Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байсан.
Тэгвэл түүний оронд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгтсайханыг томилхоор болжээ.
Гэхдээ одоогоор Ц.Билэгсайханыг албан ёсоор томилох тушаал нь гараагүй байгаа тухай Эрүүл мэндийн яамны эх сурвалж хэллээ.
Ц.Билэгтсайхан нь Хоёрдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирлаар 2020 оноос хойш ажилласан бөгөөд микробиологи, дархлал судлалын чиглэлээр Япон улсад докторын зэрэг хамгаалж байсан аж.