18 дугаар тойрог болон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшүүлэх хүмүүсээ намууд тодруулж дууслаа.

МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас Хэнтий аймагт Ц.Идэрбатыг, Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугарыг нэр дэвшүүлэхээр батлаад байгаа юм. Харин АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж УИХ-ын 28 дугаар тойрогт Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойрогт Б.Гарамгайбаатарыг, ХҮН Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалааг Сонгинохайрхан дүүрэгт дэвшүүлэх бол Хэнтийд зөв хүнийг дэмжинэ гэдгээ мэдэгдээд байгаа.

ИЗНН-аас гадаад мэдээний тоймч Ш.Гантулгыг Сонгинохайрханы нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон бол Үнэн ба зөв намаас А.Отгонбаатарыг зарлав.

“РИО ТИНТО” УУЧЛАЛ ГУЙЖ, “ОЮУТОЛГОЙ”-Н ХЭЛЭЛЦЭЭР ОЙРТЛОО

Оюутолгойтой хэлэлцээрийн ширээний ард суух өдөр ойртсоныг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн мэдэглүүдээс харж болно. Мөн Рио Тинтотой Монгол Улсын Засгийн газрын баримталж буй байр суурийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар танилцуулав. Х.Нямбаатар ““Рио Тинто” групп Ерөнхий сайдад ирүүлсэн захидалд дурдсанаар тус групп гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан. Мөн “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэмэлтээр 350 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтойг онцолсон. Засгийн газрын эзэмшиж буй, “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан байна. Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэдгийг онцолсон бол Харин ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо ““Рио Тинто” групп 350 сая ам.доллар төллөө гээд арбитрын шүүх дээрх маргааныг зогсоохгүй. Гүний уурхайн ашиглалт хойшилсноор Монгол Улсын төсөвт ихээхэн сөргөөр нөлөөллөө. Хэлэлцээр ойрын хугацаанд эхэлнэ” гэсэн юм.

Харин “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Оюутолгой” дээр Тусгай хороо байгуулагдаж хөндлөнгийн шинжээчид томилж 3-4 сар ажилласны эцэст наймдугаар сарын эхээр дүгнэлт гарсан. Дүгнэлтээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрснийг өмнө нь “Рио Тинто”-гийн тайлбарлаж байснаар геотехникээс үүдээгүй гэж үзсэн.

Геотехникээс үүдсэн зардал нь 90 сая ам.доллар байхад бусад 1.4 тэрбум ам.доллар бол менежментийн алдаанаас болсон гэдэг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, менежментийн алдаа даамжирсаар 22 сар болсон гэсэн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчид гаргасан.

Дүгнэлтийг наймдугаар сарын 9-нд Засгийн газарт гардуулж өгсөн. Холбогдох мэргэжлийн хүмүүс судалж хэлэлцээрийн үе шатанд ашиглах бүрэн боломжтой” гэв. Мөн Оюутолгойн ТУЗ-ийн хурлаар Рио Тинтотой холбоотой хариуцлагын багц асуудлыг ярина гэдгийг онцолсон юм.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХЯМРАЛЫГ ДАВАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ДЭМЖИВ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Төсөлд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай тусгажээ. ҮАБЗ-өөс уг хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг дэмжжээ. Өөрөөр хэлбэл, Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо.

НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

БНХАУ наймдугаар сарын 24-нөөс хилээ хаасны улмаас Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоогоод байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дахин тээвэрлэж эхлэв. Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс мэдээлснээр, Монголын Улсын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч БНХАУ-ын талд шинжилгээ өгч сөрөг гарч, богинын нүүрс тээвэр эхлүүлсэн байна.

Нүүрс тээврийн жолооч нарыг COVID-19-ийн шинжилгээнд хамруулж байгаатай холбоотойгоор тээвэрлэлт удаашралтай байгаа аж.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын тест задраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье
Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын тест задраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​