fbpx Даац нь хэтэрсэн авто зам буюу түгжрэл бууруулах гарц
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 0 секунд

Даац нь хэтэрсэн авто зам буюу түгжрэл бууруулах гарц

Улаанбаатар хотын иргэдийн хамгийн том толгойны өвчин бол түгжрэл. Тэр тусмаа хичээл, сургууль эхлэх үеэр улам идэвхжидэг. Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш. Дэлхийн том хотуудын туулж ирсэн, туулсаар байгаа “зовлон”. Харин түгжрэлийн шалтгаан бүр харилцан адилгүй. Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан нь хүн амын тоо, тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж байхад шинээр ашиглалтад орох авто зам төдий л нэмэгдэхгүй байгаатай холбоотой. Мөн үүнтэй уялдсан бодлогыг сүүлийн 30 орчим жил хэрэгжүүлээгүйтэй холбоотой. Хэдэн тоо дурдахад Улаанбаатар хотын хүн ам 2010 онд 1.2 сая байсан бол 2020 онд 1.6 сая болж өссөн. Энэ нь хотын хүн ам жилд дунджаар 2.5 хувиар өссөн гэсэн үг юм. Хотын хүн ам өсөхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо мөн дагаж өссөн. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2012 онд 367.814 байсан бол 2020 онд 615.622 болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, найман жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, жилд дунджаар 6.7 хувиар өссөн байгаа юм. Гэтэл хотын авто замын нийт урт 2010 онд 954.4 км байсан бол 2020 онд 1135.7 км болж 10 жилийн хугацаанд ердөө 181.3 км-ээр нэмэгджээ. Тодруулбал, машины тоо хоёр дахин нэмэгдээд байхад авто замын урт ердөө 180 км-ээр нэмэгдсэн гэсэн үг.

Энэ бол Улаанбаатар хотын түгжрэлийн үндсэн шалтгаан. Хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдээд байхад түүнтэй уялдсан бодлого хэрэгжүүлээгүйгээс нийслэлийн авто зам машинаа “даахгүй”-д хүрээд байна.

сонин mn

Дэлхийн томоохон орнууд болох Хятад, Бразил, Мексик нь түгжрэлийг бууруулахын тулд авто тээврийн хэрэгсэлд тавих татварын талаарх бодлогыг өргөн хүрээтэй хэрэгжүүлж байна. Анх 1989 онд Мехико хот нь дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлсэн ба Сантиаго 1990, Сан Пабло 1997, Меделин 2006, Бээжин 2008, Ченгду 2012 онд хэрэгжүүлж эхэлсэн.

Дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлэх нь түгжрэлд нөлөөлөх нь өндөр боловч шинэ авто тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлдэг тул ихэнх оронд шинээр дугаар олгох авто тээврийн хэрэгсэлдээ квот тогтоодог.

Жишээ нь, Бээжин хот 2011 онд жилд 240 мянган автомашинд шинээр дугаар олгох квот тогтоосон байдаг. Ингэснээр жилд шинээр дугаар авч буй 790 мянган тээврийн хэрэгслийн тоог 173 мянга болгож чадсан байна. Өөрөөр хэлбэл, хувийн тээврийн хэрэгслийнхээ тоог жилд шинээр олгох улсын дугаараа хязгаарладаг гэсэн үг.

Тухайлбал, шинэ машинтай болохын тулд тухайн хүн эхлээд улсын дугаар олгодог байгууллагадаа хүсэлт гаргана. Хүсэлтийг шийдвэрлэсэн тэр үед машинтай болох бөгөөд энэ нь Бээжин төдийгүй Хятадын олон хотын түгжрэлийн асуудлыг шийдэхэд түлхэц болжээ.

Гэтэл манайд ийм хязгаарлалт тогтоох нь бүү хэл, хамгийн их түгжрэлтэй Улаанбаатар хоттойгоо дугаар олголтын бодлогоо салбарын яам нь уялдуулдаггүй. Угтаа нийслэлчүүдийг “боомилоод” байгаа түгжрэлийг шийдэхийн тулд ядаж Улаанбаатарт жилд, сард, өдөрт олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарт хязгаарлалт тогтоох, иргэдээс санал авах байдлаар асуудлыг шийдэж болох ч өнөөдрийг хүртэл энэ мэт шийдлийг эрээгүйгээр барахгүй улсын дугаарыг хяналтгүй, хүссэн хүн бүрт олгодог. Үүнээс улбаатайгаар машины тоо, замын урт урвуу хамааралтай болж Улаанбаатар хот хэзээ мөдгүй тэг зогсолт хийхэд ойрхон буй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд ойролцоогоор 8.9 км цаг. Энэ байдал удаан үргэлжилбэл 2025 онд зургаан км цаг болж явганаар явж байгаагаас ялгаагүй байдалд хүрэх бол 2030 онд бүр гурван км цаг болох тооцоо байна. Улаанбаатар хотын оршин суугчид өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж буй талаарх судалгаа бий. Мөн түгжрэлээс үүдэн жилд дунджаар 2.7 их наяд төгрөгийн алдагдалд ордог гэсэн тооцоо гарчээ.

сонин mn

Иймээс Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд тулгамдаж байгаа асуудлынхаа талаар нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо УИХ-д байгуулагдаж, Засгийн газрын түвшинд ч энэ асуудалд анхаарал хандуулснаар нийслэлийн түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон юм. Энэ хүрээнд Хотын дарга Засгийн газрын хуралдаанд хийх ажлаа танилцуулж, авто замын сүлжээний даацыг 35 хувиар нэмэгдүүлж, түгжрэлийг 30-40 хувь бууруулахаар төлөвлөн ажиллаж байгаа таатай мэдээ байна.

сонин mn

Б.Төгс

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​