fbpx Коронавируст халдварын 2,851 тохиолдол шинээр батлагдаж, 11 хүн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/09/20
Унших
0 минут 52 секунд

Коронавируст халдварын 2,851 тохиолдол шинээр батлагдаж, 11 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,851 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 277,997 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,683 нь нийслэл хотод,
  • 1,168 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 5,211 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,046 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,532 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 57,490 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Монгол сагсан бөмбөгчин охид дэлхийн чансааг тэргүүлж байна
ХХААХҮЯ: БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН САНХҮҮГИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛНЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ