fbpx Жендерийн тэгш эрх зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 12 секунд

Жендерийн тэгш эрх зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал биш

Баталсан хуулийнх нь тоогоор улс орнуудын хөгжлийг хэмждэг бол манай улс тэргүүн эгнээнд жагсах нь ойлгомжтой. Гэвч хөгжил гэдэг тоо бус чанарын үзүүлэлт буюу улс орны нийгмийн байдал, иргэдийн амьдрал хэрхэн сайжирснаар хэмжигддэг зүйл юм. Монгол Улс жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг батлаад 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хууль эрх зүйн талаас үйл ажиллагаа жигдрээд салбар хороодын бодлого боловсруулагдсан боловч үйл ажиллагаа нь тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан байдаг. Шалтгаан нь олон нийтийн жендерийн талаарх ойлголт сайнгүй, жендерийг хэт гадны үзэл суртал гэж хүлээж авдаг байсантай холбоотой. Тодруулбал, жендерийн хэвшмэл ойлголт буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дүр үүрэг дэх ялгаа нь олон жил тогтчихсон. Үүнээс үүдэн нийгэмд жендерийн тэгш бус ойлголт ихсэх хандлагатай болсон юм. Манай улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт маш бага байгаа нь жендерийн мэдрэмжтэй бодлого шаардлагатайг илтгэж байна. Эрэгтэйчүүд эрсдэл өндөр ажил хийж гэрийнхээ санхүүгийн ачааллыг үүрдэг. Үүнээс үүдэн бухимдалд орж эрүүл мэндээрээ хохирдог нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байна.

Хүүхдүүдийн түвшинд мөн жендэрийг ярих ёстой. Учир нь 14-17 настай эрэгтэй хүүхдүүд сургууль завсардах нь охидоос гурав дахин их байдаг. Энэ нь боловсролын тогтолцоо, систем хөвгүүдэд ээлгүй байгаагийн илрэл юм.

“ХУВЬ ХҮНИЙ БОЛОВСРОЛЫН ТҮВШИНГЭЭС ЖЕНДЕРИЙН ОЙЛГОЛТ ХАМААРДАГ”

Жендерийн тэгш байдал бол хүний тэгш эрхтэй дүйцэхүйц чухал ойлголт билээ. Энэ нь дан ганц эмэгтэйчүүдийн ажиллах эрх, шийдвэр гаргах оролцоотой хамааралтай бус эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гэлтгүй бүх хүнд хамааралтай асуудал юм. Тиймээс дээрх хэвшмэл ойлголтууд залуу үед өвлөгдөж байгаа учир Азийн хөгжлийн банкнаас Жендерийн үндэсний хороотой хамтраад “Хүндлэл хүйс хамааралгүй” аяныг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Энэ удаагийн төслийн онцлог нь жендерийн тэгш байдал гэдэг төрийн байгууллагын ярих асуудал гэсэн ойлголт тогтчихсон байсныг өөрчлөх юм. Орон нутагт жендер гэдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоог тэнцүүлэх явдал, улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих тухай асуудал гэсэн хязгаарлагдмал ойлголт төлөвшсөн байв. Тиймээс олон нийтийн ойлголтыг өөрчлөхөд орон нутгийн түвшинд 18 ТББ, үндэсний хэмжээнд гурван ТББ хамтарч, төр хувийн хэвшил нэгдэж дээрх үндэсний хэмжээний төслийг хэрэгжүүлсэн юм. Төслийн багийн судалснаар орон нутагт хувь хүний туршлага, гэр бүлийн байдал, боловсролын түвшингээс хамааран жендерийн ойлголт бүрэлдэн тогтдог аж. Мөн төрийн байгууллагын ажилтны жендерийн тухай ойлголт, жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн мэдлэг хязгаарлагдмал байгаа нь ажиглагдсан байна. Олон нийтийн сүлжээ болон бусад хэрэгслээр дамжин аян 1.5 сая хүнд хүрчээ. Иргэд олон нийт жендерийн тэгш бус байдалд шүүмжлэлтэй ханддаг болсон нь аяны том үр дүн юм. Энэ асуудлыг тойроод үндэсний хэмжээнд олон нийтийн сүлжээнд болон бусад хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн билээ.

ЖЕНДЕРИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛСНООР ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭХ СОНИРХОЛ НЬ НЭМЭГДЖЭЭ

Өмнөговь, Булган, Дорнод, Баянхонгор, Ховд аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын 29 гишүүнээс бүрдсэн таван багийг бичил тэтгэлэгт сонгон шалгаруулсан байдаг. Сонгогдсон таван аймгийн иргэний нийгмийн байгууллагууд жендерийн хэвшмэл ойлголт, хандлагад нөлөөлөх “Хүндлэлд хүйс хамаагүй” үндэсний аяныг 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны хоёрдугаар сар хүртэл дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлэв. Жендерийн хүчирхийлэл, эрэгтэйчүүдийн дундаж наслалт, залуу малчдын жендерийн асуудлууд, хувийн хэвшил, хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн ялгаварлан гадуурхалт зэрэг орон нутгийн түвшинд зонхилж буй жендерийн асуудлуудыг ОНМХ-ийнхээ сэдэв агуулга болгон онцолж жендерийн тухай ойлголтыг орон нутгийн хүн амд илүү ойр, танил байдлаар хүргэх суурь аргачлал ашиглажээ. Орон нутгийн зорилтот бүлгүүд жендерийн талаарх суурь мэдээлэлтэй болсноор дуу хоолойгоо хүргэх, эрх тэгш нийгмийг цогцлооход гар бие оролцох хүсэл сонирхол нь нэмэгдсэн байна. Төгсгөлийн үнэлгээгээр “Хүндлэлд хүйс хамаагүй” аяны хүрээнд цацагдсан мэдээ, мэдээлэл, мэдээлэл сурталчилгааны материалыг хүлээж авснаар төсөл хэрэгжсэн таван аймгийн зорилтод хүн амын 87 хувьд нь жендерийн талаарх ойлголт, хандлагад өөрчлөлт гарсан гэсэн үнэлгээ өгсөн байна. Аянаас өмнө зорилтот бүлгийн 26 хувь нь жендерийн талаар зөв ойлголт, мэдээлэлтэй, үлдсэн 74 хувь нь ташаа ойлголттой байсан бол аянаас хойш 60 хувь нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм, соёлын ялгаатай байдал болохыг зөв ойлгож, мэдлэгтэй болжээ.

“Хүндлэлд хүйс хамаагүй” аян хэрэгжсэнээр нийгэм болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлагын талаарх олон нийтийн хүлээлт, хандлага уян хатан болсон байна.

Жишээлбэл, эрэгтэйчүүдийн дундаж наслалт, эрүүл мэнд, шийдвэр гаргах түвшин болон ажиллах хүчний оролцоо, ШИМТ салбар дахь охидын оролцоо, хөвгүүдийн боловсрол тэргүүтэй хэвлэл мэдээлэл, нийгэмд төдийлөн яригдаагүй шинэ шинэлэг сэдвүүд рүү хүмүүс анхаарах болжээ.

ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ИНДЕКСЭЭР МАНАЙ УЛС 10 “АЛХАМ” УРАГШЛАВ

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр улс орны жендерийн тэгш байдлын индексийг гаргадаг. Аяны дараа энэ оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улс 10 байр урагшилсан байна. Олон улсын жендерийн индексийг гаргахдаа эдийн засгийн оролцоо, хүч нөлөө,боловсрол тэгш байдал, эрүүл мэндийн үйлчилгээний тэгш хүртээмж, шийдвэр гаргах түвшний тэгш оролцоо гэсэн дөрвөн үзүүлэлтийг чухалчилж авч үздэг. Үүнээс манай улс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор маш хангалтгүй түвшинд жагссан хэвээр байна. Сонгуулиас сонгуулийн хооронд нэр дэвших эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа ч сонгогдох нь цөөн байна. Үүнд сонгогчдын боловсрол, ойлголт, үзэл хандлага нөлөөлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 2006 оноос буурч, 2019 оны байдлаар хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 53 хувь нь ажил эрхэлж байна гэсэн дүн гарчээ. Эмэгтэйчүүд цалин бага салбарт ажиллахаар цаашид өсөж хөгжих боломж нь буурдаг юм. Эмэгтэйчүүдийг дэмжсэнээр олон бизнес бий болж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах боломжтой. Ядуурлыг бууруулах эрх ашиг байдаг л бол жендерийн тэгш эрхийн асуудлыг бодлогодоо нэвтрүүлж ажиллах хэрэгтэй юм.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол, Оросын харилцаа: Ахиц дэвшлийн он жилүүд
Монгол, Оросын харилцаа: Ахиц дэвшлийн он жилүүд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​