fbpx Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шүүгчид болон АТГ-ын даргыг томилдог эрхээс татгалзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 25 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шүүгчид болон АТГ-ын даргыг томилдог эрхээс татгалзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хэсэгчлэн тавьсан хоригоос бүр мөсөн татгалзах хүсэлтийг ҮХЦ-д хүргүүлсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал, өмнөх Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар хориг тавьж, ҮХЦ-д хандсан. Учир нь дээрх хоёр хуулиар Ерөнхийлөгч ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүн, АТГ-ын даргыг санал болгож УИХ-аар томилуулдаг байх зарчмыг өөрчилсөн юм. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар эл хоригийг хэлэлцэн шийдвэрлээд, Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч УИХ хүлээн авахаас татгалзсан. Удахгүй уг асуудлаар Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болох байсан ч одоогийн Ерөнхийлөгч тавьсан хоригоос татгалзах хүсэлт хүргүүлж буйг ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээллийн үеэр тодотгов.

Тэрбээр, "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, улс төр, судлаачдын хүрээнд хамгийн их маргаан дэгдээж байсан асуудал болох шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр бүрэн эрхээсээ татгалзаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хоёр чухал зүйл бий болсны нэг нь шүүхийн томилгоо, болон шүүгчдэд хариуцлага тооцох механизм, тэр дундаа ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг хэн томилох вэ гэдэг асуудлаар тодорхой заалт орсон. Хоёрдугаарт, АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш, Ерөнхий сайдын санал болгосоноор УИХ зургаан жилээр томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Өмнөх Ерөнхийлөгч дээрх хоёр заалтад хориг тавьж, Үндсэн хуулийн цэцэд хандсан.

Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч дээрх хоёр эрхээсээ татгалзаж байна. Ингэснээр, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд баримталж байгаа томоохон шинэчлэл өнөөдрөөс эхэлж байна" хэмээв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн шударга ёс, шүүхийн шинэчлэлийн ажлыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд, сүүлийн найман сарын хугацаанд Ерөнхийлөгчийн хориг, ҮХЦ-д өгсөн хүсэлтийн дагуу гацаад байсан хуулиудыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж буйг онцоллоо.

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, "Хууль зүйн хувьд Ерөнхийлөгчийн институц ҮХЦ-д гаргасан хүсэлтээсээ татгалзаж буй цоо шинэ практик болж байна.

ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, гаргасан хүсэлтээсээ бүхэлд нь татгалзаж болохоор тусгасан байдаг. Ерөнхийлөгч энэ заалтын дагуу хүсэлтээс бүрэн татгалзаж байгаа юм" гэдгийг онцлов.

2013 оны Шүүхийн тухай хуулиар ШЕЗ буюу шүүгчийг шилж олдог байгууллагын томилгоонд Ерөнхийлөгч оролцсоноор "шударга бусын хонгил" гэсэн яриа нийгэмд бий болсон гэдгийг тэмдэглэв. Мөн 1993 оны хуулиар Шүүхийн сахилгын хорооны гишүүний томилгоонд Ерөнхийлөгчийн институц оролцсоноор, шүүчгийг томилох, хариуцлага тооцох асуудалд илүү хамааралтай оролцож ирснийг дурдлаа. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь энэ хамаарлыг тэнцвэржүүлэх зорилготой байсныг тодотголоо.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Шүүхийн тухай хуульд, ШЕЗ-ийн 10 гишүүний 5-ыг нь шүүгчдээс, 5-ыг нь ард түмний элч буюу УИХ-аас томилдог байхаар тусгасан. Харин гэмт хэрэгтэй тэмцэх ажил Ерөнхий сайдын хамаарах асуудал тул АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байхаар Авлигын эсрэг хуульд тусгажээ.

Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногт цэцэрлэгийн 125, сургуулийн 55 бүлэгт КОВИД-19 халдвар бүртгэгджээ
Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногт цэцэрлэгийн 125, сургуулийн 55 бүлэгт КОВИД-19 халдвар бүртгэгджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​