fbpx Талибууд Панжшер мужийг эзлэн авснаа мэдэгдэв
 
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/09/06
Унших
0 минут 54 секунд

Талибууд Панжшер мужийг эзлэн авснаа мэдэгдэв

КАБУЛ. /RIA Novosti/. Афганистаны Панжшер муж “Талибан”-ы хяналтад бүрэн орлоо гэж тус хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид твиттер хуудсандаа мэдэгджээ.

"Дайсны хөлсний цэргүүдийн сүүлчийн түшиц газар болох Панжшер мужийг бүрэн эзлэв. Улс орны аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд гарагсан сүүлийн хүчин чармайлт ч мөн үр дүнгээ өгч, Панжшер муж Исламын Эмирт улсын хяналтад бүрэн орлоо" гэж Мужахидын мэдэгдэлд дурдсан байна.

Эсэргүүцэгчдийн зарим нь тулалдаанд ялагдсан бол зарим нь зугтсан гэж тэрбээр нэмж хэсэн байна. Талибууд Панжшерийн ард түмнийг дарлахгүй гэдгээ батлан ​​хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

⇐ Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг СЕХ-д хүргүүлжээ
Ерөнхийлөгч 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа ⇒
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ