fbpx Б.Жавхлан: Ирэх оны төсөв цар тахлын дараах сорилт руу чиглэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 5 секунд

Б.Жавхлан: Ирэх оны төсөв цар тахлын дараах сорилт руу чиглэнэ

Засгийн газрын хуралдаанд ирэх оны төсвийн төслийг танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлэв.

-Сангийн яам ирэх оны төсвийг хэрхэн төсөөлсөн бэ. Цар тахлын нөлөөллийг яаж тооцов?

-Жил бүрийн есдүгээр сарын 15-нд Сангийн яам ирэх оны төсвийн төслийг өргөн мэдүүлдэг. Энэ хуулийн анхны төслийг танилцууллаа. Мөн төрийн худалдан авалттай холбоотой судалгааны үр дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл энэ онд тааруу буюу 30 хувьтай байна. Өнгөрсөн оны энэ үед 50 хувь байсан юм. Үүнд цар тахлын үеийн тээвэрлэлт саатсан зэрэг асуудал нөлөөлсөн гэж үзэж байна. 2022 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэх төсөөлөл байна. Ирэх оны төсөв COVID-19 халдварын дараах үеийн эдийн засгийн сорилттой холбоотой. Өдөр тутам тодорхойгүй асуудал дагуулж байна.

Энэ онд эдийн засгийн уналт ёроолдоо хүрч, ирэх онд сэргэнэ гэж төсөөлөн улсын төсвийг боловсруулсан. Төсвийн шинэчлэлүүд үргэлжилнэ. Цар тахлын дараах үеийн эдийн засгийг эрчимжүүлэхэд ирэх оны төсөв чиглэнэ. Хамгийн эхэнд эдийн засгаа сэргээх нь чухал.

-Төсвийн алдагдал хэр их байгаа вэ. Цаашлаад алдагдлыг нөхөх, орлогоо нэмэх ямар хувилбаруудыг төлөвлөсөн бол?

-Төсвийн урсгал зардал бүр нийгэмд үр өгөөжтэй байхад анхаарна. Дэд бүтцийн салбараар дамжуулж эдийн засгаа дэмжих хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн нийслэлийн түгжрэлийг шийдэх, төвлөрлийг сааруулахад анхаарна. Боловсрол, соёл урлагийн салбарт томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. 198 мянган төрийн албан хаагч байна. Энэ тоог өсгөхгүйн тулд хувийн хэвшлээр төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэн, хувийн хэвшлээ дэмжих, төрийн албыг цомхон болгохоор төлөвлөж байна.

Ирэх онд зэс, нүүрс, алтны үнэ өндөр байх тул экспортыг тултал хийх хүсэлтэй байгаа ч биднээс шалтгаалахгүйгээр саатах эрсдэл бий. Энэ онд 16 тонн нүүрс худалдах төлөвтэй байна. Төмрийн хүдэр, зэсийг төмөр замаар тээвэрлэж буй тул хэвийн үргэлжилж байна. Ирэх онд төсвийн алдагдал тав орчим хувь байгаа бол 2023 онд гурван хувь болж буурна. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг өсгөхөд онцгой анхаарна.

Тодруулбал, бидний хийсэн хөрөнгө оруулалт дараа дараагийн жилүүдэд зардал өсгөх биш орлого оруулдаг байх ёстой. Гэхдээ боловсролын салбарын зардал буураагүй. Эрүүл мэндийн салбарт хамгийн их хөрөнгө оруулна. Шилжих хөрөнгө оруулалт буюу өнгөрсөн онд эхэлсэн ч дуусаагүй төслүүдэд анхаарна. Концессын төлбөрүүдийг төлнө. Цар тахлын дараах эдийн засгийг дэмжихэд ирэх оны улсын төсөв зорино.

-Ерөнхий сайд хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр олгохоо мэдэгдсэн. Гэтэл нийгмийн зарим хэсэг хүчтэй эсэргүүцэж байна. Төсөвт хэрхэн тусгасан вэ?

- Төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сард батлуулдаг. Ирэх онд хүүхдийн мөнгийг сард 20 мянган төгрөг болгохоор төсөвт суулгасан. Тодотголын хүрээнд энэ оны сүүлийн хагаст хүүхдийн мөнгийг хэвээр үргэлжлүүлсэн. Халамжаас хөдөлмөр рүү, хуримтлал руу гэсэн бодлогоо 2022 оны төсөв дээр үргэлжлүүлнэ. Гэхдээ 100 мянган төгрөгөөс шууд 20 мянга болгон бууруулахаар зарим өрхөд хүнд тусах тул бид өөр хувилбаруудыг судалж байна. Ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй холбоно. Ингэснээр хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал, цаашлаад хөрөнгө оруулалт болгох ажлыг эхлүүлнэ. Учир нь хүүхэд 18 насанд хүрэхэд 18-19 сая төгрөгийн хуримтлалтай болох тооцоог хийсэн. Үнэхээр шаардлагатай нөхцөлд нь энэ мөнгөний тодорхой хувийг мөнгөжүүлэх сонголтыг гэр бүлүүдэд олгоно.

Мөн хог, цахилгаан, дулааны мөнгийг арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгасан. Үүгээр дуусгавар болгоно. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хуучин тариф руугаа бүрэн шилжинэ гэсэн үг. Харин сайжруулсан түлшний хувьд дулааны улирлыг дуустал олгоно

-Татварын бодлого хэрхэн үргэлжлэх вэ. Цар тахлын хүнд үед татварын хөнгөлөлт чөлөөлөлт байх уу?

- Нэмэгдсэн өртгийн албан татвар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог татвар бөгөөд 180 гаруй улсад хэрэгждэг хамгийн урт настай татварын тогтолцоо юм. Бид хэдэн жилийн өмнө энэ тогтолцоо руу орсон ба цаашдаа ч үргэлжлүүлнэ. Буцаан олголт хийдэг 10 хүрэхгүй орны нэг нь манай улс.

НӨАТ-ын систем манай улсад амжилттай үргэлжилж байгаа. Ялангуяа НӨАТ-ын суурь энэ жил маш сайн тэлж байна. Найман сарын төсвийн орлогын гүйцэтгэлээр НӨАТ-ын орлого төлөвлөж байснаас 30 хувиар давж биелсэн. Өөрөөр хэлбэл, НӨАТ төлөгчийн суурь энэ жил 10 их наядын төлөвлөгөөний биелэлттэй уялдаж сайн нэмэгдсэн. Учир нь төрөөс зээлийн нөхцөлд нь тавьсан ганц нөхцөл нь НӨАТ төлөгч байх тухай юм. Манай улсад анх НӨАТ-ын татварын систем эхлэх үед хамрагдалт нь 46 хувь байсан бол одоо 67 хувьд хүрсэн. Цаана нь 33 хувийн далд эдийн засаг байна гэсэн үг. Иймд энэ хувийг 90 хувиас дээш болгох татварын бодлогын зорилттой байгаа. Захуудад ч НӨАТ-ын баримтыг олгож байна. Дахин татварын өршөөл үзүүлэхгүй. Татвар төлөхгүй байх давлагаа, хандлагыг өөгшүүлэхгүй.

С.Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​