fbpx Өнөөдөр 40 цэгт нийт 5,352 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/09/16
Унших
0 минут 56 секунд

Өнөөдөр 40 цэгт нийт 5,352 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 40 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дээрх цэгүүдэд нийт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 5,352 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины

  • I тунг 183,
  • II тунг 600,
  • нэмэлт сэргээх тунг 4,637 буюу нийт 5,420 иргэн хийлгэжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.2 хувь байна. Мөн зорилтот бүлгийн буюу 2,847 жирэмсэн эх, 12-15 насны 64,552, 16-17 насны 25,594 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов
Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ