fbpx Салбартаа “элэггүй” ч даргын суудлын даллагатай Б.Бямбадорж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Манай 76
Огноо
Унших
6 минут 30 секунд

Салбартаа “элэггүй” ч даргын суудлын даллагатай Б.Бямбадорж

Өнгөрөгч зуны долоодугаар сарын 3-нд Улаанбаатар хотын эмнэлгийн гадна нэгэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй гэгээн цагаан өдрөөр гудамжинд нас барсан. Эрүүл мэндийн байгуллагын хүнд суртлаас болж ийм эмгэнэлтэй явдал 21-р зууны нийслэл хотод тохиолдсон нь итгэхэд ч бэрх явдал.

Харин үүний дараа НЭМГ-ын дарга Б.Бямбадорж тухайн иргэний талаар “Амьдардаг өрөөнийх нь орчин тааруу, орон сууцны зоорийн давхарт байрладаг. Сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэдэг өгүүлэмж өгсөн байна” хэмээн талийгаачийг тавласан гэмээр илт ялгуурлан гадуурхсан мэдээлэл хийж эмч хүний ёс зүйг уландаа гишгэж байв.

Зүй нь өөрийнх нь хариуцсан нийслэлийн эмнэлэг, тэр дундаа Яаралтай тусламжийн төв ийм хүнлэг бус үйлдэл гаргасны төлөө ажил хариуцсан Б.Бямбадорж өөрөө хамгийн түрүүнд хариуцлага хүлээх учиртай байв. Гэтэл үхсэн хүн үг хэлдэггүй гэдэгчлэн бурууг талийгаач руу тохсон ийм мэдээлэл хийснээрээ энэ хүн хэн бэ гэдгээ нийгэмд таниулсан юм.

Тэрбээр энэ хэрэг явдлын улмаас ажил хариуцсан хүмүүстэй хариуцлага тооцохдоо ч бас эрх ашгийн зөрчил гаргасан. Тодруулбал, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлж, тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболдыг оронд нь дэвшүүлэн томилж байв. Эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсанд хариуцлага хүлээх учиртай гол буруутан нь ажил үүргийн хуваарь ёсоор бол С.Ариунболд байж таарах нь ойлгомжтой атал харин бүр эсрэгээр нь дэвшүүлэн томилсныг эрх ашгийн зөрчил гэж харахаас өөр яахав.

С.Ариунболд энэ эрхэм М гэх эмчийг зодсон, шарил тээвэрлэх үйлчилгээтэй холбоотой бохир “тоглолт”-од оролцож хөлжигчдийн нэг гэсэн мэдээлэл нь тэр үеэр нийгэмд ил болж байв.

Ер нь Б.Бямбадоржийн талаарх таагүй мэдээлэл л хөвөрдөг. Тэр бүхнийг дурдах гэвэл уртаас урт жагсаалт болох байх.

Түүнийг 2019 онд ЭМЯ-ны ТНБ-ийн дарга болоход “Cалбартаа “элэггүй” Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвших нь зөв үү” гэсэн санаа оноо явж байв.

Олон нийт ингэж эргэлзэх шалтгаан ч хангалттай байсан биз. Тухайлбал, тэрбээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга байхдаа Төрийн албан хаагчдын эмнэлгийг хувьдаа авахаар санаархсан, ясны чөмөг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийн 4.1 тэрбумыг тендергүй, бүр асуудал хариуцсан яамнаасаа нуун зохион байгуулсан гээд мэргэжлийнхээ салбар руу ханцуйдаа “хутгатай” ажилласан гэлцэх юм билээ.

УКТЭ-ийн зүүн жигүүрийг нураахад Б.Бямбадорж идэвх зүтгэлтэй оролцон шэлевр төмөр, вакум цонх, мод зэргийг маш хямд үнэлэн авч “Бөхийн өргөө”-ний урд байрлах дөрвөн давхар “Эрин” хувийн эмнэлгээ өргөтгөн 3,4 давхар болгосон овсгоотой эр гэсэн.

2005 онд I эмнэлгийн ариутгалын тасгаас алдагдсан автоклав болон бусад тоног төхөөрөмж Б.Бямбадоржийн хувийн эмнэлгээс олдсон байдаг юм билээ.

Түүнтэй холбогдон яригддаг өөр нэг таагүй зүйл гэвэл өөрийнхөө хувийн эмнэлгийг бариулахдаа Онцгой байдлын газрын албан хаагчдыг хямд хөлсөөр бараг үнэгүй шахам хамгаалах хэрэгсэлгүй ажиллуулснаас үйлдвэрлэлийн осол гаргах үеэр нэгэн залуу тархиндаа хүнд гэмтэл авч, бүх насаараа тахир дутуу болсон гэдгийг эмнэлгийнхэн нь нотолдог.

Тэрбээр ЭМЯ-нд тушаал дэвшиж ирээд салбараа өөд нь татая гэхээсээ илүүтэй яамаа бужигнуулж, ЭМЯ-ны бүх тендер, төсөл хөтөлбөрийг дур зоргоороо бужигнуулж эхэлсэн байна. Тухайн үед түүнийг нэг тендерийг нэг тэрбум төгрөгөөр үнэлдэг гэсэн мэдээлэл нийтлэгдэж байсан юм даг. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын гүйцэтгэгчтэй холбоотойгоор “Хар чонот” компанийн захирлаас 1 тэрбум төгрөг нэхсэн талаар Монгол Улсын гавьяат барилгачин тус компанийн захирал барин тавин ярьсан гэх мэдээлэл бий.

Тэрбээр яаманд ирээд ажилтнуудыг өдөр бүр өрөөндөө дуудан чиний хувь заяаг би мэднэ гэж сүрдүүлж, өөрийн хувийн эмнэлэгтээ давуу эрх олгох, зөвшөөрөл, лиценц гаргуулах явдал газар авсан гэлцэж байв.

Мөн яамны Гадаад харилцааны даргаар өөрийн туслахаар ажиллаж байсан Цасчимэг гэх сувилагчийг томилж төрийн ажлыг дэндүү үнэ цэнэгүй болгож дуулиан дэгдээж байв.

Харин аз болж тараа таниулсан уу, яасан энэ албан тушаалдаа нэг их удалгүй гадаадад суралцах хүсэлт гаргаж чөлөөлөгдсөн юм даг.

Гэвч тэр хэсэг хугацааны дараа Нийслэлийн эрүүл мэндийн газар гэх чухал албыг удирдахаар эргэж ирсэнд олон нийт тийм ч таатай хандаагүй.

Эмнэлгүүдийг олигархи дарга нараас салгаж ядаж байхад өөр хүн олдохгүй юм шиг Б.Бямбадоржийг томиллоо гэсэн иргэдийн бухимдалтайгаар тэр энэ албанд ирж байв.

Нийслэл хотод цар тахлын халдвар одоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Уг нь Улаанбаатарын иргэд вакцинжуулалтын бүрэн тунд хамгийн идэвхтэй сайн хамрагдсан гэдэг нь маргашгүй үнэн. Гэвч халдвар эргэн нэмэгдэж байна. Ийм хариуцлагатай цаг үед тэрбээр хотын иргэдээ халдвараас хамгаалах чиглэлээр зохион байгуулалтын ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй хэвээр л байна.

М.Нэргүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшний цахим уулзалт хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшний цахим уулзалт хийнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​