fbpx Коронавируст халдварын 3,677 тохиолдол шинээр батлагдаж, 6 хүн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/09/08
Унших
0 минут 51 секунд

Коронавируст халдварын 3,677 тохиолдол шинээр батлагдаж, 6 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,677 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 243,719 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,469 нь нийслэл хотод,
  • 2,208 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2,208 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 982 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19,440 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 29,639 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ТАНИЛЦАВ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН БАГАНУУР, БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН БАГШ НАРТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫНХАА ҮЕЭР ҮНДСЭН ГУРВАН СЭДВИЙН ХҮРЭЭНД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ