"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар хөрөнгө орлогын мэдүүлгийнхээ талаар тайлбар өглөө.
Тэрбээр "Би Монголын улс төрд ажиллаж байгаагүй. Би өөрийн хөдөлмөрөөр баяжсан учир намайг бүү ялла. Би 2009-2020 оныг хүртэл 11 жил гэр хороололд амьдарсан. Өнгөрсөн жил 200 сая төгрөгийн байранд орсон. Өнөөгийн ханшаар 250 сая төгрөг болж байна. Машинаа зарахад мөн л миний орлого болж байгаа юм. Би Нарантуул захад 10 лангуу ажиллуулдаг. Урдаас хүүхдийн хувцас, гутал зэрэг бараа татаад түүнийгээ зах дээр болон онлайн худалдаагаар борлуулдаг. Худалдагч нар нь миний эгч нар. Хэрэв би шантааж хийсэн бол намайг цагдаад өгөх хэрэгтэй. Би хэний ч өмнө гэм хийгээгүй. Би ямар ч хулгай хийгээгүй" гэв.