fbpx Э.Цэндбаатар: Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэнд маш их баярлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/09/17
Унших
0 минут 58 секунд

Э.Цэндбаатар: Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэнд маш их баярлалаа

Монголын Боксын холбооноос ДАШТ-д оролцох тамирчныг тодруулахын тулд О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд тулаан явуулахаар шийдвэрлэснээ өчигдөр танилцуулсан.

Үүний дараа гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмэнд намайг зөвөөр ойлгуулж өгсөн Лодойсамбуу ахдаа баярлалаа. Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэн Монголын Боксын Холбооны шинэ ерөнхийлөгч Нямбаатар болон удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярлалаа" хэмээн цахим хаягтаа бичиж, талархлаа илэрхийлжээ.

Түүнчлэн тэрбээр "Би улам илүү их хичээж та бүхнийхээ итгэлийг алдахгүй өндөр амжилт үзүүлэн бэлэг барих болно" гэсэн байна.

О.Тулга, Цэндбаатар нарын тулааныг ирэх сарын 3-нд Олон улсын боксын холбооныы дүрмээр зохион байгуулах юм.

Kidstoy.mn худалдааны сайт уламжлалт болон сэтгэн бодуулах тоглоомуудыг худалдаанд гаргаж эхэллээ
Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 40 цэг 09:00-17:00 цагт ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. хөөрхий дөө. заавал ялаарай

  2. Доржсүрэн

    амжилт дүү минь, чамд ард түмэн итгэж байна. итгэл

Шинэ мэдээ