Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх Э.Оюунболд 2019 оны улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн билээ. Гэвч наадмын дараа түүнээс допинг илэрч, улсын дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны 398 дугаар тогтоолоор аварга цолыг нь хүчингүй болгох шийдвэр гаргасан.
Улсын цолыг хураах эрх Ерөнхийлөгчид бий. Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байхда энэ талаар тодорхой шийдвэр гаргаагүй.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын аварга цолыг хураах зарлиг гаргажээ.