fbpx Хар тамхины хэрэгт хоёр удаа нэр холбогдсон М.Бадрах нарт хариуцлага тооцохыг АН-ын дарга С.Эрдэнээс гишүүд нь шаардав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 40 секунд

Хар тамхины хэрэгт хоёр удаа нэр холбогдсон М.Бадрах нарт хариуцлага тооцохыг АН-ын дарга С.Эрдэнээс гишүүд нь шаардав

АН-ын ротацийн санал хураалт энэ сарын 25-нд болно. Бас л будлиан үүсэх шинжтэй. Төв намаас анхан шатны үүрүүддээ намын гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэл, саналын эрхтэй гишүүдийн албан ёсны бүртгэлийг өгөөгүй байгаа нь будлиан болохын нэг томоохон дохио болж байна. Нэгэнт төв нам нь саналын эрхтэй гишүүдийн бүртгэлээ  анхан шатны байгууллагуудтайгаа тулгаж үзээгүй  тул БЗД-ын 23 дугаар хорооны Ардчилсан намын үүрийн дарга, дүүргийн намын хорооны гишүүн  Д.Энхтүвшин нарын зэрэг идэвхтэй хэсэг нь саналын эрхтэй гишүүн нэг бүрийнхээ гарын үсэгтэй бичгийг С.Эрдэнэ даргадаа хаяглан хүргүүлжээ. Гэвч С.Эрдэнэ даргын албатууд нь ямар ч  арга хэмжээ авсангүй.

Ер нь АН-ынхан  дүрмээ шинэчилж, удирдлагуудаа сольсноос хойшхи хугацааанд шинэчлэлийн дорвитой юм харагдахгүй байна. Нөгөө л бахь байдаг бүлэглэлүүдийн хуйвалдаан, талцал, элдэв хор найруулга, захиргаадалтын үеийн явуургүй арга барилаар ажилласан хэвээрээ ажээ. Уг нь С.Эрдэнэ намын даргаар сонгогдож гарч ирсэнийхээ дараахан “Гишүүдээ сонсож, тэднийхээ эрх ашгийг хамгаалж, шударга ёсны төлөө тууштай ажиллана” гэх мэтээр мэдэгдэж байсансан. Гэтэл одоо мань хүн энэ намыг хувийн компани маягаар удирдах боллоо хэмээн шүүмжлэх хүн олон болоод байна. Түүний иймэрхүү мугуйдлал нь тус намын дотоод хяналтын байгууллагад өөрийн үзэмжээр, урьд өмнө янз бүрийн үл бүтэх үйлдлүүдэд нэр холбогдож явсан этгээдүүдийг хүчээр оруулах зэрэг дүрмийн бус олон үйлдлээр илрэх болж, шударга гишүүд нь шаардлага, уриа лоозонгоо бариад намынхаа байрны үүдэнд байнга жагсдаг болжээ.

Мөн С.Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар урьд нь хар тамхины хэрэгт  хоёр ч удаа орооцолдож явсан М.Бадрах гэгчийг томилсон нь одоо бөөн хэл ам, хэрүүл шуугиан үүсгээд байна. Тэсгэн атлаа харин Дүүрэг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  төлөөлөгчөөр удаа дараа сонгогдон муугүй ажиллаж байгаа БЗД-ын АН-ын гишүүн Т.Батцогтыг Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас ямарч үндэслэлгүйгээр  шууд хассан байх жишээтэй.  Иймд Баянзүрх дүүргийн АН-ын хорооны гишүүд нь С.Эрдэнэ болон  Ерөнхий  нарийн бичгийн дарга Ц.Туваан, Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал нарт таван зүйл бүхий шаардлага хүргүүлжээ.

Ротацид нэрээ дэвшүүлсэн БЗД-ийн АН-ын гишүүн гэх зарим нэр дэвшигчдийн дотор  бас ихээхэн эргэлзээтэй хүмүүс ч цөөнгүй байна. Энэ тухай шударга гишүүдийнх нь дунд "Нэр дэвшигч Нямдорж, Ганхуяг, Мөнх-Эрдэнэ, Бадрах зэрэг МАН-ын бууны ноход буюу тус намын захиалгаар АН-ынхаа дотор хор найруулж явдаг, духан дээрээ "шинэчлэгч" гэсэн хуурамч пайз зүүсэн хүмүүс хот, дүүргийн намын хорооны гишүүн болох юм бол намын хагарал улам даамжирна" хэмээн халаглаж, харамссан яриа хөөрөө газар авч байгаа аж.  Тэдний үнэлэмж үнэний ортой болов уу. Тэдгээр үл бүтэх хүмүүс нь саналын эрхгүй буюу гишүүний татвараа төлөөгүй хүмүүсийг бугуйлдаж аваад "Бид та нарын татварыг төлчихнө. Тэгээд саналын эрхтэй болоод бидний төлөө санал өгөөрэй" гэх мэтээр хуйвалдаанаа хийж эхэлжээ. Эндээс анзаарахад төв намаас нь саналын эрхтэй гишүүдийн нэгдсэн бүртгэлийг анхан шат руугаа явуулж тулгалт хийгээгүй нь тэдний ийм луйврыг далдуур дэмжсэн хэрэг болоод байна. Юутай ч саналын эрхтэй шударга гишүүд нь тиймэрхүү хорлон сүйтгэгчдийг сайн мэдэх тул тэдний төлөө санал өгөхгүй нь лавтай.  АН  тиймэрхүү ёс зүйгүй хүмүүсийг овоолж байдаг хогийн сав биш л дээ.

 

 

Б.Отгонбаяр

Шуурхай.мн 

        Монголд   "Anti-Diabetes" төслийг  хэрэгжүүлж  эхэллээ
Монголд "Anti-Diabetes" төслийг хэрэгжүүлж эхэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​