fbpx БШУЯ: БИ БАГШ-2 ТӨСЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 15 секунд

БШУЯ: БИ БАГШ-2 ТӨСЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Төслийн нэр: БИ БАГШ-2
Санаачлагч: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Хамтран ажиллагч: “БОЛОВСРОЛ СУВАГ” телевиз
Зохион байгуулалтын хэлбэр: Телевизийн зорилтот төсөл

Зорилго: Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтан шилдэг, арга зүй ур чадвартай, манлайлагч багш нарыг дэмжин, урамшуулж, багшийн ажлын онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах замаар багш мэргэжлийн нийгэм дэх үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх

Хэрэгжих хугацаа: 2021 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар
Хамрах хүрээ: Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд багш мэргэжлээрээ ажиллаж буй хүн бүрт оролцох боломж нээлттэй.
Шагналын сан: 100,000,000 /нэг зуун сая төгрөг/

“Би багш” зорилтот нэвтрүүлэгт оролцох хүсэлтээ ирүүлсэн багш нараас анхан шатны шалгаруулалтаар 20 багшийг шалгаруулна. Эдгээр багш нар телевизийн цуврал нэвтрүүлгүүдэд оролцож, даалгавар гүйцэтгэн хасагдах журмаар өрсөлдөнө. Сүүлийн шатанд шалгарах шилдэг 4 багшийн “Хөрөг” нэвтрүүлгийг бэлтгэж, орон даяар цацах ба тэдний дундаас шилдгийн “Шилдэг” нэг багшийг шалгаруулж, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөр шагнаж урамшуулна.

Оролцогч багш нарт тавих нийтлэг шаардлага:

  • Багш мэргэжлийн ёс зүйг чанд сахин баримталдаг, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байх;
  • Багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах эрмэлзэлтэй байх;
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, тогтвор суурьшилтай ажиллах хүсэл зорилготой байх;
  • Сургууль, хамт олон, суралцагч, эцэг эх олон нийтийн дунд мэргэжлийн ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөхүйц амжилт бүтээл гаргасан байх;
  • Өөрийгөө илэрхийлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн ажил зохион байгуулах, бичил төсөл хэрэгжүүлэх чадвартай байх;\
  • Англи хэлний анхан шатны буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх; (Мэргэжлийн хүрээнд англи хэл дээр унших, бичих, орчуулах чадвартай байвал давуу тал болно).
  • Боловсрол судлал, хүүхдийн сэтгэл зүй, хүүхэд хамгаалал, тэгш хамруулах боловсрол, тогтвортой хөгжлийн боловсролын талаар мэдлэг, ойлголттой, сургалт зохион байгуулсан, хамтран оролцсон туршлагатай байх;
  • Танхимын болон зайны сургалт зохион байгуулахад мэдээлэл, харилцааны технологийг бүтээлчээр хэрэглэх, ашиглах чадвартай байх;
  • Зураг авалтын үеэр /10-11 дүгээр сард/ Улаанбаатар хотод байрлан /эрүүл мэндийн болон бусад шалтгаангүйгээр/ оролцох боломжтой байх;

ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ:

Оролцогчдыг бүртгэх:

  • Оролцогчдыг 2021 оны 09 дүгээр сарын 07-оос 20-ны хооронд бүртгэнэ.
  • Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй, нийтлэг шаардлагыг хангасан, мэргэжлийн багш бүр бүртгүүлж болно.
  • Шилдгийн шилдэг багшийг дараах 3 үе шатаар шалгаруулна. Үүнд:

I ҮЕ ШАТ: Нэвтрүүлэгт оролцох багшийг шалгаруулах
Хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 20-оос 30-ны өдөр

Онлайн бүртгэлийн асуулгад хариулсан байдал, бүрдүүлсэн баримт, нотолгоог үндэслэх, онлайн ярилцлага зохион байгуулах замаар анхан шатны шалгаруулалтыг хийж, реалити нэвтрүүлэгт оролцох 20 багшийг сонгон шалгаруулна.

Шаардлагатай тохиолдолд нэр дэвшигч багш болон сургалтын байгууллагатай холбогдон нэмэлт тодруулга авах, онлайн ярилцлага хийх зэргээр мэдээллийг баталгаажуулж болно. Анхан шатны шалгаруулалтын явц, үр дүнг төслийн эхний нэвтрүүлгээр үзэгчдэд хүргэх тул онлайн уулзалт, ярилцлагын бичлэг хийхийг шалгаруулалтад оролцох багштай зөвшилцсөн байна.

II ҮЕ ШАТ: Сүүлийн шатанд өрсөлдөх шилдэг 4 багшийг шалгаруулах
Хугацаа
: 2021 оны 10-11 дүгээр сар

I үе шатнаас шалгарсан 20 багш нийт 12 реалити нэвтрүүлэгт оролцоно.
Нэвтрүүлгийн туршид багш нар мэргэжлийн заах арга зүй, багшийн манлайлалтай холбоотой ур чадвараа сорих даалгаврыг багаар болон бие даан гүйцэтгэж, хамгийн бага оноо авсан оролцогч хасагдах журмаар өрсөлдөнө.

Нэвтрүүлгийн явцад хамгийн өндөр оноо авсан 4 багшийг шалгаруулна.

Нэвтрүүлгийн явцад оролцогчийн гүйцэтгэх даалгавар нь багшийн дараах ур чадварыг сориход чиглэнэ. Үүнд:

  • Эцэг, эх олон нийт, нийгэмд нөлөөлөх манлайллын ур чадвар
  • Оновчтой төлөвлөлт, зохион байгуулалт хийх, менежментийн ур чадвар
  • Сургалт, хүмүүжлийн ажлаа зохион байгуулах явцад тулгарах гэнэтийн, тодорхойгүй нөхцөлд уян хатан, мэдрэмжтэй хандаж, оновчтой шийдэл гаргах чадвар
  • Шинжлэх ухаанч, шүүн тунгаах, бүтээлч сэтгэлгээний арга барил хэрэглэх, асуудал шийдвэрлэх чадвар
  • Онлайн орчинд, нээлттэй эх сурвалжуудыг гадаад хэл дээр ашиглан өөрийгөө хөгжүүлэх, судалгаа хийх чадвар
  • Мэдээлэл харилцааны технологийн ур чадвар
  • Тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжлийн бодлого, тэгш хамран сургалтын үзэл санааг сурагч, эцэг эх, гэр бүл, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх мэдлэг, ур чадвар
  • Боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын мэдлэг, ур чадвар
  • Хүүхдийн хувийн онцлог, ялгаа, хөгжих хэрэгцээг ойлгож, мэдрэх, хөгжлийн онцлог ялгаатай суралцагчдыг хөгжүүлэх ур чадвар
  • Сургалтын хөтөлбөрийн агуулга, сурах арга барилыг сурагчдад эзэмшүүлэх, мэдлэг бүтээлгэх арга зүй, ур чадвар

Дээрх чиглэлүүдээс гадна тухайн нөхцөл байдлаас хамааран төслийн баг, менторуудын санал зөвлөмжид үндэслэн нэмэлт, тусгай даалгаврыг гүйцэтгүүлж болно.

Нэвтрүүлгийн туршид оролцогч багш нар гүйцэтгэх даалгавартай холбоотойгоор төслийн баг, ментор, зөвлөхүүдийн зохион байгуулах сургалтуудад хамрагдах ба сургалтын гол агуулгыг хураангуйлан үзэгчдэд хүргэнэ.

III ҮЕ ШАТ: Шилдгийн шилдэг багшийг тодруулж, урамшуулах:
Хугацаа: 2021 оны 12 дугаар сар

Өмнөх шатны шалгаруулалт хийсэн тухай нэвтрүүлгүүд болон сүүлийн шатанд шалгарсан шилдэг 4 багш тус бүрийн хөрөг нэвтрүүлгийг бэлтгэн, үзэгчдэд хүргэнэ.

Шилдэг 4 багшаас шилдгийн “Шилдэг” 1 багшийг нэвтрүүлгийн туршид цуглуулсан оноо, эцсийн шатны тусгай даалгаврын гүйцэтгэлд өгөх шүүгчдийн үнэлгээ, олон нийтийн санал асуулгын дүнг үндэслэн шалгаруулж, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөр шагнаж, урамшуулна.

Бүртгүүлэхэд шаардлагатай зүйлс:

  1. Иргэний үнэмлэхийн нүүр болон арын зураг
  2. Багшийн ёс зүйг чанд баримталдаг талаар нотлох баримт PDF файлаар /Ёс зүйн хороо/зөвлөлийн тодорхойлолт PDF файлаар /
  3. Багш мэргэжлийн ур чадвараараа аймаг, дүүрэг, улсын хэмжээнд манлайлж, ур чадвараа бататгасан, онцлох амжилт гаргасан зэргийг нотлох баримт, сертификат, батламж, өргөмжлөл гэх мэт / PDF, DOC, PNG файлаар
  4. Нийгмийн сайн, сайханд зориулж оруулсан хувь нэмрээ нотлох баримтыг doc, pdf, png, ppt файл хэлбэрээр
  5. Багш мэргэжлийн үнэ цэн, өөрийн амжилт бүтээл, цаашдын зорилго, зорилтынхоо талаар 500 хүртэл үгтэй эсээ бичиж, DOC файлаар
  6. Өөрийн ажил, мэргэжлийн үнэ цэн, амжилт, бүтээл, зорилго, хүсэл, мөрөөдлийнхөө талаар 3-5 минутын танилцуулга видео бичлэг зэргийг урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай.

Бүртгэлийн асуулгад хариулахдаа дээрх файлуудыг заасан хэсэг тус бүрт хавсаргахыг анхаарна уу.

Хэрэв та дээрх нийтлэг шаадлагуудыг хангасан, "Би багш-2" телевизийн зорилтот төсөлд оролцож, нийгмийг соён гэгээрүүлэх, багш мэргэжлийн ур чадвараа сорих чин эрмэлзлэлтэй бол ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй.

Б.Жавхлан: Хог, дулаан, цахилгааны хөнгөлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зогсооно
Б.Жавхлан: Хог, дулаан, цахилгааны хөнгөлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зогсооно
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​