fbpx Төрийн агентлагийн зарим дарга нар тэрбумын хөрөнгөтэй-2
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 30 секунд

Төрийн агентлагийн зарим дарга нар тэрбумын хөрөнгөтэй-2

АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Манай сонин Их хурлын гишүүд, сайд, дүүргүүдийн Засаг дарга нар, дэд сайдууд ямар хөрөнгө орлоготойг дэлгэрэнгүй хүргэсэн билээ. Тэгвэл өмнөх дугаартаа төрийн агентлагийн зарим дарга нар тэрбумын хөрөнгөтэйг онцолсон бол энэ удаад агентлагийн дарга нарын хөрөнгө, орлогыг үргэлжлүүлэн танилцуулж байна.

Б.Асралт ТЭРБУМЫН ОРОН СУУЦ, 180 САЯ ТӨГРӨГИЙН АДУУТАЙ

сонин mn

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт

Гаалийн дарга 26.6 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого 6.5 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Тэрбээр тэрбум төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууц, нэг авто зогсоолтой. Land Rover, Range Rover автомашинтай. Эдгээр нь 135 сая төгрөг хүрнэ. Түүнчлэн 188 сая төгрөгөөр үнэлсэн 55 адуутай.

Тэр дунд хурдан удмынх нь 15 гэжээ. Мөн 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 50.5 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Төгсмонгол Трейдэд 1000 ширхэг хувьцаа эзэмшдэг.

ТАТВАРЫН ДАРГА 160 САЯ ТӨГРӨГИЙН ХОЁР ЖИЙП ХӨЛӨГЛӨДӨГ

сонин mn

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал

Монгол Улсын татварын газрын даргын нийт орлого 46.4 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх “О” гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Харин тэрээр 395 сая төгрөгийн хоёр орон сууцтэй. Тээврийн хэрэгслийн хувьд 160 сая төгрөгөөр үнэлэгдэх Land Rover, Land Rover V1 автомашинтай. Дөрвөн сая төгрөгийн үнэд хүрэх 40 хоньтой. 30 сая төгрөгийн хоёр газартай бол үнэт эдлэлгүй гэнэ. Гэхдээ 22.9 сая төгрөгийн хадгаламжтай бол 600 сая төгрөгийн авлага, 23 саяын зээлтэй юм байна. Ай Си Трэйд компанид 1000, Эрдэнэс Таван Толгой компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг.

БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА МАШИНГҮЙ, 10 САЯЫН ГАЗАРТАЙ

сонин mn

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан

Бүртгэлийн ерөнхий газрын дарга 37.8 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийнх 7.2 сая төгрөг. 313.2 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг авто зогсоолтой. Харин тээврийн хэрэгсэл, мал, үнэт эдлэл байхгүй гэж АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогодоо бичжээ. Мөн 10 сая төгрөгийн хоёр газар, 267.7 сая төгрөгийн хадгаламжтай. Эй Ти Инженеринг компанид 10000 ширхэг , Эрдэнэс таван толгой компанид 3752ширхэг, Их дэлгүүрийн 149 ширхэг хувьцааг эзэмшдэг.

Ш.МЯГМАР “ТЭР ИХ ЖУУЛЧИН КОМПАНИ”-Д 64000 ХУВЬЦААТАЙ

сонин mn

Усны газрын дарга Ш.Мягмар

Монгол Улсын Засгийн газар Усны газрыг шинээр байгуулж, мэргэжлийн хүн хэмээн Ш.Мягмарыг даргаар нь томилсон. Тэгвэл 28.2 сая, гэр бүлийн гишүүд 10.3 сая төгрөгийн орлоготой. 222 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хоёр орон сууц, хоёр авто гаражтай. Тээврийн хэрэгслийн хувьд Toyota Crown, Toyota, Prado автомашин хөлөглөдөг. Машинууд 59 сая сая хүрнэ. Мөн 74 сая төгрөгөөр үнэлэгдэх 0.7 га хэмжээтэй гурван газартай бол үнэт эдлэлгүй, 47.3 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Тэрбээр Тэр их жуулчин компанийн 64000 ширхэг хувьцааг эзэмшдэг.

ЦАГ УУРЫН ДАРГА 29 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

сонин mn

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин

С.Энхтүвшин дарга 130.4 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүд нь 8.4 сая төгрөг. Тэрбээр 210 сая төгрөгийн хоёр орон сууцтай бол Toyota, Land Cruiser 200 автомашинтай юм байна. Машинаа 70 саяар үнэлжээ. Мөн 1.8 сая төгрөгийн үнэлгээтэй гурван адуутай.

Таван сая төгрөгийн 700м2 газар эзэмшдэг. Үнэт эдлэлгүй, 29 сая төгрөгийн хадгаламжтай.

Аль нэг компанид хувьцаа эзэмшдэггүй гэж ХОМ-тээ бичсэн байна.

Д.ЗАГДЖАВ 4.2 ТЭРБУМЫН ХОЁР ОРОН СУУЦ, ЗУРГААН МАШИНТАЙ

сонин mn

ШШГЕГ-ын дарга Д.Загджав

Шүүхийн шийдвэрийн дарга Д.Загджавын жилийн орлого 34.2 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 24 сая төгрөг.

Тэрээр 4.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай. Тээврийн хэрэгслийн хувьд 460 сая төгрөгийн Lexus LX 460- 1, Lexus 570- 1, Infiniti FX35- 1, Lexus LX 450- 1, Lexus 470- 1, Hummer H2 автомашинтай. 130 сая төгрөгийн үнэт эдлэл, 406 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Мөн тэрбээр Эрдэнэс ТТ компанид 4288 ширхэг, Улсын их дэлгүүрийн 299 ширхэг хувьцаа эзэмшдэг.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ДАРГА 30 САЯ ТӨГРӨГИЙН ГАЗАР ЭЗЭМШДЭГ

сонин mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн

Эрүүл мэндийн даатгалын газрын дарга 65.4 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого 836 мянга гэж ХОМ-тээ бичжээ. Тэрбээр 964.2 сая төгрөгийн гурван орон сууц, үйлчилгээний зориулалттай дөрвөн үл хөдлөх, нэг авто зогсоолтой. 60 сая төгрөгийн үнэлгээтэй Toyota, Rav 4 машинтай. 11.6 сая төгрөгийн гурван адуу, 20 үхэр, 20 хоньтой юм байна. Мөн 30 сая төгрөгийн үнэлгээтэй 700м2 газар гурвыг эзэмшдэг бол 14 сая төгрөгийн үнэт эдлэл, 9.4 саяын хадгаламжтай. Эрдэнэс тавантолгой компанид тодорхой хувьцаа эзэмшдэг.

ГЕНЕРАЛ Ж.БОЛД 710 САЯЫН ҮЛ ХӨДЛӨХ, 4100 ХУВЬЦААТАЙ

сонин mn

ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч хошууч генерал Ж.Болд

Дотоодын цэргийн командлагч Ж.Болд 2017, 2018 онд газрын дарга. 2019 онд дэд даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жилийн долдугаар сараас ерөнхий газрын даргаар томилогдсон. Түүний хөрөнгийг сонирхвол, нийт орлого нь 54.6 сая, гэр бүлийнх 5.4 сая төгрөг юм байна. Харин 710 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууц, гурван автозогсоолтой. Мөн 26 сая төгрөгийн есөн адуу, 22 үхэртэй. 0.7 га газар эзэмшдэг. 38 сая төгрөгийн хадгаламж, Эрдэнэс таван толгой ХК-ийн 4188 ширхэг хувьцаатай гэж мэдүүлжээ.

ХУРАНДАА Д.ЯДАМДОРЖ ДАРГА 350 АДУУ, 100 ҮХЭРТЭЙ

сонин mn

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Д.Ядамдорж

473.5 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийнх нь 14 сая. 215 сая төгрөгийн амины орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй. 415 сая төгрөгийн 100 үхэр, 350 адуутай. Өмчлөх-0,03 га-1, эзэмших-0,07 га-1 газартай. Таван сая төгрөгийн үнэт эдлэл, 258 сая төгрөгийн хадгаламжтай. Сэртэн-Оргил Уул, Багануур , Девелпмент ресурс компани , Алмаас компани , Таван толгой, Оюут Сэртэн компанид хувьцаа, 552, 86, 50, 2144, 100 ширхэг хувьцаатай.

СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ

сонин mn

“Соёл, урлагийн газар”-ын дарга Ц.Нацагдолгор

Өнгөрсөн жилийн наймдугаар сард томилогдсон. Нийт орлого 59.5 сая. Гэр бүлийн гишүүдийн орлого байхгүй. 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, авто зогсоолтой. 36 сая төгрөгөөр үнэлсэн жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 400- 1 автомашинтай. 40 сая төгрөгтэй дүйцэх 20 адуу, 300 хоньтой юм байна. Мөн 140 сая төгрөг хүрэх эзэмшлийн 5 га-, өмчлөх 4 га газартай. 20 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.2 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Коронавируст халдварын 3,680 тохиолдол шинээр батлагдаж, 10 хүн нас барлаа
Коронавируст халдварын 3,680 тохиолдол шинээр батлагдаж, 10 хүн нас барлаа
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​